Цагаан ордны сэтгүүлчид өчигдөр/2020.12.7/ интернэт орохын тулд өөрсдийн гараар “Сонгуульлуйвардуулсан” хэмээн бичихээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь Дональд Трамп сэтгүүлчдийн ашигладаг утасгүй интернэтийн сүлжээний нэрийг нь “Америкийг дахин агуу болгоё” хэмээн нэрлээд, нууц үгийг нь “RiggledElection!” буюу “Сонгуульлуйвардуулсан!” болгон өөрчилжээ.
Дональд Трамп ийнхүү сонгуулиас хойш анх удаа мэдэгдэл хийж, Бүгд найрамдах намын сенаторуудад тусламж санал болгосон байна.
Трампын кампанит ажлын хуулийн ахлах зөвлөх Женна Эллис дээрх үйл явдалд сайшаалтай хандаж, твиттер дээрээ “Трампын багт баяр хүргэе. Одоо худал мэдээ тараадаг сэтгүүлчид өөрсдийн гараар ингэж бичихээс өөр аргагүй болжээ” хэмээн жиргэсэн байна.
Нэгдүгээр сард Жиоржиа мужид Сенатын хоёрдугаар шатны сонгууль болж, дээд танхимд суух сенаторыг сонгох билээ. Өдгөө тус мужаас дээд танхимд Бүгд найрамдах намын Келли Лоффлер, Дэвид Перду нар сууж байгаа ч удахгүй болох сонгуулиар Ардчилсан намын Рафаэль Варнок, Жон Оссофф нар сонгогдож магадгүй байгаа юм.
Харин энэ талаар Трамп үг хэлэхдээ “Жиоржиа мужийн сонгогчид одоохондоо аль нам нийгэмлэгүүдийг удирдах, хууль батлах, төсвийн мөнгийг зарцуулах тал дээр санаа зовж байх шиг байна. Гэхдээ энэ бол таны хүүхэд социалист улсад өсч торних уу, эсвэл эрх чөлөөт оронд хүмүүжих үү? гэдэг асуудал” хэмээжээ.
Эх сурвалж: UNILAD
Эмгэн 2020-12-07 49.0.212.165
Ха ха ха, болж, муусайн хар оркуудыг, ёстой гоё
Жинхэнэ мэдрэл муут бол трамп 2020-12-07 66.181.187.243
Ямар ч луйвар гараагүй. Тэр луйвар гээд байгаа зүйл нь дан худлаа мэдээлэл. Трампын луйвар гээд байгаа зүйл нь хий хоосон яриа, парадокс. Ямар ч бодит баримтгүй зүйл. Трамп нийт 30 гомдол гаргаснаас 19-г нь шүүх хүлээж аваагүй, хамгийн сүүлийн мэдээллээр Жеорж мужид саналыг дахин гараар тоолоход Байден ялсан. Висконсин мужийн шүүхэд гаргасан гомдлоо Трампын өмгөөлөгч буцаад татсан. Бусад 3 маргаантай мужийн шүүх Трампын гомдлыг үндэслэлгүй байна гээд хүлээж аваагүй. Трамп ерөнхийдөө ямар ч явуур
Зочин 2020-12-07 192.82.76.15
Сонгуулийн жинхэнэ луйвар, булхайг Доналд Трамп өөрөө гардан хэрэгжүүлж байна даа. Энэ хөгийн амьтныг арай ч ийм арчаагүй амьтан гэж бодож байсангүй шүү. Америкийн түүхэнд болж байгаагүй бузар үйл явдал болж байна. 2021.01.20-ны маргаашнаас чи гөлөг болж, хуулийн хариуцлага хүлээнээ. Үхсэн хатсны 2024 онд дахин сонгогдох, ёстой гонжийн жоо, ац байлгүй.
Трамп 2020-12-07 150.129.143.55
Америк маягийн ардчилал аа гэж…Сайхан ч юм уу?
Зочин 2020-12-07 192.82.74.142
ЗАЙЛЖ ҮЗ
Зочин 2020-12-07 66.181.178.14
Зөнөг солиот өвгөн тэртээ тэргүй Цагаан Ордноос тун удахгуй зайлна.
Зочин 2020-12-07 203.91.112.133
мэдээж үнэн…