Харри Кейн: Сон бид хоёр ид үе дээрээ байна | News.MN

Харри Кейн: Сон бид хоёр ид үе дээрээ байна

Харри Кейн: Сон бид хоёр ид үе дээрээ байна

Харри Кейн: Сон бид хоёр ид үе дээрээ байна

Английн Премьер лигийн 11-р тойрог болон 10-р тойргийн нөхөн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Энэхүү тойргийн хүрээнд Лондон хотын дерби явагдаж, Тоттенхэм Хотспур баг талбайдаа Арсеналыг 2-0 гэсэн харьцаатай хожлоо. Гоолуудыг энэ улирал онцгой байгаа Сон Хын Мин болон Харри Кейн нар оруулсан юм.

Тоглолтын дараа 27 настай Англи довтлогч Харри Кейн “Сон бид хоёр хөлбөмбөгийг ойлгох, бие биенээ ойлгох ид үе дээрээ байна. Би түүнд дамжуулалт өгч, тэр гоол оруулах, тэр надад дамжуулалт өгч би гоолдох нь надад лав амархан” хэмээжээ.

Харин Тоттенхэм Хотспур багийн ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо довтолгооны хослолоо “дэлхийн хэмжээнийх” хэмээн онцолжээ. Тэрбээр “Кейн хамгаалалтанд тусалж, 16 метрийн талбай доторх бөмбөгийг цэвэрлэж, Сон тоглолтын эхний 60 минутанд жигүүрт тоглож, дараа нь хоёрдахь довтлогчоор тоглож байна. Тэд гоол оруулж, дэлхийн хэмжээний тоглогчид байхаас их юм хийж байна. Тэд гайхалтай байж, багийнхаа төлөө байгаа бүхнээ зориулж байна” хэмээжээ.

Англи довтлогч Харри Кейн, Өмнөд Солонгос довтлогч Сон Хын Мин нар гар нийлэн нийтдээ 31 гоолыг оруулаад байна. Энэ нь Английн Премьер лигийн түүхэнд хоёрт орох үзүүлэлт юм. Тэдний өмнө Челсигийн домогт хослол болох Дидье Дрогба болон Фрэнк Лампард нар 36 гоолыг хамтран оруулсан үзүүлэлттэй бичигдэж байна.

2020-2021 оны Английн Премьер лигийн эхний 11 тоглолтонд Сон Хын Мин 10 гоол, гурван гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байгаа бол Харри Кейн найман гоол, 10 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй байна. Мөн баг нь хүснэгтийг 24 оноотой тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэ хэ хэ 2020-12-07 49.0.212.165

Горьдвоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж