С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам бол дүрмийн дагуу тоглох хэрэгтэй | News.MN

С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам бол дүрмийн дагуу тоглох хэрэгтэй

С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам бол дүрмийн дагуу тоглох хэрэгтэй

С.Эрдэнэ: АН дүрэмтэй нам бол дүрмийн дагуу тоглох хэрэгтэй

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан намыг байгуулсан таван нам нэгдсний 20 жилийн ой энэ сард болж байна. Та намын нөхөддөө хандаж юу хэлэх вэ?

-2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд улстөрийн таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулсан. Энэ жил 20 дахь жилийн ой нь тохиож байна. Энэ таван намын үе үеийн дарга нар, Ардчилсан намын нийт гишүүддээ баярын мэнд хүргэе. Цаашдаа намынхаа, улстөрийн дараа дараагийн сонгуульд амжилт гаргахын төлөө идэвх чармайлттай ажлаарай гэж уриалмаар байн.

-Манай улс цар тахлыг дотооддоо алдлаа.  Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж, цэгнэж байна вэ?

-Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байна. Ийм нөхцөл байдалд манайх шиг сахилга хариуцлага сул улс харин ч цар тахлыг удаан хугацаанд барилаа. Гэхдээ үүнээс илүү хугацаанд барих боломж байсан.

Өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, засаг захиргааны нэгжийн хувд иргэдэд хяналт тавих боломж өргөн зэрэг давуу байдал бидэнд бий. Энэ давуу талаа ашигласан бол илүү үр дүнтэй байж болох байсан. УИХ-д байхдаа ч би У.Хүрэлсүхийн Засгийн газрын хэрэгжүүлж буй ажилд шүүмжлэлтэй хандаж байсан. Дотооддоо халдварыг алдаагүй байгаа үедээ давуу байдлаа ашиглаач, гаднаас тээвэрлэж буй иргэдээ шинжилгээнд бүрэн хамруулаач, аюулгүйгээр зөөх тал дээр анхаарч ажиллаач гэж хэлж байв. Мөн гадаадад байгаа иргэдэд тавих анхаарлаа нэмж, бүртгэл судалгааны ажлыг эхлүүлж, сар тутамд эдийн засгийн дэмжлэг тусламж үзүүлээч, хүний нутагт байна гэдэг эх орондоо байгаагаас хэд дахин хүнд хэцүү шүү гэж бодит саналуудыг дэвшүүлж байсан. Харамсалтай нь энэ талаар үр дүнтэй ажлууд хийгдээгүй.

-Цар тахал гарсантай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Товчхондоо бид хүндхэн цаг үетэй нүүр тулаад байна. Энэ тохиолдолд УИХ дахь сөрөг хүчин эрх баригчдад ташуур болж ажиллах учиртай. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ төдийлөн сайн биелүүлэхгүй байх шиг анзаарагдах юм.

-Санал нэг байна. Өмнөх парламентад АН-ын бүлэг илүү их дуугарч, шаардлага тавьж ажиллаж байсан. Энэ удаад 2020 оны сонгуулиас хойш цар тахал, хөл хориотой холбоотойгоор жагсаал, цуглаан зэргийг зохион обайгуулалттайгаар хорьчихлоо. Энэ нь эргээд эрх баригчдад хуульгүй юм шиг аашлах, дураараа авирлах боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч хууль дүрмээрээ л явах ёстой. Мөн нэгэнт сөрөг хүчин гэгдэж, улстөрийн маш том хүчин болж оршин байгаа тохиолдолд намын үйл ажиллагаа, зорилго, чиглэлээ байнга мэдэрч, хэрэгжүүлхийн төлөө ажиллах ёстой. Харамсалтай нь АН сонгуулиас хойш нам гүм байна.

-Та Ардчилсан намын дарга байсан хүний хувьд дуугарч, алдаа дутагдлыг нь хэлэхгүй хэрэг үү?

-Миний хувьд Ардчилсан намын Үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлагаа хүлээж огцорсноо мэдэгдсэн. Гэхдээ Үндсэн дүрмийн хорооноос “Дараагийн АН-ын дарга сонгогдох үед намын даргын тамга, тэмдэгээ албан ёсоор шилжүүлж өгснөөр таны эрх, үүрэг дуусгавар болно” гэх тогтоолыг энэ оны долдугаар сарын 3-нд гаргасан. Улстөрийн намуудын тухай хуулийн 21-т улстөрийн намуудын дотоод хяналтын байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэж заасан байдаг. АН-ын Үндсэн дүрмээр ч Үндсэн дүрмийн хорооны шийдвэр эцсийнх байдаг. Тэр утгаараа долдугаар сарын 3-нд гарсан тэр шийдвэр бол эцсийнх.

Тухайн үед нэгэнт тамгаа шилжүүлээд өгчихсөн, ёсзүйн хариуцлага хүлээнэ гэдэг шийдвэрээ гаргачихсан байсан учраас хүлээцтэй хандаад, аливаад өнөөдрийг хүртэл дуугүй явж байна. Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ бий. Өнөөдөр дуугүй байхад хэцүү л болж байна.

Учир нь бодит байдал дээр АН-ын нөхцөл байдал улам л хүндэрсэн. Ийм цаг үед сөрөг хүчний гол нам болсон АН нь дуугардаггүй, улстөрийн идэвхтэй тэмцэл явуулдаггүй байж таарахгүй л дээ. Энэ нь цаашдаа улс оронд хэзээ ч сайн зүйл авчрахгүй.

– Таны хувьд намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ…?

-Одоогоор Ардчилсан намын өдөр тутмын үйл ажиллагаад идэвхтэй оролцсон зүйл алга. Нэгэнт өөрчилнө, шинэчилнэ, чадна гээд гараад ирчихсэн хүмүүст боломж олгох ёстой гэж бодож байгаа учраас дуугараагүй, оролцоогүй. Үнэхээр энэ намыг өөрчлөөд, үйл ажиллагааг нь эрчимжүүлээд явчих юм болов уу гэж харсан. Сонгуулиас хойш бараг хагас жилийн хугацаа өнгөрлөө. Намын үйл ажиллагаанд ямар ч өөрлөлт гарсангүй. Би АН-ын гишүүн хүн. Намын гишүүний хувьд Үндсэн дүрмээр эрх, үүрэгээ хэрэгжүүлэх боломжтой. Тиймдээ ч би дуугарах эрхтэй. Өнөөдөр АН-ын бүхий л үйл ажиллагаа дүрмийн бус байна. Үүнийг таслан зогсоох цаг нь болсон. АН Үндсэн дүрэмтэй юм бол түүнийхээ хүрээнд л ажиллах ёстой.

-АН Үндсэн дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулхаар зэхэж буй. Та түүнтэй танилцсан уу, өөрчлөлтүүдийг дэмжиж байгаа юу?

-АН-ын Үндсэн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж. Тэр ажлын хэсэг дотор ХҮН намд байсан, УИХ-д бие дааж нэр дэвшсэн хүнээс эхлээд янз бүрийн маш олон хүн орсон байна билээ. Өөр намд, “гудамжинд” байсан хүмүүс гарч ирээд АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг гардаад, санаачлаад явж байгаа нь сонин харагдаад байгаа юм. (инээв) Яагаад 200 гаруй мянган гишүүнтэй энэ том нам энэ намын үйл ажиллагаанд олон жил үр бүтээлтэй, идэвхтэй оролцсон гишүүдээсээ ажлын хэсэг бүрдүүлж болоогүй юм бэ. Яагаад заавал өөр намд байсан эсвэл намынхаа үнэт зүйл үзэл санаанаас урваад, бие даагаад Үндсэн дүрэм зөрчөөд явчихсан хүмүүсийг оруулж ирж, намын амин судас болсон Үндсэн дүрмийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэгт оруулж ажлуулаад байгаа юм бэ. Энэ нөхцөл байдлыг хараад надад таатай санагдахгүй л байгаа юм. Энэ мэтчилэн дуугарах зүйл олон байна.

Үндсэн дүрмийн агуулгыг харахад тийм ч их шинэ зүйл байхгүй. Яг л хуучин луугаа явж байна. Бид Үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулахын тулд гурван жил гаруйн хугацаанд 21 аймаг, 330 сум, 172 үүр хороо, нийслэлийн есөн дүүрэгт хэлэлцүүлэг явуулж, 2019 оны намын Их хурлаар баталсан. Түүнээс хойш жил гаруйн л хугацаа өнгөрсөн байна. Тийм байхад өөрчлөх шаардлага юунд байна вэ.

-Намын даргаа сонгох үйл явцыг илүү амарчилсан юм биш үү?

-Гишүүдийн оролцоо, сонгох эрхийг хязгаарласан заалтууд түлхүү орсон байна билээ. Хуучин ч гэсэн тийм л байсан. АН-ын 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хуралдхаараа л намын даргаа солих, өөрчлөх тухай ярьдаг. Намын удирдлагын төлөөх фракц хоорондын тэмцэл тэнд болдог байсан. Нам доторх фракц бүлэглэлүүдийн тэмцэл туйлдаа хүрчихсэн л нам байсан. Ийм намыг л бид өөрчилсөн.

АН гишүүн төвтэй л нам юм бол бүх гишүүдийн оролцоог хангасан, гишүүдийн сонголт санаачлага дээр тулгуурласан үйл ажиллагаа явуулдаг нам байя гэж зорьсон. Энэ өөрчлөлтийг хийхийн төлөө ажилласан. Бид тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байгаа.

Би 2017 оны хоёрдугаар сард намын даргын ажлыг хүлээж авсан. Түүнээс хэдхэн сарын дараа анхны хариуцлагатай том сонгууль болох Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тухайн үед МАН парламент 65 суудалтай хэт үнэмлэхүй олонхийг бүрдүүлчихсэн, бид есүүлэхнээ. Ийм байдалтай л сонгуульд оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах найдлага туйлын бага байсан. Гэхдээ бид тактик стратегиэ маш зөв боловсруулж, сурталчилгааныхаа ажлуудыг үр дүнтэй хийсэн. Хэдий хүнд байсан ч ялна гэдэг итгэл, үнэмшилтэй оролцож, итгэл төгсялалт байгуулж чадсан. Энэ бол гишүүн төвтэй намын хамгийн анхны ялалт байсан. Үндсэндээ төрийн бүх шатны байгууллага нөгөө талд ажиллаж байсан шүү дээ. Харин бид АН-ын гишүүдийнхээ үүрэг хариуцлага дээр тулгуурлаж байж энэ ялалтыг байгуулсан. Тиймээс энэ үзэл баримтлал үнэт зүйлээ буруутгаж болохгүй. Үр дүн нь гарсан юм аа. Үүний дараагаар АН-ын бүлэг Ж.Эрдэнэбатын Засгийн газрын концесс болоод янз бүрийн хууль бус үйл ажиллагааг нь буруутгаж, тэдгээрийг баримтжуулан улстөрийн идэвхтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулсны үр дүнд огцруулж чадсан. Үнэмлэхүй олонх бүрдүүлж байсан 65 гишүүнтэй Засгийн газрыг огцруулж чадсан. Сөрөг хүчнийхээ хувьд маш амжилттай ажилласан.

-2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал ч мөн хөндөгдөж байсан. Тухайн үеээс АН-ын дотоодод зөрчил гарч эхэлсэн байх аа.

-Тухайн үед ЖДҮ-ийн сан, гишүүдийн хууль бус үйлдлүүд, хөрөнгө мөнгө, хүн амины хэрэгтэй холбоотой гээд маш олон асуудал яригдсан. Энэ үед сөрөг хүчний зүгээс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Улс төрийн зөвлөл хуралдаж  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг ч гаргасан байсан. Харамсалтай нь, гадны хүчин зүйл, эрх баригч намаас үл хамаараад зөвхөн АН-ын дотоодоос гарч ирсэн урвагчдаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдсэн. Гурван урвагч эсрэг санал өгч, АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийн эсрэг зогссон. Энэ нь улс төрийн хариуцлагагүй, увайгүй үйлдлээс гадна Монголын түүхэнд тэмдэглэгдэж үлдэх маш том урвалт байсан. Тэр үед бид маш том боломжийг алдсан. Тэр цаг мөчөөс эхлээд У.Хүрэлсүхийн Засгийн газар, тодорхой улстөрчид, бүлэглэлүүдийн зүгээс намайг харлуулах, гүтгэх, муулах кампант ажил тасралтгүй гурван жил явсан. Намайг төрөл бүрийн шугамаар, сэдвээр харлуулж гүтгэсэн. Маш олон тэрбум төгрөг зарсан байх аа.  Ингээд л 2020 оны сонгууль дөхөж ирсэн дээ. Товчхондоо, 2016-2020 оны хооронд АН маш сайн ажилласан.

-Сонгууль үнэн шудрага болж чадсан уу. Та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд 2020 оны сонгууль цэвэр улс төрийн намуудын өрсөлдөөн байгаагүй. Төрийн оролцоотой маш том луйврын сонгууль болсон. Бүртгэлийн байгууллагаас эхлээд маш их төрийн байгууллагын оролцоотой луйвар болсон гэж хэлнэ.

-Үнэхээр л хууль бус явагдсан юм бол та бүхэн баталж, нотолж үнэн мөнийг дэлгэх хэрэгтэй юм биш үү?

-Өнгөрч байгаа цаг хугацаа бүр үүнийг нотолж байна. Төрийн дээр ямар хүмүүс гарчихав тэдний явуулж буй үйл ажиллагаа олон түмний хүсэл сонирхолд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхэн луйврын сонгууль болж өнгөрчээ гэдгийг маш тод томруун харуулж байгаа. Ер нь тэгээд түүхийг үнэн зөв шүүдэг зүйл нь цаг хугацаа шүү дээ.

-Таны хэлж байгаачлан луйврын сонгууль болоогүй бол АН өнөөдөр парламентад хэдэн суудал авах байв?

-Аль нэг нам тасархай ялах тухай бодож байгаагүй. АН-ын талд арай илүү давуу гарч, гэхдээ дангаараа засаглах боломж бага байх болов уу гэж тооцож байсан. Эвслийн буюу хамтарсан Засгийн газар байгуулах хувилбар луу явах байх л гэж харж байсан.

-Ардчилсан нам УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ сонгохдоо алдаа гаргасан, үүнд нь тодорхой албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд нөлөөлсөн гэх зүйлийг улстөрийн хүрээнийхэн хэлдэг. Та намын даргын хувьд нэр дэвшигчдээ хараат бусаар сонгож чадсан уу?

-Анхан, дунд шатны намын байгууллагын саналыг голлож анхаарсан. 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны намуудаас ирүүлсэн санал, Сонгон шалгаруулах хорооны хуралдааны дүн, мэдээж зарим нэг хүн дээр хувь нэр дэвшигчийн рейтинг, оролцоо зэргийг харгалзсан зүйлүүд бий. Сонгуулийн дүнд мэдээж нэр дэвшилт нөлөөлөх нь ойлгомжтой. Гэхдээ сонгуулийн үйл ажиллагаа өөрөө маш булхиантай, хууль бус байсан нь үр дүнд шууд нөлөөлсөн.

-Ардчилсан нам хоёр удаагийн том ялагдал хүлээлээ. Энэ ч утгаараа Ардчилсан намын өмнө маш том хариуцлага ирж байгаа. Цаашид хаана хаана аа үүрэг хариуцлагаа ухамсарлаад эвтэй, чадалтай байж чадах болов уу?

-АН хэзээ ч ялж, дангаараа засаглаж үзээгүй, хоёр удаа л Эвслийн Засгийн газрыг тэргүүлж ажилласан. 1996, 2008 онд олуулаа болж Эвслийн Засгийн газар байгуулсан юм. Энэ цаг үеүүдэд АН алдаатай, оноотой ч улс орны хөгжлийг урагч чирсэн. Ингэж үр дүнтэй ажиллаж чадснаараа АН өнөөгийн эрх баригчдаас илт ялгардаг. 30 жилийн алдаа оноог үйлдвэрлэсэн хүмүүс нь өнөөгийн эрх баригчид хэрнээ тэд дандаа уснаас хуурай гардаг. Харин нэг ч удаа дангаараа засаглаж үзээгүй АН-д бурууг авчирч тохдог. Тиймээс АН дандаа муухай болж харагддаг. Бидний гол алдаа бол хийсэн бүтээсэн, хэрэгжүүлж чадсан зүйлийнхээ талаар ярьж, иргэдэд сурталчилж чаддаггүй байдал. Эрх баригчдын гүтгэлэгийн сөрөг пи арыг үгүйсгэж, баталж чаддаггүй, дөрлүүлчихсэн юм шиг байдаг. Цаашдаа энэ тал дээр бодох ёстой юм билээ.

   Одоо АН хамгийн гол нь тоглоомын дүрмээ л баримтлах ёстой. Хүчин мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмээ дага л даа, юу нь болохгүй байгаа юм. Саяын сонгуулийн ялагдлыг Үндсэн дүрмээс болсон гэж үзэж байгаа бол би үгүй гэж хэлнэ.

Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг, тархай бутархай, үзэл баримтлал онолын хувьд тодорхойгүй байсан нам Үндсэн дүрмээ өөрчилж зүг чигтэй болсон. Тархай бутархай намыг нэг үзэл санаатай болгоно гэдэг маш хүнд ажил. Энэ ажлыг би намын дарга байхдаа амжилттай хийж чадсан. Ардчилсан нам үзэл баримтлалынхаа тулгын чулууг тавьж, тугаа босгож чадсан. Энэ нь маш том ололт байсан. Одоо үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. АН энэ сонгуульд хэр бэлэн байна вэ?

-Үндсэн дүрмээ хэрэгжүүлэхгүй, дүрмийн бус үйл ажиллагаа явуулж, тархай бутархай байдалтай байгаа учраас ялалт байгуулна гэдэг хэцүү. Үндсэн дүрмийнхээ дагуу хийх ёстой ажлуудаа маш хурдтай хийх ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн дүрмийн хорооны долдугаар сарын 3-нд гарсан тогтоол шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Энэ ч утгаараа би АН-ын хувь заяанд санаа зовж байна. Харсаар байж эвдүүлээд, нураалгуулаад унагачихгүй юмсан гэсэн сэтгэл зүрх надад байна.

-Дүрмийн бус ямар үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ?

-Манай намын дүрмэнд намын даргын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал байхгүй. Өнөөдрийн тухайд АН-д эрх нь хадгалагдаж байгаа хоёрхон л байгууллага бий, бусад нь эрхзүйн чадамжгүй. Тийм байтал хэдэн нөхдүүд намын дээр сандайлж суучихаад дүрмийн бус бодлого шийдвэр гаргаад байна. Энэ нь АН-ын ирээдүйд маш хортой. Одоо тэр хүмүүс аливаа зүйл хэрээс хэтрээгүй байгаа дээр дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоогооч. Үндсэн дүрмийн хүрээнд хүчинтэй байгаа Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороодын дарга ажлаа хийгээч ээ. Яагаад эрх үүргээ биелүүлэхгүй, бусдад төрөөр бол төрийн эргэлт хийх боломж олгоод байгаа юм бэ. Энэ бүхнийг таслан зогсоогооч. Намын Их хурлыг Дотоод сонгуулийн хороо зарлан хуралдуулаач. Миний бие намын даргын тамга, тэмдгийг Ц.Туваан гэж нөхөрт өгөхөөс өмнө намын даргын сунгаа, Их хурлыг хуралдуулах товыг зарласан байсан ч хойшлуулсан. Ц.Туваан гэж нөхөр намын дэд дарга байсан, Үндсэн дүрмийн хүрээнд тэрээр хариуцлага хүлээх учиртай. Тийм байтал үүрэг гүйцэтгэгч гэж өөрийгөө өргөмжлөөд дур мэдэн шийдвэр гаргаад яваад байдаг. Энэ бүхэн бүгд дүрмийн бус. Хэрэв бүрэн эрх нь дуусгавар болсон Үндэсний бодлогын хороо, зохион байгуулж хуралдуулах эрх үүрэг хүлээгээгүй этгээдүүд намын Их хурлыг хуралдуулж, Үндсэн дүрэмд дур мэдэн гар хүрэх юм бол энэ нь намыг маш том хагарал руу аваачна.

-Сонгууль өрнөж байх үед Ардчилсан намаас нэр дэвшиж байсан хэд хэдэн хүнийг барьж хорьсон. Энэ үйл явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн явцад Ардчилсан намын нэр дэвшигчдээс барьж хорьсон асуудал бол хуулийн маш ноцтой алдаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар ч тэр нэр дэвшигчдийн аюулгүй байдлын баталгааг хангах заалттай. Ийнхүү барьж хорьсон нь хууль шүүхийн байгууллага хууль дээдлэх зарчмаар ажиллаж чадахгүй байгааг л харуулж байгаа тодорхой жишээ. Надад баримтууд болоод хэлэх зүйл бий. Цаг нь болохоор энэ асуудлуудыг би гаргаж тавина.

Хууль шүүхийн байгууллагын эцсийн шийдвэр гараагүй байхад би янз бүрийн зүйл яриад байх нь зохистой биш гэж бодож дуугүй байгаа. Түүнээс айж эмээсэндээ дуугүй байгаа хэрэг огт биш. Хүний эрх талаасаа маш олон бүдүүлэг алдаа гарсан. Үүнийг хэн ч хэлнэ. Түүх энэ бүхнийг гаргаж ирнэ. Өнөөдөр хэн нэгний захиалга, дарамтаар, “хонгилын” хуульч болоод өгсөн чиглэлийн дагуу хууль дээдлэх зарчмаа умартаж ажилласан хүмүүс хэзээ нэг өдөр хариуцлагаа хүлээж л таарна. Их хурал, Засгийн газрын тогтоол, хамтын шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж хэн нэгнийг буруутгаж байгаа нь тун эмзэг асуудал. Цаашдаа хэн төрд итгэж зүтгэх юм бэ. Энэ үйлдэл маш буруу жишгийг тогтоож байна.

-Та намынхаа тэдгээр нөхөдтэй уулзсан уу?

-Сонгуулийн өмнө болоод дараа тэдгээр хүмүүстэй нөхрийн болоод намын даргын хувиар уулзсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

О.Ариунцэцэг

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-07 66.181.187.232

Гадаадад байгаа монголчуудыг авчирч болкуу гэж хуцчаад одоо с** ч юу гэнээ. Одоо бол шорондоо яв

Avatar

З 2020-12-07 192.82.71.55

Ганц Эрдэнэ энэ намыг булшилсан биш яг нүхийг нь ухаж авс бэлдсэн хүн нь Зика шүү дээ бас ганц энэ намыг ч биш монгол төрийг булшлах хүсэлтэй н**ш…

Avatar

Зочин 2020-12-07 203.91.115.46

эрдэнэ элбэгдорж батүүл баярцогт сайханбилэг дорлигжав батхүү алтанхуяг нар тоймгүй идсэн дээ.одоо хэхрээд цатгалдаад хүзүүгүй болчихсон биеэ даахаа больсон.

Avatar

Зочин 2020-12-07 203.91.115.46

АН-ы тарвагууд их тарган шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2020-12-07 203.91.118.150

2018 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НАМАА БАТТУЛГА ЭСРЭГ АМАРЖАРГАЛД САНАЛАА ӨГӨӨРЭЙ ГЭЖ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НАМЫН ГИШҮҮДИЙГ ШАХАЖ БАЙСНАА МАРТЧИХ ЮМАА

Avatar

Зочин 2020-12-07 192.82.69.94

Эрдэнэ ч харин муу хэлүүлээ л МАН-н энэ бурангуй Төр засаг, хулгайчдын эсрэг зоригтой дуугарч, тэмцэж ирсэн шүү, намынхаа эсрэг ажиллаж, намаа арчаагүй байдалд оруулсан Алтанхуяг, Батзандан ,Болд нар ч ёстой намаа балласан хогнууд, урвагчиддаа, одоо эднуусээс Үндсэн дүрмээ өөрчлөх багт оруулсан юм биш биздээ, сая Орон нутгийн сонгуульд АН ялах нөхцөл бүрдчихсэн байтал МАХН-тай нэгдсэнээр ялагдсан, энэ том алдаа болсон.

Avatar

Зочин 2020-12-07 64.119.16.219

Тийм шүү, Болд, Батзандан хоёр МАН- ын талд ажилласан, "шударга таван гишүүн" ажиллагаанд нэгдэж ажилласан, энэ таван гишүүн албан тушаалаар шагнуулсан ба шагнуулах гэж байгаа: Нямбаатар-сайдаар, Аюурсайхан-Их хурлын дэд даргаал, Оюун-Эрдэнэ -згхэгазрын дарга сайдаар, Батзандан, Болд хоёр шинэ нам бөйгуулж АН -ыг задалж МАН-ыг ялуулсан гэж МАН-аас шагналаа аваад эхэлсэн….

Avatar

Зочин 2020-12-07 192.82.67.173

Тоглох хэрэгтэй!!! гэж хэлснийг нь Та харж байгааз? Бүх юмыг тоглоом гэж үздэг гарууд! Манай улсаар , биднээр яаж тоглосныг нь санах бүрт уур хүрэх юм!!!

Avatar

Зочин 2020-12-07 64.119.19.182

Шорон сэтгэхүйтэй балай чи Ардчилсан намыг ийм байдалд оруулчихаад олон юм ярихгүйгээр 7 уулын цаагуур далд ор

Avatar

zochin 2020-12-07 120.17.179.199

jinhene hulgaich buhel buten duurgiin mungiig karmailsan hariudn heden hugshchuul amraltandaa avaachij arihduulsan ger buleeree uls turluu orj hulgai hiisen

Avatar

Зочин 2020-12-07 98.33.93.32

АН- ын голыг таслагчдын нэг нь ч мөнөөс мөн л дөө. Харин Женкогийн учруулсан хорлолоос Эрдэнийнх арай бага байж магад

Avatar

зочин 2020-12-07 192.82.74.117

эхлээд Алтанхуягийн засгийн газрыг унагахад оролцсон, дараа нь Баттулгын эсрэг ажилласан,, өөрийг нь асран хамгаалагч Элбэгдоржыг баривчлана гэж эсрэг намынхан хэвлэлээр ярьж байхад Элбэгдоржыгоо барьж хорь гэж орилж байсан, 2029 оны сонгуулиар хөөрхий муу хэдэн нэр дэвшигчдээ сэгсрээд хэдэн тэрбум төгрөг идчихсэн, ер нь характерийг нь харвал яавч өөдтэй амьтан биш , ео нь түгжил маягын шорон сэтгэхүйтэй хзн гэж харагдаж байгаа юм,

Avatar

зочин 2020-12-07 192.82.74.117

Туваан нь Эрднээгийн хамаатан нь үнэн, тамгыг нь түр хадгалж байгаа юм, тэгээд намын даргыг бас нэг хамаатандаа өгөх гэж жүжиг тавьж байгаа юм, шорон сэтгэхүй гэж ийм байдгийн , залуучууд мэдэж авцгаа, энэ хүн нийгмийн дхатгал, яам , дүүргийг өөрийн өмч мэт шорон зангаар идэж ууж ирсэн

Avatar

Зочин 2020-12-07 122.201.24.56

Алтанхуяг аа даргаар тавиад буцаж урьж намдаа оруулаад л бүх асуудлаа шийдээч дээ..худлаа ярьж байхаар..Элбэгдорж нь зөвшөөрөхгүй л дээ кк

Avatar

Зочин 2020-12-07 202.126.89.121

Одоо болио Эрдэнээ хөгшөөн

Avatar

зочин 2020-12-07 192.82.74.117

мэлхий та жүжиг тавьхаа боль, Туваан чинь чиний хамаатан ш дээ, ард түмнийг тэнэгтүүлчих юмаа

Avatar

Зочин 2020-12-07 192.82.74.117

Энэ яагаад сул явж байна, хийдэг газарт нь хийгээч

Avatar

Зочин 2020-12-07 103.26.193.75

ta nard yamar durem baidii , shirengen oin duremtei shdee

Avatar

Зочин 2020-12-07 109.70.100.48

Жонхууг муулаад байдаг хүүг чинь барьж хорьсон байна шүү.

Avatar

Зочин 2020-12-07 80.66.37.60

2017 онд жанкуг намаасаа дэвшүүлж, ялуулж гаргаж ирсэн чинь хамгийн том алдаа чинь байсан. Намаа ч, улсаа ч хорлосон. Жанку ч өөрөө УИХ гишүүн байхдаа намынхаа эсрэг явдаг урвагч л байсан шд. Өнөөдөр та нар үр хүүхдийнхээ амьдралыг 10 жилээр гацаачихаад цусара уйлаад ч яах вэ дээ. Эрдэнэ зоригтой үнэнээ хэлээч. Энэ л миний алдаа байж гээд

Avatar

Зочин 2020-12-07 64.119.21.209

Одоо л нэг их мундаг намдаа санаа зовсон амьтан. Тувааныгаа муулаад уналаа арчаагүй хүн юм. Намаа гоё болгосон бол яагаад ялагдчихав. Нам ялагдахад намын даргын нэр хүнд, хэлж ярьж байгаа үг үйлдэл гэх мэт олон зүйлээс болж л нам ялагдсан. Тухайлбал С.Эрдэнээс л болж манай нам ялагдсан шүү. Дахиж намд битгий ойртоорой.

Avatar

СОНГОГЧ 2020-12-07 192.82.72.204

ГҮЛД МАНГАД ЦАГ ҮЕДЭЭ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ОДОО ЮУ ДЭМИЙРЭЭД БАЙГАА

Avatar

Зочин 2020-12-07 202.9.41.4

Эрдэнээд алдаа ч би оноо ч бий ! ИХ ын сонгуулийн үеэр Эрдэнэ намаа нэгтгэж чадаагүй мөн мэдсээр бж ардын намын зохион байгуулалтай луйврын эсрэг дорвитой зоригтой алхам хийж чадаагүй ! Өөрийн Баянгол дүүрэг дээр хүртэл оргилын Ганбаатар, Жунайгийн гарын гө-лөг Ганхуяг нарыг сонгууль луйвардахад нь бараг л хамтарч ажилсан нь анхаарал татдаг !

Avatar

Монголд ардчиллыг хагжүүлэхэд тууштай байсан 2020-12-07 64.119.16.219

Монголд ардчиллыг хөгжүүлэхэд тууштай байж их хувь нэмэр оруулсан хүмүүсээ битгий муулж байгаач, одоо намын даргаа шинэ залуучуудын дундаас хөгшин залуугүй бүгдээрээ хор найруулалгүй оролцоод сонгоё, ардчилал заавал ялах болноо, дотроо эв нэгдэлтэй байя!

Avatar

Би 2020-12-07 64.119.16.219

" хөгжүүлэхэд" гэж уншина уу

Avatar

Зочин 2020-12-07 202.21.107.68

ЭНЭМУУ МЭЛХИЙ ЦАРАЙТ ЭРДЭНЭ ГАДААДААС ИРГЭДЭЭ АВЧРАХЫГ ӨВЧИН ИМПОРТОЛЛОО ГЭЭД ЮУ ЮУ ХУЦААД БАЙСАН ЧӨТГӨР ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР

Avatar

zochin 2020-12-07 73.111.180.213

dald or

Avatar

Зочин 2020-12-07 66.181.161.17

Ялагдсан намуудын дарга нарын ярьдаг л яриа даа

Avatar

Зочин 2020-12-07 66.181.189.165

Shoron zant Erdene l***r

Avatar

зочин 2020-12-07 49.179.180.179

Шуналын дэв ДҮРЭМ ярьдаггүй л байхгүй юу. Энэ бахыг өчиггүй зайлуул. Үгүй бол сөнөсөн дээрээ бүр сөнөнө АН нам.

Avatar

АН-ын ахмад гишуун. 2020-12-07 202.126.88.158

Эрдэнэ бол ямар ч боловсролгуй, шоронгийн хулгайч шуу дээ. Энэ хунд дурэм битгий гэл хууль ч уйлчилдэггуй юм. Одоо АН-ыг шинэчлэх гэхээр саад болох нь л дээ. АН-ыг суйруулсэн ХУЗУУГУЙ-тэйгээ нийлээд АН-аас хол байхгуй бол та нарыг устана шуу.

Avatar

Од 2020-12-07 66.181.161.13

Ямар үед юу ярисан гахай вэ.аль 10 жилийн өмнө сөнөчихсөн АН гээчийн тухай яриад байх юм. Тэр Дэслэгч Б. Нутгын түмнээ хараадаг дээлтэй шизо Ж нартайгаа хамт корононоор үхээч

Avatar

ИРГЭН 2020-12-07 43.242.243.179

Монголын ард түмэн иа нарт их итгэж найдаж хүлээж хэлсэн үг хийсэн үйлдлиг чинь хүлцэнгүй дагаж байсан ч та нар тэдний итгэл сэтгэлээр тоглож улс орныг маань самарч өөр хоорондоо яс булаалдсан ноход шиг хөрнөг мөнгө эрх мэдлээ булаацалдаж шившгээ дэлгэчихээд одоо юу хүсээд юу хүлээгээд байгаам. Сүүлийн үед ард олны тархийг гажаахын тулд зөв бүхнийг сайн сайхан бүхнийг харлуулах хэрээ хошуулах болсныг чинь мэдээгүй гэж бодно уу. Ийм байдлаар явах юм бол хэн ч та нарт итгэл хүлээлгэхгүй.

Avatar

Зочин 2020-12-07 59.153.112.193

ӨМХИЙ МЭЛХИЙ ЧИНЬ ЯАХ ГЭЭД ГАРААД ИРЭВ ЭЭ. ДАЛД ОРООЧ ФСДА МИНЬ ЭЭ. СОНГУУЛЬД АН-ЫГ ЯЛУУЛАХ БИШ ЗӨВХӨН МӨНГӨЖИХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН БЗДЭ

Avatar

Zochin 2020-12-07 66.181.187.205

Chi uuruu dald or

Avatar

Зочин 2020-12-07 66.181.181.77

ОДОО АН ЫН ДАРГААР АЛТАНХУЯГИЙГ ДАРИУ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Zochin 2020-12-07 66.181.187.205

Bitgiii hutss

Avatar

Зочин 2020-12-07 66.181.181.77

ЭРДЭНЭ ЭЭ ЧИ ОДОО МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ГЭЖ БОДООД АН ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БИТИЙ ОРОЛЦОО. ЧАМД БОЛОМЖ БАЙСАН ЧИ АН ЫГ УДИРДААД ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛЬД ОРОЛЦООД ЯЛАГДСАН ОДОО УЛС ОРНЫ ТӨЛӨӨ АН ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД БИТИЙ ОРОЛЦ. АВААД ЯВЧИХААР ЧАДАЛТАЙ НЭГ НЬ ГАРЧ ИРЭЭД ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯЛЖ УЛС ОРНЫГ ӨӨД ТАТАХГҮЙ БОЛ МОНГОЛ СӨХӨРЛӨӨ. ЧАМАЙГ ОРОЛЦВОЛ ГИШҮҮД ДОТОРОО ХАГАРЧ ДАРААГИЙН СОНГУУЛИАР Ч ГАРЧ ИРЭХГҮЙ.ТЭГВЭЛ МАН УЛСЫГ СҮЙТГЭНЭ. МОНГОЛЫН ТӨЛӨӨ АН ААС ХОЛД.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.189.88

ардчилсан намыг ёстой гайхалтай устгасан даа энэ усан гахай .ямар нүүрээрээ ийм тэнэг юм яриад байнаа.чиний байх ёстой газар бол шорон шүү.

Avatar

Irgen 2020-12-07 202.131.248.250

Erdene – ugiin retsediv oliggui hun. Iim huniig dargaaraa songoson AN iihan hohi ni. Darga bolood neeh mundag durem iig tusgai bagaar hiilguuleed hamgiin suuld batlahdaa ooroo zasaad batalchihsan. Iim archaagui luivarchin. Songuuliin omno ooroo ochnoon teneg zuil hj namiin neriig ulam unagasan. Coronatai irgedee gadaadaas avchirlaa… bla bla gd bsan. Iim uhaan muu hun zasgiig barival **** gd bugd MAN d ogson.

Avatar

Бибид 2020-12-07 202.72.247.58

Өөрөө энэ хэлж ярьж бгаагынхаа яг эсрэг нь байсан шдээ. Ямар ширэн нүүр, хэлтэй юм бэ!

Avatar

Зочин 2020-12-07 202.21.98.238

BAH MELHII!

Avatar

zochin 2020-12-07 66.181.182.232

Chamad xuuli durem gej yu baidag yu m,bugdiig n nulimaj baidag xunshuudee chi.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.187.205

Сайн л байнйшд браво

Avatar

zochin 2020-12-07 66.181.182.232

Ene xuniig nogoo xuzuu dutuu noxortein xamt nogoo gazar luu n yavuulaagyi yu Battulgaa erex ji songuulid chamd ex gai bolno doo.

Avatar

Чи 2020-12-07 66.181.187.205

Боль чии
!

Avatar

Amar 2020-12-07 124.158.67.52

АН-ыг Авилгачдын Нам болгосон нэг гол зүтгэлтэн.

Avatar

mgl 2020-12-07 66.181.182.27

Uud ni shidsen chuluu uuriin tolgoi deer gedeg yasan unen ug ve?

Avatar

Зочин 2020-12-07 103.26.193.75

ta nart hezee durem bsiiii hugaich bidenii gar huliin neg hums tudii l zuil shdee ta nar

Avatar

sss 2020-12-07 66.181.191.200

odoo ene durem yarih uu , oort ni durem baidag uu

Avatar

dash 2020-12-07 202.179.24.231

МАН д дэндүү ялагдуулсан хамгийн олиггүй ДАРГА даа

Avatar

dash 2020-12-07 202.179.24.231

ОО энэ хүн байгаа юм уу

Avatar

Иргэн 2020-12-07 192.241.253.23

Одоо шинэ үеийн залуучууд аа дэмжиж хөгшид нь зөвлөөд хойшоо суух хэрэгтэй байхаа
АН нам зохион байгуулалт дүрэмдээ шиннчлэлт өөрчлөлт хийж байгаа нь сайшаалтай хэрэг шүү

Avatar

Ббб 2020-12-07 202.9.40.90

Залуудаа хүний булш ухна одоо намыхаа булшыг ухсаар л, хурдан зайлж далдараачээ

Avatar

Зочин 2020-12-07 77.247.181.162

Зайлсан байдаа бурханч бах мэлхий минь

Avatar

иргэн 2020-12-07 202.179.27.138

СЭрдэнэ бол зүгээр л Луйвөрчин,

Avatar

Иргэн 2020-12-07 192.82.73.27

Дүрэм яриад яах вэ. Бүлгийн ажиллагаанд дүрэм , зарчим хэзээ үйлчилж байсан юм.

Avatar

Зочин 2020-12-07 192.82.73.121

Хэт хаалттай нам болгосон шүү, АН-н доройтолдод Эрдэнэ, Зика, Жонхуу 3 гол буруутай

Avatar

ard 2020-12-07 202.9.46.115

hiiisen yumtai hvn shvvvv maluuudaaa

Avatar

Зочин 2020-12-07 59.153.112.51

АН-г Эрдэнэ,Зика,Женко нар нийлж булшилсан даа,хөөрхий гэж.

Avatar

Зочин 2020-12-07 139.5.218.25

Namiin ih hurlaar batalsan dvrmii ni uuriin duraar zasvarlan deed shvvher batluulj, bvhniig uurtuu zoriulj, uuruu l bvh sanhvvjiltii ni huschihaad odoo enhiin tsagaan tsagtaa bolohnee ! Ochih nvvree ilgeeh haasan hachin hvn shvv! Mongold herev shudarga es huuli dvrem baidagsan bol 461- d l baih yostoi hvn dee !

Avatar

Зочин 2020-12-07 66.181.178.157

АН-ыг Жонхуу, ЗИ 2 нураасан даа хөөрхий. Удахгүй үйл лайгаа эдэлнэ дээ.

Avatar

Зочин 2020-12-07 27.123.213.78

санхүүжүүлж ажилласныг бүгд л мэднэ дээ. Эрдэнээг ваакуумжуулсан ойр тойрны нөхөд ч буруутай. Саяын сонгуульд АН ямар ч тактикгүй,үлбэгэр ажилласнаас болж ялагдал хүлээсэн.Намын даргын нэр хүнд шалбаагт унасан байсан нь нөлөөлсөн.

Avatar

oogii 2020-12-07 59.153.112.196

ОДОО АРДЧИЛСАН НАМ ГАЗРЫН ХӨРСТЭЙ ТЭГШИРСЭН. БАЙ. БАЙ

Avatar

Зочин 2020-12-07 27.123.213.78

Яг үнэндээ Эрдэнэ Ми-тэй нийлж АН-ыг булшилсан даа.Магадгүй захиалгаар ч байж магадгүй. УИХ-д нэр дэвшүүлнэ гэж маш олон хүнээс асар их мөнгө авсных нь төлөө шоронд хийж шонд өлгөх ёстой доо.Саяын сонгуульд АН сүүлдээ ямар ч мөнгөгүй болсон байсан ш дээ,чааваас гэж .2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа дэвшсэн хүний эсрэг ажилласан ш дээ,тэгсэн өөрийнхөө хүчээр ялсан юм шиг ярьж байх юм даа. Ардчиллын өмнө түмэн буруутай шуналын дэв шүглэсэн хулгайч.Өнгөрсөн жилүүдэд АН бүхэлдээ Эрдэнээг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж