АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу? | News.MN

АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

МАН үнэмлэхүй олонх болсон өнгөрсөн парламентын үеэс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нэлээд эрхийг нь хумьсан. Гэвч одоо Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд даргын томилгоог Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог байсан одоогийн тогтолцоог өөрчлөхөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачилсан нь бүдүүн бүлэг дотор хэрүүл мандааж мэдэхээр байна.

Учир юу вэ гэвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь “Х.Нямбаатар сайдын санаачилсан төслөөр АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог болбол Ерөнхийлөгчид илүү давуу эрх үүснэ. Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар томилдог одоогийн тогтолцоогоо хадгалбал илүү хяналттай” хэмээн үзэж буй ажээ.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ-ын дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Засгийн газрын гишүүний нэгэн адил бүрэн эрх, хангамж эдэлдэг байх зохицуулалт үйлчилдэг ч сайд Х.Нямбаатарын санаачилсан энэхүү төслөөр эл эрх мэдлийг мөн хязгаарлахаар тусгасан юм байна.

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлэхэд бүлэг дэмжих эсэх, дараа нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэж байж, эцсийн шийдэл гарна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х.Батбаатар. 2020-12-07 59.153.115.241

Нямбаатар гэгч яг ямар учиртай хүн бэ. Санаачилсан болгон нь Монгол төрийг сулран доройтуулах буюу жирийн ард иргэдийг дарангуйлсан шинжтэй их алсын бодолтой муу хорон явуулага хийгээд бгаа юм шигих л шижигтэй!!!

Avatar

Зочин 2020-12-07 64.119.16.124

АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилох нь зүйтэй. Харин орлогчийг нь АТГ-ын даргын санал болгосноор Ерөнхийлөгч томилдог байхад хангалттай. Дарга, орлогч хоёрыг хоёуланг ижил журмаар томилж байгаа нь статусыг нь ижил түвшинтэй болгож байгаа буруу практик!! Ижил эрх хэмжээтэй 2 дарга мэт?

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.17

Yamar surguuli tugssun ni chuhal bish hir bolovsorch , huvi hunii hariutslagatai bolj chadsan l ni
chuhal. Mongoloor duuren diplomiin gol bn ted yu chadaj mongold huvi nemer oruulj bn be

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.110

Яг еерийн шалгах болохоор АТГ- ээд яриад эхлэх юм два!

Avatar

/*-*/ 2020-12-07 49.0.212.165

За тэр нэг дэд даргыг томилох энэ тэр яахав. Ноднин Xятадаас 10 сая долларын авилга нэг сайд авсан, бас нэг сайд ганнамын 3 орон сууц авсан зэрэг асуудлуудыг МАН өөрөө яагаад таг нуугаад ам хамхиад байдаг юм бэ, одоо тэрийгээ гаргаж яриач

Avatar

Зочин 2020-12-07 139.5.218.25

Nyambaatar yamar surguuli tugsuj huulchi meregjiltei bolsonshvv sanaatai yum boloo ?! Er ni yaj ch bodson huulchi bolj tulj shin chadaagvi l hvn haragdaad baidagiim as !

Avatar

Зочин 2020-12-07 64.119.25.42

энэ бас нэг олигарх . иймэрхүү амьтадыг л төрөөс холын хол хаях хэрэгтэй дээ..

Avatar

Зочин 2020-12-07 202.21.108.3

Нямбаатар гэж балиар хоруу чанартай вирус гарч ирлээ дээ, бага дээр вакциндаж дарж авахгүй бол мутацад орно шүү.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.189.165

Jenko uls turuus z**l.

Avatar

Иргэн 2020-12-07 192.82.73.27

Авилгын хуулинд намыг шалгах асуудлыг нэмж оруулна уу. Нямбаатар сайдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж