Цагаан ордны сэтгүүлчид өчигдөр/2020.12.7/ интернэт орохын тулд өөрсдийн гараар “Сонгуульлуйвардуулсан” хэмээн бичихээс өөр аргагүйд хүрчээ. Учир нь Дональд Трамп сэтгүүлчдийн ашигладаг утасгүй интернэтийн сүлжээний нэрийг нь “Америкийг дахин агуу болгоё” хэмээн нэрлээд, нууц үгийг нь “RiggledElection!” буюу “Сонгуульлуйвардуулсан!” болгон өөрчилжээ.
Дональд Трамп ийнхүү сонгуулиас хойш анх удаа мэдэгдэл хийж, Бүгд найрамдах намын сенаторуудад тусламж санал болгосон байна.
Трампын кампанит ажлын хуулийн ахлах зөвлөх Женна Эллис дээрх үйл явдалд сайшаалтай хандаж, твиттер дээрээ “Трампын багт баяр хүргэе. Одоо худал мэдээ тараадаг сэтгүүлчид өөрсдийн гараар ингэж бичихээс өөр аргагүй болжээ” хэмээн жиргэсэн байна.
Нэгдүгээр сард Жиоржиа мужид Сенатын хоёрдугаар шатны сонгууль болж, дээд танхимд суух сенаторыг сонгох билээ. Өдгөө тус мужаас дээд танхимд Бүгд найрамдах намын Келли Лоффлер, Дэвид Перду нар сууж байгаа ч удахгүй болох сонгуулиар Ардчилсан намын Рафаэль Варнок, Жон Оссофф нар сонгогдож магадгүй байгаа юм.
Харин энэ талаар Трамп үг хэлэхдээ “Жиоржиа мужийн сонгогчид одоохондоо аль нам нийгэмлэгүүдийг удирдах, хууль батлах, төсвийн мөнгийг зарцуулах тал дээр санаа зовж байх шиг байна. Гэхдээ энэ бол таны хүүхэд социалист улсад өсч торних уу, эсвэл эрх чөлөөт оронд хүмүүжих үү? гэдэг асуудал” хэмээжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ