Оператор компаниуд хэрэглэгчдээ дата багцаар "торгоож" байна

Хуучирсан мэдээ: 2020.12.08-нд нийтлэгдсэн

Оператор компаниуд хэрэглэгчдээ дата багцаар "торгоож" байна

Оператор компаниуд хэрэглэгчдээ дата багцаар "торгоож" байна

Монгол Улсад өчигдрийн /2020.12.07/ байдлаар Covid-19 халдварын 38 тохиолдол нэмж илэрснээр нийслэлээс гадна зургаан аймагт халдварын батлагдсан нийт тохиолдол 439-д хүрээд байна. Улс орон бүхэлдээ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого зогсч, худалдааны эргэлт саарсан зэрэг эдийн засагт багагүй хүндрэл үүссэн. Энэ нь улсын төсөв тасалдах, банкны секторт чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх, компаниуд үйлдвэрлэлээ зогсоосноор ажлын байрны цомхотгол явагдах, ажилгүйдэл нэмэгдэх бодит эрсдэлийг үүсгэсэн.

Тэгвэл хорио цээрийн үед хамгийн эрэлттэй байгаа хэрэглээ дата, бизнес нь Facebook, Instagram-аар дамжуулах зар сурталчилгаа болоод байна.

Сошиал медиа нь тогтвортой орлогын эх үүсвэр болох хууль ёсны баялгийг санал болгодоггүй ч хязгааргүй мэдээллийн урсгал нь аливаа бизнесийг хөгжин цэцэглэхэд тусалдаг. Монгол Улсын хувьд ч бизнесийн байгууллагууд энэ төрлийн маркетингийг эрчимтэйгээр хэрэглэх болсон. Сошиал медиа сувгуудыг ашиглах бизнесийн байгууллага болон хувь хүмүүс, хэрэглэгчдийн тоо нэмэгдсээр байна.

2020 оны нэгдүгээр сарын байдлаар гэхэд Монгол Улсад интернэт хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрчээ. Үүний 2.1 сая нь гар утсаараа нийгмийн сүлжээнд холбогддог  хэрэглэгчид. Гурван сая гаруй хүн амтайгаа харьцуулахад маш өндөр тоо юм. Гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа сошиал сүлжээнд  холбогддог гэсэн үг. Интернэт хэрэглэгчийн тоо 2019 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд 219 мянгаар буюу 11 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гадна Instagram-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 420 мянга, Twitter-ийнх 52 мянга, Linkedin-ийнх 200 мянга хүрч өсчээ. 

Үүрэн холбооны дөрвөн оператор компани нийт 4.2 сая хэрэглэгчтэй, үүнээс "Мобиком" 37.8 хувь, "Скайтел"16.5 хувь, "Юнител" 34 хувь, "Жи-мобайл" 11.6 хувь эзэлж байна.

Үүрэн холбооны операториудаас өнгөрсөн арваннэгдүгээр сараас  хойш өнөөдрийг хүртэлх дата хэрэглэгчдийн тоон мэдээллийг авахыг хүссэн боловч "байгууллагын нууц" гэх шалтгаанаар татгалзсан хариу өгсөн юм.

“UNIVERSITY” ДАТА БАГЦАА 5000 ТӨГРӨГӨӨС ХӨНГӨЛЖ 1000 ТӨГРӨГ БОЛГОЖЭЭ

Ямартай ч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш “Мобиком” корпораци ХХК-ийн зүгээс хэрэглэгчдэдээ дараах хөнгөлөлтүүдийг үзүүлж байгаа талаар мэдээллээ. Үүнд, гэр бүлээрээ хоорондоо хязгааргүй үнэгүй ярьж, дундаа датагаа хуваалцдаг “Жаргалтай гэр бүл” үйлчилгээг өнгөрсөн 11 сард үнэгүй ашиглах боломжийг олгосон бол тус үйлчилгээг арванхоёрдугаар сард одоогийн болон шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдэдээ зориулан, шинэ жилийн бэлэг болгож, +20GB бэлэглэж байгаа бөгөөд нийт 25GB датаг энэ сард багтаан ашиглах юм байна. Тус корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд Covid19-ийн тархалтын үеэр хөл хорионд байгаа оюутан залуустаа зориулан “University” дата багцаа худалдаанд гаргасан бөгөөд тус багцийн үнэ 5000 төгрөгөөс хөнгөлж, 1000 төгрөг болгожээ.“University” дата багц ашиглах сургуулийн цахим хаягт одоогийн байдлаар:

  • Монгол Улсын Их сургууль
  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний Их сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн Их сургууль
  • Санхүү, эдийн засгийн Их сургууль
  • Хөдөө аж ахуйн Их сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны Их сургууль
  • Соёл урлагийн Их сургууль
  • Mонгол Улсын Боловсролын Их сургууль
  • "Шихихутаг" хууль зүйн дээд сургууль
  • "Этүгэн" Их сургууль
  • "Мандах" Их сургууль
  • Шинжлэх ухаан, технологийн Их сургууль  (Дархан)
  • Шинжлэх ухаан, технологийн Их сургууль  (Эрдэнэт)
  • Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн Их сургууль багтаад байна. Ингэснээр хорио цээрийн үед онлайн хичээл үзэж байгаа оюутан сурагчид гэрээсээ гарахгүй байж, халдвар эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалж, гэртээ тав тухтай байх боломж бүрдүүлнэ гэж тооцоолжээ. 

Мөн VOO үйлчилгээн дээр 1-12-р ангийн теле хичээлийг байршуулж, үнэ төлбөргүй үзэх боломжтой болгосон бол VOO үйлчилгээний төлбөр төлбөр төлөх хугацааг хойшлуулсан байна.

“ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭ” УРАМШУУЛЛАА ДАХИН ЭХЛҮҮЛЖЭЭ

Харин "Юнител" компанийн зүгээс өчигдрөөс /2020.12.07/ эхлэн 14-23 насны U Хөтөлбөрийн залуустаа зориулан дансаа цэнэглээд дата эсвэл бонус нэгж бэлгэнд авах “Өөрийгөө цэнэглэ” урамшууллаа дахин эхлүүлсэн байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжсэнээс хойш хүн бүр гэртээ байж, цахимаар ажил болон хичээлээ хийж байгаа энэ үед дата нэгж хамгийн их хэрэг болж байгаа учраас тус урамшууллыг зарлажээ. Тодруулбал, U хөтөлбөрийн залуус,

  • 3000 нэгжээр дансаа цэнэглэх бүрд 24 цагийн турш ашиглах 5GB дата эсвэл 50.000 бонус нэгж;
  • 5000, 6000 нэгжээр дансаа цэнэглэх бүрд тав хоногийн турш ашиглах 5GB дата эсвэл 50.000 бонус нэгж;
  • 10.000 болон түүнээс дээш дүнтэй нэгжээр дансаа цэнэглэх бүрд долоо хоногийн турш ашиглах 5GB дата эсвэл 50.000 бонус нэгж бэлгэнд авах боломжтой юм байна. 

 ЖИМОБАЙЛ ХХК "ЖИЛЭЭ ДААНА" DOUBLE УРАМШУУЛАЛ ЗАРЛАЖЭЭ

Сүлжээндээ үнэгүй ярих 0/50 үйлчилгээтэй 180 хоног 12.000 нэгжтэй 60.000 төгрөгийн  цэнэглэгч картын хугацаа хоёр дахин үржигдэн бүтэн жилийн турш сүлжээндээ хязгааргүй яриа хийх Double урамшуулал зарлагдсан байна. Цар тахлын үеэр хэрэглэгчид  гар утсаараа ажлаа амжуулах боломжийг бүрдүүлсэн бүтэн жилийн турш  сүлжээндээ хязгааргүй ярих урамшууллаа

  • www.gmobile.mn онлайн салбар
  • My gmobile аппликейшн
  • Банкны аппликейшн
  • Lend.mn аппликейшн
  • Gerege аппликейшнуудаар дамжуулан авах боломжтой аж. 

"УРАГШАА 2021" ӨВЛИЙН УРАМШУУЛАЛ 

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэдээ зориулж энэ жилийн хамгийн сүүлчийн “Урагшаа 2021” өвлийн урамшууллаа зарласан байна. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид цэнэглэгч картаар дансаа цэнэглэх бүрдээ картынхаа үндсэн нөхцөл дээр нэмээд дата болон бонус нэгжийн урамшууллыг сонгож авах боломжтой. Хэрэв  дата урамшуулал сонгож авах бол Mobile 6GB дата дээр нэмж SkyGO 15GB дата нийт 21GB дататай болох юм. Үүнээс гадна хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй дата хэрэгцээнд зориулан хоног ихтэй 4GB-50GB дата багцаа 50% off болгож хөнгөлжээ.

 

ДАРАА ТӨЛБӨРТ ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ӨВЛИЙН УРАМШУУЛАЛ

 Дараа төлбөрт хэрэглэгчдийн хэрэглээнд тулгуурлан бүх дата багцаа урамшуулалтай болгожээ. Тодруулбал, нэмэлт дата багцын хэмжээ таны одоо ашиглаж буй багцаас \МОНГОЛдоо 10, МОНГОЛдоо 20\ шалтгаалан өөр байх бөгөөд идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тухайн сарыг дуустал ашиглах боломжтой. Нэмэлт дата багц идэвхжүүлэх бүрдээ SkyGO-өөс өөрийн хүссэн кино, контентоо үзэх 5GB-10GB дата урамшууллаа авах боломжтой.

ХЭРЭГЛЭЭНД ТОХИРСОН ДИЖИТАЛ БАГЦ

Дижитал багц бол хувь хэрэглэгчийн хэрэглээнд тохируулан гаргасан өвөрмөц багц юм. Тухайлбал, та өдөр тутамдаа Facebook, twitter, instagram, messenger зэрэг аппликэйшн ашигладаг бол тэдгээр харилцаа холбооны найман  аппликэйшнийг нэг дор багтаасан Socialin’ багцыг нэг сар ашиглахдаа ердөө 8000 төгрөг төлөх юм. Хэрэглээнд хэмнэлттэй дээрээс нь SkyGO үзэхдээ ашиглах 10GB дата урамшуулалтай.

ДОТНЫН ХҮНДЭЭ ХУВААЛЦАХ “SHARED DATA” багц

Дата хэрэглээ ихтэй хэрэглэгчдэд зориулсан Shared data багц нь 50GB, 100GB датанаас сонгож идэвхжүүлээд тухайн сардаа хайртай, дотнын хүмүүстэйгээ хамтдаа ашиглах боломжийг олгох юм. Таны датагаа хуваалцах хүн скайтелийн урьдчилсан болон дараа төлбөрт аль ч үйлчилгээний хэрэглэгч байж болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж