ХААН Банк орон сууцны ипотекийн зээлийг судалж, олгож байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ХААН Банк орон сууцны ипотекийн зээлийг судалж, олгож байна

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

ХААН Банк орон сууцны ипотекийн зээлийг судалж, олгож байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан тушаалаар “Орон сууцны ипотекийн зээлийн зарим нөхцөл”-ийг шинэчлэн тогтоож мөн Монголбанкны ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д холбогдох өөрчлөлтүүд орсон.  

ХААН Банк нь 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 8%-ийн ипотекийн зээлийг үргэжлүүлэн мөн журамд заасан шинэ нөхцөлөөр 5%-ийн ипотекийн зээлийг олгож эхэллээ.  

Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн 8%-ийн зээлийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд 8%-иар зээл нь батлагдсан боловч зээл олголт нь хүлээгдэж байсан харилцагчдын хувьд шинэчлэгдсэн журамд заасан 5%-ийн ипотекийн зээлийн шаардлагыг хангасан бол зээлийн хүүг шууд бууруулан олгохоор зохицуулалт хийлээ.       

Журмын дагуу дараах байршилд баригдсан орон сууц худалдан авах иргэнд ипотекийн зээлийг 5%-ийн хүүтэй олгоно. Үүнд:

  • УБ хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон нийслэлийн алслагдсан Багануур, Налайх болон Багахангай дүүрэгт;

  • Мөн 21 аймгийн нутаг дэвсгэрт.

Дээр зааснаас бусад байршилд орон сууц худалдан авах тохиолдолд 8%-ийн ипотекийн зээлээр судалж олгоно.  

Орон сууцны ипотекийн зээлийг Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт Ялалтын талбайн хажууд байрлах Орон сууцны зээлийн төв, Баянгол дүүрэгт Богд-Ар хороолол 16-байрны 1 давхарт байрлах Богд-Ар тооцооны төв, Хан-Уул дүүрэгт Энхтайвны гүүр тооцооны төв, хөдөө орон нутагт 21 аймаг, сумдын тооцооны төвөөр тус тус дамжуулан судалж олгоно.  

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс