DOTA: MESA Pro Series эхлэхэд 10 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

DOTA: MESA Pro Series эхлэхэд 10 хоног үлдлээ

DOTA: MESA Pro Series эхлэхэд 10 хоног үлдлээ

Дэлхий нийтээр үүсээд буй цар тахал, дотоодын хөл хорионы цагт MESA буюу Монголын электрон спортын холбоо тэмцээнүүдээ онлайнаар эхлүүлж тамирчдынхаа формыг хадгалах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилготойгоор ийнхүү эхний тэмцээнээ ирэх арванхоёрдугаар сарын 17-ноос эхлэн зохион байгуулахаар болжээ. Гурван цувралаас бүрдэх энэхүү series-ийн #1 буюу эхний тэмцээн арванхоёрдугаар сарын 17-20-ны хооронд онлайн горимоор зохион байгуулагдана. Цуврал тус бүр 3 сая төгрөгийн шагналын сантайгаар, 21000 чансааны оноотойгоор явагдана. Цуврал тус бүрээс цуглуулсан онооны нийлбэрээр багуудыг эрэмбэлж,  эхний найман баг улирлын оргил тэмцээн буюу "MESA League"-т оролцох эрхээ авна. Харин үлдсэн хоёр слотын төлөө өндөр оноотой багууд Wildcard тоглолтууд хийж сүүлийн хоёр эрхийг шийдвэрлэх юм.

Бүртгэлийг зөвхөн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр л хийх ба нийт 128 багийг бүртгэж авах юм. Хамгийн сайхан мэдээ нь та тэмцээнд оролцохын тулд ямар нэгэн бүртгэлийн хураамж төлөх шаардлагагүй.

MESA League, MESA Pro Series тэмцээнүүд хол хорионы нөхцөл байдлаас хамааран бүх тоглолтууд онлайнаар явагдах бөгөөд оролцогч та бүхнийг аливаа газрыг зорилгүй зөвхөн онлайнаар багаа бүрдүүлж гэрээсээ тоглохыг зөвлөж байна. Дэлхий нийтийн цар тахлын энэ үед бусад и-спортын тэмцээнүүд ч онлайн журмаар явагдаж байгаа бөгөөд тамирчид бэлтгэлийн байр болон гэрээсээ тэмцээнүүддээ оролцсоор байна. Энэ ч журмыг бид дотооддоо мөрдөн ийнхүү тамирчдынхаа формыг хадгалах, шинэ залуу тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор онлайнаар тэмцээнүүдээ эхлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж