Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийг хиймлээр хөргөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийг хиймлээр хөргөх үү?

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг дэлхийг хиймлээр хөргөх үү?

Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг агаар эрчимтэй өөрчлөгдсөнөөс элдэв байгалийн гамшиг болж, ирээдүй улам бүрхэг болсоор байгаа билээ. Харин эрдэмтэд дэлхийг аврахын тулд шинжлэх ухаан ашиглан юу хийх боломжтой вэ. Дэлхийг хиймлээр хөргөж болох уу? Энэ асуултуудад эрдэмтэд нарийн тайлбар өгчээ.

Геоинженерчлэл гэж юу вэ?

Зарим цаг уурын эрдэмтэд геоинженерчлэл бол дэлхийн дулаарлын гамшигт үзэгдлийг удаашруулах хүн төрөлхтний сүүлчийн боломж хэмээн үзэх болжээ. Сүүлийн жилүүдэд нүүрстөрөгчийн давхар эсэл буюу хүлэмжийн хийн ялгарал маш эрчимтэй нэмэгдэж, улмаар туйлуудын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэхийн хэрээр далайн эргийн газруудад цунами, үер гэх мэт байгалийн гамшиг тохиолдох нь олширч, эх газарт хуурайшилт, цөлжилт гаарч, улмаар ой хээрийн түймэр, хар шуурга ихэсч байгаа билээ.

Үүний эсрэг геоинженерчлэлийн шинжлэх ухааныг ашиглах саналыг АНУ-ын эрдэмтэд 1960-аад оноос хойш ярьж байгаа билээ. Жишээлбэл, тухайн үед нэг эрдэмтэн далайд асар их хэмжээний гольфийн бөмбөг шиг цагаан бөмбөлгүүд хөвүүлснээр нарны гэрлийг буцаан ойлгох боломжтой гэх мэт санал дэвшүүлж байсан юм. Гэвч байгальд шинжлэх ухааны аргаар хэт их нөлөөлөх нь аюултай хэмээн өнөөг хүртэл ард иргэд хүчтэй шүүмжилсээр ирсэн. Харамсалтай нь, өдгөө байдал улам хүндэрч, цаг уурын өөрчлөлтийн талаар асуудал хурцаар тавигдах болсон энэ үед хүмүүсийн бодол санаа өөрчлөгдөж, эрдэмтэд ч нарны гэрлийг буцаан ойлгох, дэлхийн гадаргууг сүүдэрлэх, хүлэмжийн хийг далайд шингээх зэрэг олон санаа дэвшүүлэх болсон байна. Түүнчлэн аравдугаар сард SilverLining төрийн бус байгууллага цаг уурын өөрчлөлтийн эсрэг геоинженерчлэлийн арга судлахад гурван сая ам.доллар зарцуулжээ.

Хамгийн үр дүнтэй нь ямар арга вэ?

SilverLining ТББ-ын хөрөнгө оруулсан эрдэмтэд галт уулын үнс агаарт цацагдахдаа нарны гэрлийг хааж, доорх газраа хөргөдөг үзэгдлийг дуурайн нарны гэрлийг буцаан ойлгох аэрозолийн тоосонцорыг агаарт цацах боломжтой эсэхийг судалж байгаа аж. 1991 онд Филиппиний Пинатубо уул дэлбэрэхдээ асар их хэмжээний сульфатын тоосонцор агаар мандалд цацжээ. Улмаар дэлхийн цаг агаар дараагийн хоёр жилийн турш цельсийн 0.6 хэмээр буурсан аж. Эрдэмтэд энэ аргыг хэрэглэе гэвэл нисэх онгоцуудыг 20 км өндөрт нисгэж, агаар мандлын дээд давхаргад сульфат аэрозол, эсвэл бүр очирын тоос цацах шаардлагатай болох юм. Мөн Харвардын их сургуулийн судалгааны баг өндөр уул дээрх цистернүүд 2035 он гэхэд 60 мянган бөөмийн овоолго хийх чадвартай болбол дэлхийн агаарын хэмийг 0.3 хэмээр багасгах боломжтой болно хэмээн мэдээлсэн байна.

Өөр аргууд бий юу?

Эрдэмтэд мөн далайн давстай усыг соруулан авч, агаарт цацах, улмаар далай дээрх үүлний өнгө хэвийнээсээ илүү цагаарч, нарны гэрлийг эрс ойлгох аргыг судалж байгаа гэнэ. Тус суалгааг Австрали санхүүжүүлж байгаа бөгөөд сүйрлийн ирмэгт байгаа далайн амьдралыг аврахад тустай хэмээн найдаж байгаа аж. Харин Кембриджийн их сургуулийн судлаачид  далайн давсны ширхэгүүдийг туйлын нам үүлүүдэд цацаж, үр дүнд нь хайлсан мөсийг буцаан хөлдөөх арга судалж байна. Мөн зарим эрдэмтэд далайн усыг төмөржүүлж, улмаар далайн замгийн үржлийг дэмжиж, үр дүнд нь далайн агаараас хүчилтөрөгч шүүж авах явцыг хурдасгах арга олжээ. Гэвч одоогоор дээрх аргуудаас агаар мандалд тоосонцор цацах арга л хамгийн боломжтой нь хэмээн батлагдсан аж.

Яагаад одоог болтол хэрэгжүүлээгүй байна вэ?

Эх дэлхийтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Дэлхийн цаг агаар бусад маш олон зүйлтэй нарийн, төвөгтэй олон янзаар холбогддог. Тиймдээ ч цаг уурын өөрчлөлт өдгөө маш олон байгалийн гамшгийн шалтгаан болж байна. Тиймээс цаг агаарт ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөх нь тааварлаагүй үр дагаварт хөтөлж болзошгүй юм. Хоёр жилийн өмнө зарим эрдэмтэд геоинженерчлэлийг маш аюултай хэмээн үзсэн. Тухайлбал, нарны гэрлийг хаах нь Азид хар шуурга дэгдээж, хоёр тэрбум хүнийг хүнсний хомсдолд оруулах, далайг хордуулах эрсдэлтэй гэнэ. Мөн өнгөрсөн жил Харвардын их сургуулийн хэсэг эрдэмтэд агаарын бөмбөлөг ашиглан агаар мандалд шохойн нунтаг цацах туршилт эхлүүлсэн ч иргэдийн эсэргүүцлээс болж тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Эх сурвалж: WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж