Стратегийн ордуудын орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийг даруй хэлэлцүүлэхийг хүслээ | News.MN

Стратегийн ордуудын орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийг даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Стратегийн ордуудын орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийг даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Стратегийн ордуудын орлогыг Монголбанкаар дамжуулах хуулийг даруй хэлэлцүүлэхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх, гадаад валютын улсын нөөцийг болон худалдан авах гадаад валютын хэмжээг нэмэгдүүлэх, урсгалыг нь сайжруулах, валютын ханшийг тогтворжуулах, бууруулах зэрэг онцгой ач холбогдолтой Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үүнээс хойш 2 жил 2 сар орчмын хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хуулийн төслийг 2019 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлж батлах тал дээр тодорхой арга хэмжээ авч, идэвх санаачилга гарган ажиллах талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр албан бичиг хүргүүлж байсан юм.

Харамсалтай нь уг хуулийн төслийг эцэслэн батлах, амьдралд хэрэгжүүлэх чиглэлд УИХ-ын гишүүдийн зүгээс идэвх санаачилга гаргаагүй, арга хэмжээ огт аваагүй байгаа бөгөөд цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 11 дэх заалтад тусгасан “гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх” бодлогыг хамгаалах зорилгоор Монголбанктай хамтран боловсруулсан. Дээрх заалт батлагдсан өдрөөсөө хойш ердөө 20 гаруйхан хоногийн дараа УИХ-ын 2017 оны 30 дугаар тогтоолоор хүчингүй болсон байдаг.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-12-07 202.9.40.105

Хамгийн хэрэгтэй хууль. Гэхдээ Хүрэлбаатар бгаа цагт батлахыг хүсэх ч үгүй

Avatar

Зочин 2020-12-07 202.126.88.71

Оюутолгойд урвасан хулгайч нарын хийж бгаа ажил монголын баялагийг зараад олсон ашгаа мэдүүлэхгүй байх гадныхан манайхан нийлсэн ү****ц бодлого шүү.

Avatar

Зочин 2020-12-07 150.129.142.35

Gadni bank orj irehed bolomj ugch bj boloh yum.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.177.23

ТЭГВЭЛ ЭЛБЭГДОРЖ ДЭЛГЭРСАЙХАН НАР ТӨМӨРИЙН ХҮДЭРИЙН АГУУЛАМЖИЙГ ДАРЖ ГАРГАДАГАА БОЛИХ БАЙХ .

Avatar

зочин 2020-12-07 202.21.108.143

МАШ ЧУХАЛ ИЙМ АСУУДЛЫГ ХОЙШЛУУЛААД ЭСВЭЛ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНЫГ УИХ-аас ТОДОРХОЙ ХАРИУЛТ ӨГӨХ ЁСТОЙ.Миний л бодлоор бол гадны тэр тусмаа ОЮУТОЛГОЙН тал дээр монголоор валют дамжидаггүй талаар олон жил ярьсан.Харин түүнийг хэрэгжүүлэх хууль тухайн үед байгаагүй эсвэл олж хараагүй30 жил олсон.тиймээс алдаагаа нэн яаралтай засаж э/з-ийн хүнд үед авах нэн чухал арга хэжээ гэж үзэж бна.

Avatar

Олз 2020-12-07 202.126.90.121

Стратегийн ордуудыг стратегийн биш болгочихоод олборлоод бна..Нэг ордод нэг ашигт малтмал ерөөсөө байдаггүй.дор хаяж 1-2дагалдах ашигтай зүйл байдаг.

Avatar

Зочин 2020-12-07 202.126.90.121

Стратегийн биш стратегийн ордууд бна.Тэднийг одоо алдахгүй байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.220

Ерөнхийлөгчөөс гарч буй зөв зүйтэй энэ саналыг олонхын бүлэг хүлээж авч хэрэгжүүлэхгүй бол ёстой улс төржилт болнодоо. Аль ч нам бүлэг улс нийгэмд ашигтай санал санаачлагыг хүний санаа гэж эмзэглэхгүйгээр авч хэрэгжүүлдэг болсон цагт улс төр алдаагаа засч нийгмийн харилцааг зөв, ашигтай, хурдтай, замаар явуулах байх.

Avatar

Гайхамшиг 2020-12-07 185.17.115.62

Гадаадын банкгүй, бас Төв банкгүй зөвхөн дотоодын арилжааны банктай дэлхийн цорын ганц орон больё гэсэн хосгүй гайхамшигтай саналыг манай Ерөнхийлөгч гаргажээ. Уухайлаад дэмжээд байгаарай. Монгол ялнаа

Avatar

иргэн 2020-12-07 64.119.21.34

буруу л бодоод бна даа аль чнам гэж гүйгсэдий шонд дүүжэлж шоронд хатааж ёрөнхийлөгчийн засаглалтай болж байж л улс орон хөгжил дэвшлийн замд орно парламёнтийн засаглал гээд энэ сонгогдсон хүмүүсээ хар ямар арчаагүй чадваргүй төр бүү хэл гэрээ яаж толгойлж явдаг бол гэхээр амьсгаанд намын нэрээр ороод ирчихсэнг нөгөө чирч бна их хурлын гишүүний суудлыг мөнгө гэжхарагсад л бна их хурлын гишүүн л болж байвал 2 оос 3 жилийн дотор тэрбумтан болдогжишиг тогтооно

Avatar

Зочин 2020-12-07 66.181.183.108

Монгол улс эдийн засаг дахь цусны эргэлтээ дэмжье гэвээс энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2020-12-07 50.7.115.19

Чиний боловсролын түвшин ч гавихгүй, мэдлэгийн түвшнээ дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм байна доо

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.220

Та өөрийнхөө мэдлэгийн түвшин болоод хэл бичгийн чадвараа ч гэсэн дээшлүүл

Avatar

Зочин 2020-12-07 212.95.5.233

Яаж монголыг хорлох вэ гэж өглөө сэрэхдээ бодож босч ирдэг бх. Зазааз энэ юмны толгой нь хүрэхгүй. Путлер агаа нь чиглэл өгдөг бх лда

Avatar

Больчихоо 2020-12-07 172.90.225.129

Боловсролгүй хүн гэдэг нь мэдэгдээд байдаг юм. Монголбанк бол Төв банк. Төв банкны үүрэг бол Мөнгөний бодлогыг явуулах, мөнгөн тэмдэгт гаргаж түүнийхээ тогтвортой байдлыг хангах явдал юм. Энэ нөхөр одоо хорлон сүйтгэх ажиллагаа явуулж Монгол Улсын Төв банкийг арилжааны банк болгон хувиргаж Төв банкийг болон Төгрөгийг унагаах нээ. Мэдэхгүй бол ядаж ОУВС, Дэлхийн банк бусад олон улсын байгууллагаас асууж лавлаач ээ

Avatar

Зочин 2020-12-07 202.21.117.34

ОУВС, Дэлхийн банк -тэд чинь тэдний тавиул нохойнууд шүү дээ.кккккк

Avatar

Зочин 2020-12-07 172.90.225.129

Бусад орны Төв банкууд арилжааны төлбөр тооцоо хийдэг эсэхийг судалчихдаг болоосой

Avatar

zochin 2020-12-07 202.9.46.49

hudlaa poporch bhar ta nar songuuldia ugdug 100sayuudaa ulsdaa handivlaachdee tegvel vaktsinaa avaad deglemee sahiad amidral heviin urgeljlene esgii hiih gazar nohoi hereggui bdg yum uuruusuu uguh gej bga yum shig hudlaa yarihaa boli nemer bolj chadahgui bol ajil hiij bga humuusiig zugeer blga emch tsagdaa ontsgoi geed tsag nargui unatlaa ajillaj bga humuusiig hundetge

Avatar

Зөв дөө... 2020-12-07 202.9.40.194

Зөв дөө. Ерөнхийлөгч маань хаа очиж хар амьдралаас гарсан хүн юм гэсэндээ амьдралд их наалдацтай зүйлс ярьж санаачлаад байх шиг байна. Одоо үүн дээр нэмээд ТӨХК, ТӨҮГ-аас хөрөнгийн биржээр дамжуулж ногдол ашиг иргэддээ хүртээж эдийн засгийн чадавхийг нь нэмэгдүүлэх асуудлыг санаачлаад ороод ирвэл бүгд л талархан хүлээж авна даа. Хувь иргэний хөгжлийн нэгээхэн хурдасгуур бод эдийн засгийн чадавх, чадамжийг нэмэгдүүлэх явдал. Амжилт хүсье

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.151

Барууны хөрөнгө оруулалтыг хавчин зайлуулж Оросын саварт өгөөд чадвал дарангуйлагч болох, ядвал шоронгоос зайлах санаатай хүн дээ.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.182.227

Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон байх нь.Зөв тактик бариад авлаа даа, уг нь. Одоо сайн рекламдаж, хаа сайгүй ярьж, бас нулимас дусаасан ч илүүдэхгүй шүү. Өгөр муу МАН-ынхан болон ЖДҮ-чин, титэм вирусын бүлэглэл хэрхэн Монголын ард түмний баялагыг гадныхантай луйвардан, цаагуураа идэж байгааг сайн илчил. Яг тэр хуулийн төслийг хэн гацаасан, гацсан хугацаанд хэр их орлого ашиг алдагдсаныг баримттайгаар ард түмэнд сайн ярьж ухуул. Чи дахиад 6н жил ерөнхий, ард түмэнд ашигтай нэг хууль, болж байна

Avatar

Иргэн 2020-12-07 192.82.73.27

МАН олонхи болсон цагт парламентын үйл ажиллагаа зогсонги болдог. 2016- 2020 оны парламент үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн нэртэй өнгөрсөн. Одоо үндсэн хуулинд 8 жилийн дараа өөрчлөлт хийж болохоор тусгасан гэсэн. Нийгмийн амьдрал өдөр тутам өөрчлөгдөж байдаг. Олонхиороо түрж асуудлыг болхи аргаар шийддэгээ болих цаг болсон баймаар.

Avatar

Отгрнбаяр 2020-12-07 103.57.95.77

ДЭМЖИЖ БАЙНА

Avatar

Ene mangaruig yah ve 2020-12-07 74.105.51.49

Oilgohgui medehguibyumandaa oroltssoj hor bolohgui bai gej helj oilguuldag ediin zasagch zuvluh baidaggui yum baihdaa

Avatar

Зочин 2020-12-07 80.66.37.60

Байсгээл хар саарал жагсаалтанд орчдог улсын банкуудаар өдөр бүр хэдэн зуун сая доллар гүйлгээнд орж гарч бдаг олон улсын биржид бүртгэлтэй компани гүйлгээгээ дамжууллаа юу? Жанку минь больж үз. Тайван сууж бгаад 6 сарын дараа зайлж үз

Avatar

ЗОЧИН 2020-12-07 66.181.185.58

Ерөнхийлөгч минь танаас ийм л юм хүсээд байгаам шүүдээ харин ахиад бэлэн мөнгө тараах тухай хэзээч битгий яриарай

Avatar

Зочин 2020-12-07 139.5.218.25

Yunii tvrvvn Mongol Uls olon ulsiin standartad tentseh gants banktai boloh heregtei ! Tegeheer ene asuudal ayandaa bvten.
Tvvnii naans bol bytehgvi asuudal. Genko songuuliin umnu poporch l baigaam shvv !

Avatar

Монгол 2020-12-07 192.82.73.12

Ядаж иймэрхүү байдлаар жоохон дарж авахгүй бол тэр Риотинто, Багабанди 2 чинь бүүр давраад талийлаа Ерөнхийлөгч минь!!! Өдөр бүр 5000 орчим тонн зэсийн баяжмал экспортод гаргаад… тэгээд улс орон нь улам бүр өрөнд унаад байдаг ийм дүүрчихсэн луйвар гэж байх уу???

Avatar

Зочин 2020-12-07 66.181.161.17

Бэлэн мөнгө тараана гэж гэж хуулийн төсөл оруулж байсанаас хамаагүй зөв алсын хараатай хуулиуд МАШ ЗӨВ

Avatar

Зочин 2020-12-07 66.181.189.165

Jenko gulgiin nationalism aa gej

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Стратегийн ордуудыг улс төр-бизнесийн бүлэглэлүүд нэгнийгээ намнахад л ашиглаад байна 2020-12-07 150.129.141.189

Баттулга, Хүрэлсүх хоёр.Оюутолгой, Эрдэнэт мэт ордуудыг ард түмэнд нь авч өгөх талаар огт хөдлөхгүй байна гэж М.Энхболдыг хүчээр огцруулсан.Жагсаал зохион байгуулсан 5 нөхөр өөрснөө ашигтай албан тушаалд очоод таг.М.Энхболд огцроод бараг хоёр жил болж байхад Оюутолгойн асуудал огт хөдөлсөнгүй. Эрдэнэтийн асуудал шүүх дээр гацаатай. Тэгэхээр стратегийн ордуудыг улс төр-бизнесийн бүлэглэлүүд нэгнийгээ намнахад л ашиглахаас хэтэрсэнгүй, ажил урагшилсангүй дээ.М.Энхболд амыг тань асууна даа.

Avatar

mongolhvv 2020-12-07 64.119.23.110

tun zov shuu.. hurdan shiid garaasai dai.udahgui oyuintolgoi dald uurhain olborlolt 7 sard ehelen ch de.asar ih orlogo hiin ch dee..

Avatar

mmmn 2020-12-07 202.9.46.145

МАШ ЗӨВ. АНГЛО-САГКСОНУУДЫГ ОДОО АНЗААРАХ СӨХӨӨГҮЙ БАЙГАА ДЭЭР НЬ ЭНЭ ХУУЛИЙГ БАТЛААД АВ.

Avatar

Зочин 2020-12-07 87.54.0.114

Yag unen

Avatar

test123 2020-12-07 40.83.99.97

test123

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж