Эрх баригчид суудлаа хадгалах, бусад хүчин тоогоо нэмэх боломж | News.MN

Эрх баригчид суудлаа хадгалах, бусад хүчин тоогоо нэмэх боломж

Эрх баригчид суудлаа хадгалах, бусад хүчин тоогоо нэмэх боломж

Эрх баригчид суудлаа хадгалах, бусад хүчин тоогоо нэмэх боломж

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж,  Хотын дарга болсноор түүний тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны 28-р тойрогт нөхөн сонгууль болно гэсэн үг. Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд зааснаар тухайн гишүүн чөлөөлөгдсөнөөс хойш 50 хоногийн дотор товлон зарлах зохицуулалттай.

УИХЫН СОНГУУЛЬ:

  • 9.9.Улсын Их Хурал нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана.

НӨХӨН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫГ:

  • 10.6.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4-т заасан байгууллагын зардлыг Улсын Их Хурал тухай бүрд нь баталж улсын төсвөөс санхүүжүүлнэ.
  • 10.7.Ээлжит бус болон нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдон гарах энэ хуулийн 10.6-д заасан зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

77 ДУГААР ЗҮЙЛ.НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ

  • 77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.
  • 77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.
  • 77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.
  • 77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

НӨХӨН СОНГУУЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТОВЛОНО

УИХ арванхоёрдугаар сарын 2-нд 28-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг хэлэлцэх байсан ч эрх баригчид долоо хоногийн завсарлага авсан. Завсарлага авсан шалтгаанаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардлын тооцоог бэлтгэх ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас нэг долоо хоногоор хойшлуулж өгнө үү гэдэг горимын санал гаргаж байна” гэдгээ тодотгосон. Өөрөөр хэлбэл, эрх баригчид 28-р тойргийн нөхөн сонгуультай холбоотой намын удирдлага болон тодорхой түвшинд зөвшилцөлд хүрээгүй учраас ийн завсарлага авсан гэсэн үг. Энэ хугацаа Пүрэв гаригт дуусгавар болох бөгөөд нөхөн сонгууль товлон зарлах хугацаа ч арванхоёрдугаар сарын 13-ны өдөр дуусгавар болно. Тиймээс энэ одоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй.

28-Р ТОЙРОГТ ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮД ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БУЙ

Дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж байгаа энэ цагт 28-р тойргийн нөхөн сонгуулийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах болов уу. Нөхцөл байдлын хувьд ч нөхөн сонгууль зохион байгуулалт, зардлын хувьд ч Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгах нь хамгийн боломжит хувилбар. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуультай Сонгинохайрхан дүүргээс гадна Сэлэнгэ аймагт ч мөн нөхөн сонгууль болно гэсэн тооцоо бий. Учир нь тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат одоо шоронд байгаа. Тэрбээр хоригдож байгаад сонгогдсон анхны УИХ-ын гишүүн болсон.  Гэхдээ улс төрийн хүрээнд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулна гэх яриа гарах болсон нь учиртай.

Эрх баригчдын хувьд нөхөн сонгуульд ялалт байгуулах сонирхол байгаа ч гуравдагч хүчнүүдэд тэднээс илүү сонирхол байгаа. УИХ-д нэг суудалтай МАХН дахин нэг суудалтай болохыг хүсч байгаа бол ХҮН-ын хувьд ч  хүний тоогоо нэмэх өндөр сонирхолтой. Бүлэг байгуулах хэмжээний л гишүүдтэй Ардчилсан нам ч ялалт байгуулах хүсэл өндөр. Тиймээс УИХ-ын 28-р тойрогт аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээс олон зүйл шалтгаална.

Сануулахад, 2020 оны сонгуулиар 28-р тойргоос УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нарын гишүүд сонгогдсон. Харин Ардчилсан намаас Г.Очирбат, М.Тулга, О.Магнай нар өрсөлдөж байсан. Түүнээс гадна МАХН-аас тус намын даргын хүү Э.Батшугар нэр дэвшсэн бол МАН-аас хөөгдсөн С.Мөнхчулуун бие дааж өрсөлдөж байсан юм.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-08 64.119.19.43

Сонгинохайханчууд гаргасан алдаагаа одоо дахин давтахгүй байлгүй дээ. Намыг дагавал ямар дурак гарч болдгийг харсан байлгүй.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.73

Шалгаж байгаад нэг тэнэгдүү бөх олж өрсөлдүүлбэл шууд гарна.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.46.3

Сонгууль болохоор хөл хорио цээр хамаагүй болчихдог.Сандал суудлын төлөө үхэлдчих юмаа л******д.

Avatar

Зочин 2020-12-08 202.55.188.88

Songuuli hiij zardal ureed yahiimbe, MAN shuud 1 avilgachaa tomilchihoo, ugaasaa ur dun ni yag ijilhen

Avatar

МАЛЧИДАА 2020-12-08 122.201.31.142

МАЛЧИД МААНЬ ХЯТАДАД ӨГӨХ ГЭЭД ЗҮТГЭЭД БАЙСАН ХОНИО ХОТЫН БИДЭНДЭЭ ОДОО ӨГӨӨЧ БИД ХЭЦҮҮХЭН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Иргэн 2020-12-08 103.26.194.68

Хоорондоо алалцаад бас нэг МАН-ын хөлдүү толгойг гаргах байх даа СХД-ийнхэн

Avatar

Зочин 2020-12-08 202.126.90.157

Ер нь ямар хүн МАН-ын гишүүн болдог юм бол гээд бодохоор… Ёстой цайчихсан б**с долоогч, хулгайч луйварчин худалч залилагч мэхлэгч бялдууч л***р л болдог байхдаа.

Avatar

Зочин 2020-12-08 202.9.40.95

Нөхөн сонгуульд Буянгийн Жаргалсайханыг дэвшүүлж Сонгиночууд дэмжихийг уриалж байна.

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.3

Сонгиночууд дахиад нэг хөлдүү МАН сонгохгүйгээ мэдэж байгаа байлгүй дээ

Avatar

Зочин 2020-12-08 66.181.177.23

Балай юм дараагийн санал авсан хүн шууд сонгогддог болоочм

Avatar

Иргэн 2020-12-08 103.212.118.51

Өөрийн хувийн эрх ашигийн төлөө УИХ-ын суудлаа өөр эрх мэдлээр сольж байгаа бол дахин сонгууль хийлгүй өмөнх сонгуулийн дараагийн аль их санал авсан хүнийг шууд сонголог байх хэрэгтэй,

Avatar

Иргэн 2020-12-08 103.212.118.51

Өөрийн хувийн эрх ашиг, сонирхолийг дагаж УИХ суудлаасаа татгалзсан бол нөхөн сонгуулийн зардлыг яахаараа татвар төлөгч нарын цалингаас гаргадгын, Дагвадорж, Сумъяабазар гэх мэтийн боловсоролгүй мөнгөний төлөө бусдын өдрийн хоол, сайн сайхан, аз жаргалыг төрийн нэрийг барьж хулгай хийх ямар гэгчийн ардчилал вэ.

Avatar

Бат 2020-12-08 202.126.90.90

Булгантуяа боловсрол нимгэн байна хадгаламжын хүү буурвал банк дампуурна хэн хүүгүй банкинд хадгалуулах вэ дээ! худлаа подрохоо зогсоо! Дахиж би лав Булгантуяаг УИХ гишүүнээр сонгохгүй!

Avatar

Зочин 2020-12-08 192.82.76.158

Чи мөнгөө аваад зайлаач. Гэртээ мөнгөө аваад очихоор чинь хулгайч нар амар заяаг чинь үзүүлэхгүй. Бас их зардал орж мөнгийг чинь хадгалдаг юм. Магад чи гэртээ мөнгөө хадгалж байгаад дээрэмдүүлнэ. Хүүгүй ч гэсэн хамаагүй банкинд байх нь дээр шүү. Мөнгөө аваад гадаад улсыг зорьдог цаг өнгөрсөн. Хадны завсар байгаа чамайг тал талаас чинь чоно барьж идэх гэж байна.

Avatar

Зочин 2020-12-08 66.181.177.23

мөнгөгүй арчаагүй атаархагч хорсогч бсдаа

Avatar

Зочин 2020-12-08 64.119.26.216

Яг үнэн.

Avatar

Монгол 2020-12-08 66.181.180.118

Булгантуяа бодит үнэнийг хэлсэн харин чи мэдлэг нимгэн байна. ХАДГАЛАМЖ ХҮҮГҮЙ БОЛ БАНКИНД БАЙГАА 20 ГАРУЙ ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХАДГАЛУУЛАГЧИЛ ТАТАЖ АВНА. БАНК ТЭР ИХ МӨНГИЙГ НЭГ ДОР ГАРГАХ САНХҮҮГИЙН БОЛОМЖ БАЙХГҮЙ . ХАРИЛЦАГЧИЙН МӨНГИЙГ АНХНЫ ШААРДЛАГААР ГАРГАЖ ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ ТЭР БАНК ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙД ТООЦОГДОЖ ДАМПУУРДАГ ЮМ

Avatar

Булгантуяа гишүүн эхлэээд төсөв хэмнэж цалингаа бууруул дараа хадгаламжийн хүүний асуудлаа ярих эрэмб тогтоо 2020-12-08 192.82.70.52

Өчигдөр цэнхэр дэлгэцээр УИХ-н гишүүн хатагтай Булгантуяа хадгаламж эзэмшигчийн хүүг бууруулах зогсооно гэх юм. Булгантуяа өөрийгөө боловсролтой гэж бодож байгаа бол эхлээд хавтгайрсан халамжаа эргэн хараач. УИХ сайд компани том зах дэлгүүрийн эзэд хөрөнгөлөг хэсгийн хүүхдэд яах гэж 100 мянга өгөөд байгаа юм вэ. Хамгийн ядуу хэсгийн хүүхэд бүрт 300 мянгыг өг. Төр захиргааны данхайсан орон тоогоо хасаач УИХ ЗГ ерөнхийлөгчийн төсвийг танаач. Энэ хүүхэнд хадгаламжийн хүү нүд үзүүрлэгд

Avatar

Зочин 2020-12-08 192.82.76.158

Чи мөнгөө аваад зайлаач. Гэртээ мөнгөө аваад очихоор чинь хулгайч нар амар заяаг чинь үзүүлэхгүй. Бас их зардал орж мөнгийг чинь хадгалдаг юм. Магад чи гэртээ мөнгөө хадгалж байгаад дээрэмдүүлнэ. Хүүгүй ч гэсэн хамаагүй банкинд байх нь дээр шүү. Мөнгөө аваад гадаад улсыг зорьдог цаг өнгөрсөн. Хадны завсар байгаа чамайг тал талаас чинь чоно барьж идэх гэж байна.

Avatar

Иргэн 2020-12-08 103.26.194.68

Яана даа. Ийм нөхдүүдийг сонгодог ард түмэн хөөрхий

Avatar

Зочин 2020-12-08 202.21.108.247

Энэ Булгантуяа эдийн засагч Дашзэвэг гэж мэдрэл нөхрийн эмэгтэй хувилбар болсон байна лээ. Тойргийнх нь сонгогчид эргүүлэн татаасай! Дахиж хэзээ ч Монголын төрд ойртуулж болохгүй хүн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж