Нотариатчид зарим баримт бичгийг онлайнаар баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Нотариатчид зарим баримт бичгийг онлайнаар баталгаажуулна

Нотариатчид зарим баримт бичгийг онлайнаар баталгаажуулна

Нотариатын зарим үйлчилгээг онлайн хэлбэрээр хийх хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс ОХУ-д хэрэгжиж эхэлнэ.

ОХУ-ын Нотариатын танхимын ерөнхийлөгч Константин Корсикийн хэлснээр онлайнаар баталгаажуулах баримт бичгийн жагсаалтыг гаргасан байна. Тухайн баримт бичгийг нотлохын тулд иргэн заавал өөрийн биеэр байх шаардлагагүй баримт бичгүүдийг онлайн үйлчилгээний жагсаалтад багтаажээ.

Тухайлбал, гадаад хэлний орчуулга, өв залгамжлалын хэрэгт хамааралтай нь үнэн болох, мөнгөн бус хөрөнгийг депозит болгох зэрэг үйлчилгээг онлайнаар хийж болох ажээ. Гэхдээ онлайн нотариатын үйлчилгээнд нэг биш хэд хэдэн нотариат хамт байлцаж байж баримт бичгийг баталгаажуулах юм.

Нотариатын онлайн үйлчилгээ хүссэн өргөдлөө Оросын төрийн албаны нэгдсэн үйлчилгээний порталаар дамжуулан гаргах учиртай. Өргөдөл гаргагчийн хувийн баримт бичиг, мөн баталгаажуулах баримт бичиг эргэлзээтэй байвал нотариат илүү мэдээлэл шаардах эрхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж