"Дуудлагын эмч астматай хүнд буруу тариа хийснээс ухаан алдаж унасан" | News.MN

"Дуудлагын эмч астматай хүнд буруу тариа хийснээс ухаан алдаж унасан"

"Дуудлагын эмч астматай хүнд буруу тариа хийснээс ухаан алдаж унасан"

"Дуудлагын эмч астматай хүнд буруу тариа хийснээс ухаан алдаж унасан"

Баянзүрх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн дуудлагын эмч астматай хүнд буруу тариа хийснээс болж цочролд орж, цусан хангамжийн дутагдалд орсон талаар өнөөдөр /2020.12.07/ хохирогч Ж.Одгэрэл, өмгөөлөгчийн хамт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Хохирогч Ж.Одгэрэл “Аав маань арванхоёрдугаар сарын 5-нд  01.50 цагт “Манай охины астма хөдлөөд байна” гээд Яаралтай түргэн тусламжийн 103 утас руу залгасан. Түргэн тусламжийн эмч гэрт ирээд астманы тариа хийлээ гэсэн боловч буруу тариа андуурч хийсэн. Тэрнээс болж би реакц өгч, ухаан алдаж унасан. Тухайн эмч тарианы өнгө нь адилхан байсан учраас андуурч, тариа хийсэн гэж хэлсэн. Тэр тариаг нь судсанд хийдэггүй, булчинд хийж, мэдээ алдуулах зорилготой хэрэглэдэг юм билээ. Хэрвээ тэр тариаг судсанд хийх юм бол цусан хангамжийн дутагдалд орж, тархинд цус харвах аюултай байсан. Намайг ухаан алдаж унахад тэр эмч маш их айж, сандарч, 103 төвийн утас руу залгаж, эмч нараасаа тусламж гуйсан. Тэгээд манай гэрт хоёр эмч араас нь ирсэн. Тухайн үедээ намайг шууд эмнэлэг рүү авч явалгүй шөнийн 01.00 цагаас 05.00 цаг хүртэл гэрт байсан. Энэ хугацаанд анхны тусламж үзүүлэхээс илүүтэй даралт буулгах, зүрхний цохилтыг бууруулах гэж эм өгч, тариа хийсэн. Тэгээд дүүргийн эмнэлэгт аваачиж, эмчилгээ хийсэн. Ээж, аав маань тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан. Баянзүрх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга Чанарын албаны даргаараа дамжуулан өнөөдөр өглөө “Бид таны биеийг 100 хувь эмчлүүлж өгнө. Шаардлагатай эмчилгээ, шинжилгээг хийлгэе. Бидний буруу, хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн. Одоо энэ хэргийг шалгаж байгаа учраас тухайн үед надад тарьсан эм тариаг цагдаагийн байгууллагаас хурааж авсан” гэж ярилаа.

Тухайн иргэний өмгөөлөгч Л.Баттогтох “Би хохирогч иргэний өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өнгөрсөн 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн найруулсан байдаг. Уг хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээд нь мэргэшсэн буюу сургагдсан баг хамт олон хүн амд эмчилгээ үзүүлэх явцдаа ямар нэгэн хууль зөрчсөн бол Эрүүгийн хэргийн зүйл заалтаар шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэнд хүндэвтэр болон хүнд гэмтэл учирсан бол 720 цаг нийтэд тустай ажил эрхлүүлэх эсвэл 5.4 сая төгрөгийн торгууль төлөх, гурван жил хүртэлх хугацаагаар эрхийг нь хасах хуулийн зохицуулалттай. Манай үйлчлүүлэгч ухаан алдаж унасан нь Эрүүгийн тухай хуулийн зүйл заалтаар хүнд гэмтэлд ордог. Хэрвээ энэ нь тогтоогдвол дээрх хуулийн заалтаар шийтгэгдэнэ” гэв.

Сэтгүүлчид Баянзүрх дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээлэл авах гэсэн боловч "Энэ талаар мэдээлэл өгөхгүй. Холбогдох хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарч, шийдвэрлэнэ" гэдэг хариултыг өгсөн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-07 202.55.188.88

Huviin surguuliin diplom hudaldaj avsan "emch" nertei aluurchid ih olon boljee

Avatar

Irgen 2020-12-07 192.82.68.20

Emch sanaatai yildeegui shuud e sanuulga evened bolno

Avatar

Зочин 2020-12-07 211.36.130.184

хатуухан донгодоод болох бишүү наад эмч чинь сургамж авлаа хохирогч нь гайгүй л явж байгаан бншд яахнав дээ хэтэрхий хатуурхаж

Avatar

Зочин 2020-12-07 202.55.188.93

yu ve nuguu neg zaluug shar mahdaan hataasan j****r od gerel gegch ya.han bn shde enenees l holuur yavaaraa erchuudee

Avatar

зочин 2020-12-07 115.65.47.30

Төгсжаргалын Ганди гуайгаас эхлээд эрүүл мэндийн салбар мэргэжлийн биш болж эхэлснээр өнөөдөр бүр иймдээ тулждээ, чааваас. Олон хавар нэгэндээ гэж эрүүл мэндийн салбарыг олон жил эмч хүн удирдаагүй нь гай хохирлыг ард иргэд ийнхүү амсаж эхэллээ дээ, зайлуул

Avatar

ш 2020-12-07 202.9.46.115

нүүрээ нуучихсан ямар хурдан явалддаг жомбогоорооо мөнгө олуулахааар тохиролцооовэээ нэг муу ядарсан эмчэээс. бүгдиин эмчилнэл гэсэн юм байна сүртэй 2 жингэрүүүд вээ гэж бодов

Avatar

Зочин 2020-12-07 64.119.23.147

Тарай андуурж хийнэ гэж яасан ч байж болохгүй зүйл. Эмч хүний хувьд ийм зүйл ер нь харж байсангүй.

Avatar

Hund aldaagaa zasah bolmj og 2020-12-07 202.21.109.84

Bailgui yahawdee ondor hogjiltei America Europed chin emch sanamsargui aldaa gargaad uhsen humuus zondoo l bn ter bolgond horiod shiitgeed bwal ta nariig emchleh taria hiih hungui boloh blgui emnelegiin une n tengert hadaad uzuuleh geseer bgad chad boloh blgui

Avatar

Ганц Ковид биш шүү дээ 2020-12-07 66.181.161.96

Монголд ганц Ковид гэдэг хадны мангаа байгаа мэт л аашлах боллоо, Ковидоор л хүн үхүүлж болохгүй гэсэн солиоролд дарагдаж бусад өвчнөөр өдөрт хичнээн хүн бурхны оронд явж байгаа болоо, ээ бурхан минь. Ийм тэнэг засаг, эрүүл мэндийн яамыг яалтай ч билээ

Avatar

Зочин 2020-12-07 202.9.40.72

Харамсалтай юм болжээ.

Avatar

ИРГЭН 2020-12-07 43.242.243.179

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр нэг хариуцлагагүй нөхрөөс болж бзхэл бүтэн салбар муугаа дуудуулж улаа шагайлгачих юм даа. Хүний мууд дуртай хар хэрээнүүд шаагилдаж шуугилдаж байх шив дээ, зарим нь мөнгө бодоод л. ЭМ-ийнхэн ковидыг бол сайн барьж сайн эмчилж байгаа шүү. Ганц нэг мэргэжилдээ гавихгүй нөхөд анхаарах хэрэгтэй

Avatar

ард 2020-12-07 202.9.46.115

ямар мундаг 2 вэ монголын бүх баялагииг хулгаалааал зараад дууслааа хотод газар байхгүй боллооо хулгааачыг олооорой өмгөөөлөгч хамтрагч

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-07 202.9.46.237

МОНГОЛЧУУД ИЙМ ХОНГИЙН БОЛЦОН ЮУН ӨМГӨӨЛӨГЧ ВЭ ОДОО ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧ ГЭЭД ШААР НЬ ТЭГЖ ХЭЛ ИЙМ ИЙМ ЮМ НЭХЭЖ БОЛНО ГЭЖ ШУРГУУДААД НӨГӨӨ МУУ ЭМЧ ХҮҮХНИЙГ БОЛХООР ЭРҮҮГИЙН ХУУЛИАР АЙЛГААД АЛЖ ӨГЧ БАЙГААДАА ,,,
ӨНӨӨДӨР ЭНЭ ХУУЛЬ БАТАЛНА ГЭЖ УНШИСАНЧ ЮМГҮЙ ЭВШЭЭЖ СУУГААД БАТЛААД БАЙГАА ГИШҮҮД ХУВИЙН БИЗНЭСЭЭ Л БОЛДОЖ СУУДАГ НЬ ЭСВЭЛ АЖЛАА ХАЯАД ТЭНЭЖ ЯВДАГ НЬ ИЛТ БОЛСОНШҮҮДЭЭ ХОГИЙН ХҮҮХЭН ЮМАА ҮХВЭЛ ТААРСАН ХОГ БАЙНА

Avatar

Зочин 2020-12-07 202.21.98.238

HEDEN TUGRUG SHAAYA GEED SHANTAACHILJ BGAA BIZ. YAAHAARAA ERUUGIIN HUULIAR SHIIDEGDDEG YUM. HUND GEMTEL AVSAN HUN INGEED HERUUL HIIGEED YAVJ BHU?! s*****g ZDAKUUD VE…!

Avatar

Зочин 2020-12-07 139.5.219.82

Угаасаа Эруул мэндийн салбар унасан ш дээ.

Avatar

ы 2020-12-07 59.153.85.124

Ямар юмаа хийгээд сүржигнээд олон нийтэд зарлаад байгаа юм бэ? Угаасаа санаатай буруу тариа хийх эмч байхгүй учир бусдад сургамж болгоод байх ч юм алга. Ахиухан мөнгө авах гээд сүржигнээд байна гэхээс өөр харах юм алга. Хэрэв тийм бол шуналтай здакууд зайлаа.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.161.17

Санамсаргүй бусдыг хохирооход хуулийн шийтгэл оноогдуулдаг

Avatar

Зочин 2020-12-07 202.55.188.103

Баахан хөдөөний хүүхдүүд түргэний эмч болоод байхаар аргагүй…хайнга гэдэг нь дэндсэн юмнууд байдаг гэж байгаа шүү… хамт сурч байсан хүүхдүүд хөдөөнийхэн олигтой ч сурахгүй байж яах гэж дэмий ингэж сурдаг юм бол гээд гайхаад байсан юм даа…диплом авчихвал эмч болчихлоо гэж боддог болчихсон …эмчийг маш хатуу шалгалттай …бүр эмч болох сэтгэлзүй байгаа эсэх авхаалж самбаа гаргах IQ гэх мэт хатуу шаардлага тавьж сургуульд оруулдаг болох хэрэгтэй шүү .

Avatar

Зочин 2020-12-07 64.119.25.213

Энэ нэг өмгөөлөгч нэртэй хувалз хэдээр тохирсон бол. Аз ны юм болсон байх даа.

Avatar

Зочин 2020-12-07 202.21.108.3

ЭМ ийн салбар бүрэн уналтад ороход их ойртлоо. ХӨСҮТ бүх салбараа татаж унагалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж