Марадона сар бүр ойр дотныхондоо 10 сая песо зарцуулдаг байжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Марадона сар бүр ойр дотныхондоо 10 сая песо зарцуулдаг байжээ

Марадона сар бүр ойр дотныхондоо 10 сая песо зарцуулдаг байжээ

Домогт Диего Марадоно өөрийн ойр дотны 50 гэр бүлийг дэмжиж, сар бүр 10 гаруй сая аргентин песо (100 гаруй мянган евро) зарцуулдаг байжээ. "Introsus" шоуны Хорхе Риал түүний зарцуулсан мөнгөний бүртгэлийн талаар ярьсныг Америкийн телевизээр нэвтрүүлсэн байна.

Тэрбээр “Сар бүр 10 сая песо шүү дээ. Диего Марадонагийн хувьд их санагдахгүй байж болно. Гэхдээ түүний данснаас сар бүр тогтмол арван саяараа гарсан мөнгө шүү дээ. Одоо тэр их мөнгийг хэн төлөх вэ?” хэмээн өгүүлжээ.

Марадона өмнө нь “Би 50 гэр бүл тэжээж байна” гэж олон удаа ярьсан байна. Одоогийн байдлаар, домогт хөлбөмбөгчийн дансууд Аргентины татварын албанд буй бөгөөд түүнд гар хүрэх эрх хэнд ч олгогдоогүй байгаа аж.

Дэлхийн хөлбөмбөгийн од тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард Аргентин дахь гэртээ зүрхний шигдээсийн улмаас 60 насандаа таалал төгссөн билээ.

Эх сурвалж: MARCA
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж