2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 103,875,300.62 төгрөгийн үнийн дүн бүхий 228,599 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянтээг" ХК (BTG +14.96%) болон "Авто импекс" ХК (AOI +5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -8.85%) болон "Сор" ХК (SOR -5.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 52,630 ширхэг нэгж эрхийг нийт 5,527,006 төгрөгөөр арилжаалсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 7 ширхэг үнэт цаасыг 707,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.32 хувиар буурч, 17630.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,604,230,912,726.27 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ