Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны бизнес парк АНУ-ын Алабама мужид 1955 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Гэхдээ орчин үеийн бизнес паркын эхлэлийг 1983 онд Австрали улсын Сидней хотод байгуулагдсан Норвест Бизнес Парк тавьж, олон төрлийн бизнесийг нэг дор төвлөрүүлэхээс гадна шоппинг молл, үзвэр үйлчилгээ, ногоон байгууламж, голын эрэг зэрэг хүний ая тухад чиглэсэн олон дэд төвүүдийг нэгтгэж чадсанаар бизнес паркын хөгжлийн шинэ үеийг бий болгосон байна.

Үүнээс хойш дэлхийд Сингапур улсын Сантек Сити, БНСУ-ын Лотте Уорлд, Дубай хотын Бизнес Бэй зэрэг томоохон бизнес төвлөрөлүүд үүсч хөгжиж ирсэн. Бизнес Парк гэдэг нь Улаанбаатар хотод олноор байгуулагдаж байгаа старт-ап, дундын оффисуудын илүү өргөн цар хүрээтэй, томруулсан хувилбар гэж ойлгоход буруудахгүй.

Бизнес парк нь баригдаж эхлэх цагаасаа бизнесийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тусгайлан зориулагдаж баригддаг учраас таны бизнесд шаардлагатай бүхий л дэд төвүүдийг нэг дор төвлөрүүлж, ажил хэрэгч хүмүүсийн цагийг хэмнэж чаддаг давуу талтай.

Бизнес Паркын давуу талууд:

  • Өөр хоорондоо уялдаатай бизнесүүд нэг дор төвлөрөх
  • Нэгдсэн удирдлага, менежмент (Харуул хамгаалалт, цэвэрлэгээ)
  • Автомашины зогсоол хангалттай шийдэгдсэн
  • Худалдаа, үзвэр үйлчилгээ, зоогийн газрууд нэг дор
  • Хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг ойрхон учраас ажилчдад тааламжтай ажлын орчин бүрддэг
  • Бизнесийн урсгал зардлыг маш их хэмнэдэг
  • Орчин үеийн технологийн шийдэлтэй
  • Ажилчдын амралтын бүс, ногоон байгууламж шийдэгдсэн
  • Таны бизнесийн нэр хүнд, өсөлт хөгжлийн баталгаа болдог

Дээр дурьдсан бизнес паркуудын онцлогуудыг хүргэе.

Сингапур – Сантек Сити нь  1000 дэлгүүр, 300 ресторан, 6 музей зэрэг таны санаанд орж болох бүх төрлийн үйлчилгээ, дэд төвүүдийг нэг дор цогцлоосон боловч 22,000м2 талбайтай Сантек Сингипур олон улсын үзэсгэлэнгийн танхим нь бусдаас онцлог билээ.

4 ширхэг тус бүр нь 45 давхар, нийт 220,000 м2 оффисын талбайд үйл ажиллагаа явуулдаг 5000 орчим компани, дэргэд нь орших Сантек Сингапурт өдөр бүр үзэсгэлэнд оролцож буй хэдэн мянган байгууллагуудаас өөрийн бизнесдээ хамтрагч олоход хамгийн хялбар. Сантек Ситид оффистой байх нь таны бизнесын нэр хүндийн баталгаа болдог.

Дубай – Бизнес Бэй нь хэмжээ болон цар хүрээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог бөгөөд улсын онцлогоос шалтгаалан жуулчдад чиглэсэн дэд төвүүд олноор байдаг. Нийт 110 тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон Дубай хотын бизнес дүүрэгт олон улсын байгууллагууд маш ихээр байдаг.

Учир нь Дубай хотод компаниа байгуулсан бол та татвар төлөхгүй (байгууллага, хувь хүн аль аль нь), импортын татвар маш бага, ажиллах хүчин олоход хамгийн хялбар, бичиг баримт бүрдүүлэлтэнд асуудал үүсдэггүй.

Бизнес Бэйд хамгийн амжилттай явж байгаа бизнесүүд нь аялал жуулчлал, санхүү, худалдаа болон зөвлөх үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд юм.

Сөүл – Лотте Ворлд нь Өмнөд Солонгос улсын Сөүл хотын томоохон амралт чөлөөт цагаа өнгөрөөх цогцолбор юм. Энэ нь дэлхийн хамгийн том битүү сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн.  "Шидэт арал" нэртэй гадаа зугаа цэнгэлийн парк, монорель замаар холбогдсон нуурын доторх хиймэл арал, худалдааны төвүүд, тансаг зочид буудал, Солонгосын ардын музей, спортын байгууламжууд, кино театруудаас бүрдэнэ. 1989 оны 7-р сарын 12-нд нээгдсэн Лотте Ворлд жил бүр 7.3 сая зочин хүлээн авдаг.

Солонгос – Кинтекс нь өмнөд солонгосын хамгийн том үзэсгэлэнгийн танхим бөгөөд үүнийг дагаад хотын хэмжээний бизнес төвлөрөл үүссэн байдаг. Энэхүү танхим нь Солонгосын Гёонги дүүргийн, Илсансиое-гу хотод байрладаг. 2011 онд ашиглалтанд орсон тус танхим нь 224,800м2 бүхий газар нутгийг хамрах ба 3 том танхимаас бүрддэг байна. Зөвхөн үзэсгэлэнгийн танхимын хэмжээ нь 108,000м2 бөгөөд солонгосын алдартай хамтлаг дуучдын тоглолт тус танхимуудад болдог байна.

Сингапур – Кларки Күэй нь Сингапур голын эрэг дагуу байрладаг бөгөөд сард 1 сая жуулчин татдаг. Нийт 5 блокоос бүрдэх энэхүү аялал жуулчлалын бүсийг гудамж гэхээс илүүтэй дүүрэг гэж нэрлэвэл зохилтой. Ази гэлтгүй дэлхийн шөнийн амьдралыг та нэг дороос мэдрэх боломжтой.

Сингапур улс – Сингапур Ботаник Гарден нь  160 жилийн түүхтэй энэхүү ботаник хүрээлэн нь ботаник хүрээлэнгүүд дундах Диснэйлэнд гэж хэлэгддэг. Чийглэг орчинд ургадаг дэлхийн бүх төрлийн ургамалтай энд танилцах боломжтой. Зөвхөн Цахирмаа цэцгийн хүрээлэнд нь гэхэд 1000 орчим төрөл зүйл, 2000 орчим дэд төрлүүд байдгаараа онцлогтой.

Улаанбаатар – Мишээл сити нь Монголд анх удаа 12,7 га газар дээр БИЗНЕС ХҮРЭЭЛЭН чиглэлээр хэрэгжүүлж буй монголын томоохон бүтээн байгуулалт юм.

6000м2 талбайтай 2 танхим бүхий монголын хамгийн том үзэсгэлэнгийн /экспо/ төв байх бөгөөд энэхүү төвд олон улсын чанартай бүхий л үзэсгэлэн, хурал, арга хэмжээ зохион байгуулагдана.

2020.03.30 өдөр Монголд хамгийн анхны “Walking street” аялал жуулчлалын гудамж үүд хаалгаа нээсэн. Тус гудамж нь МИШЭЭЛ СИТИ-д байрладаг бөгөөд 20 гаруй ресторан үйл ажиллагаа явуулж байна. Амралтын өдөр бүр FAMILY FOOD FESTIVAL зохион байгуулагддаг. Энэхүү гудамж нь монголд аялаж буй гадаадын жуулчдын заавал ирэх газруудын нэг нь болсон.

Үнэхээр л хүний хэрэгцээт бүх зүйлс нэг доор байна гэдэг цаг хугацааг маш их хэмнэнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд цаг хугацаа бол хамгийн үнэтэй зүйл юм. Улаанбаатар хотод Мишээл сити төсөл нь БИЗНЕС ХҮРЭЭЛЭН чиглэлээр хийгдэж байгаа анхны төсөл юм.

Дэлхийн 1000 гаруй хувцасны брендийг нэг доор төвлөрүүлсэн Италийн Венец гудамны концебци бүхий 12,000м2 талбайтай Мишээл Их дэлгүүр нь монголдоо томоохонд тооцогдох дэлгүүр болно.

Туул гол дагуух Цэцэрлэгт хүрээлэн нь Монгол улсын ховордсон мод, бут, ургамал, төрөл зүйлийг дахин сэргээх зорилготой. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн хичээлийн практик дадлага хийхэд өндөр ач тустай төсөл юм. Уг төслийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, Монголын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, мөн Мишээл групп ХХК-н 100 гаруй харилцагч компаниуд хамтран Мишээл Сити төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж байна. Уг ажлын Архетектор, Ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Ogata Motomu хийж гүйцэтгэж байна.

Хэрэв та Мишээл Сити төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7505-7788 дугаар руу холбогдоно уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж