АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог тогтолцоог халах уу?

МАН үнэмлэхүй олонх болсон өнгөрсөн парламентын үеэс Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нэлээд эрхийг нь хумьсан. Гэвч одоо Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дэд даргын томилгоог Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог байсан одоогийн тогтолцоог өөрчлөхөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачилсан нь бүдүүн бүлэг дотор хэрүүл мандааж мэдэхээр байна.

Учир юу вэ гэвэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь “Х.Нямбаатар сайдын санаачилсан төслөөр АТГ-ын дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог болбол Ерөнхийлөгчид илүү давуу эрх үүснэ. Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар томилдог одоогийн тогтолцоогоо хадгалбал илүү хяналттай” хэмээн үзэж буй ажээ.

Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар АТГ-ын дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилдог бөгөөд Засгийн газрын гишүүний нэгэн адил бүрэн эрх, хангамж эдэлдэг байх зохицуулалт үйлчилдэг ч сайд Х.Нямбаатарын санаачилсан энэхүү төслөөр эл эрх мэдлийг мөн хязгаарлахаар тусгасан юм байна.

Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэхүү хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлэхэд бүлэг дэмжих эсэх, дараа нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэж байж, эцсийн шийдэл гарна.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж