Эрсдэлт бүлгээс авсан 22.513 хүний сорьцыг ХӨСҮТ-д шилжүүлжээ | News.MN

Эрсдэлт бүлгээс авсан 22.513 хүний сорьцыг ХӨСҮТ-д шилжүүлжээ

Эрсдэлт бүлгээс авсан 22.513 хүний сорьцыг ХӨСҮТ-д шилжүүлжээ

Эрсдэлт бүлгээс авсан 22.513 хүний сорьцыг ХӨСҮТ-д шилжүүлжээ

Нийслэлийн хэмжээнд эрсдэлт бүлгийн 70 мянган өрхийг “Нэг өрх-нэг шинжилгээ”-нд хамруулж буй. Энэхүү шинжилгээний явц 69 хувьтай үргэлжилж байна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар 48346 иргэн Сovid-19 илрүүлэх тандалт судалгааны шинжилгээ өгчээ. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу өчигдөр өглөө 08:00 цагаас өнөө өглөөний 08.00 цагийн хооронд 22.631 хүнд шинжилгээ хийж, 22.513 хүний сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-рүү илгээжээ.

“Нэг өрх-нэг шинжилгээ”-нд айл өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцож байгаа юм. Тиймээс шинжилгээ өгөх иргэнд харьяа дүүргийн хорооноос урьдчилж утсаар мэдэгдэхийг анхааруулсан билээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж