Япон, Өмнөд Солонгос Сovid-19-тэй тэмцэхэд цэрэг дайчилна

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

COVID-19

Япон, Өмнөд Солонгос Сovid-19-тэй тэмцэхэд цэрэг дайчилна

Япон, Өмнөд Солонгос Сovid-19-тэй тэмцэхэд цэрэг дайчилна

Япон улсын Засгийн газар сүүлийн өдрүүдэд Сovid-19-ийн халдвар эрчимжиж буйтай холбоотойгоор Өөрийгөө хамгаалах хүчний сувилагч нарыг цар тахалтай тэмцэхэд дайчлах шийдвэр гаргажээ. Тус улсын эмч нар ачааллаа дийлэхгүй болсон тул Засгийн газарт дээрх хүсэлтийг тавьсан байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Катсунобу Катогийн мэдэгдсэнээр Осака, Хоккайдо мужийн эмнэлгүүдэд нэмэлт хүч шаардлагатай болжээ.

Осака хотод Ням гаригт Сovid-19-ийн 310  шинэ тохиолдол бүртгэгдсэн ба эмнэлгийн орны 70 хувь нь дүүрсэн байна. Тус улс даяар сүүлийн 24 цагийн хугацаанд 2,016 шинэ тохиолдол, 20 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 162 мянга, нас баралт 2200 давжээ.

Тэгвэл Өмнөд Солонгос улс мөн Сovid-19 цар тахалтай тэмцэхэд цэрэг, цагдаагийн хүчиг ашиглахаар болсныг Хөх ордон мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин болон цагдаагийн байгууллага халдварын тохиолдлуудын хавьтлуудыг олж илрүүлэх ажилд туслах юм байна. Өмнөд Солонгост Ням гаригт 580 шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уг шийдвэрийг гаргажээ. Тус улсад Сovid-19-ийн шинжилгээ авах цэгүүд цагаа уртасгаж, шөнө болон амралтын өдрөөр ажиллахаар болсон байна. Өмнөд Солонгост нийт 38 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 549 хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж