АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй | News.MN

АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

АН: ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2020.12.07/ хуралдаанаар таван хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Тодруулбал,

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл

-Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол  

-Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

-Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн тухай хуулийн төсөлд шүүхийн Ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болон шүүхийн Сахилгын хорооны гишүүдийг сонгох, томилоход УИХ дангаар оролцох ёсгүй. Хууль зүйн байнгын хороо дээрх томилгоог хийх нь шүүх засаглал бие даасан, хараат бус ажиллах зарчмыг алдагдуулж УИХ-аас хамааралтай болно. Энэ нь ардчилсан нийгэмд шударга шүүхээр үйлчлүүлэх иргэдийн эрх зөрчигдөх нөхцөл болно. Өөрөөр хэлбэл, төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулна гэж гишүүд үзэв. Мөн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд шүүхийн нийт шүүгчид оролцох эрхтэй байх, шүүгч шүүгчдээ нөлөөлдөг байдлыг халах өөрчлөлтийг хуулийн шинэчлэлээр хийх шаардлагатай. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танхимын бүрэлдэхүүнийг баталж, томилно гэж оруулсныг хасах зэрэг заалт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийв. Тэрээр тус хуулийн төслийн ажлын хэсэгт Ардчилсан намын бүлгээс орж ажиллаж байгаа бөгөөд 16 тодорхой санал гаргажээ. Тухайлбал, нэр дэвшигчид хандив өгч байгаа талд нь хариуцлага хүлээлгэж болох заалт оруулах ёстой. Зарим тохиолдолд нэр дэвшигчид албаар хохирол учруулах зорилготойгоор  хандив өгдөг.  Үүнийг шалгаж тогтооход цаг хугацаа их зарцуулдаг. Энэ тохиолдолд  хандив өгөгч тал хариуцлага хүлээдэг байх нь зөв гэж үзэж буй.

Мөн гадаадад амьдардаг иргэд цахимаар бүртгүүлж саналаа биечлэн өгөх, сонгуулийн сурталчилгааг сүүлийн 12 сарын турш тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хэвлэл мэдээллийн байгууллагаар явуулах, хуульд заасан хугацаанд зардлын тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд оролцуулахгүй байх зэрэг саналыг төсөлд нэмж тусгалаа.

Ардчилсан намын бүлэг Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжсэн бол Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. Учир нь уг төсөл Covid-19-ийн онцгой үед яаралтай хэлэлцэх шаардлагатай бус, дэд дарга томилох асуудал өнөөдөр чухал бус гэж дүгнэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-12-07 192.82.73.158

Элбэгдоржийн томилгоогоор тавигдсан авилгач шүүгчдийг зайлуулахгүй бол монголд шударга ёс гэж яриад ч нэмэр алга.

Avatar

Зочин 2020-12-07 66.181.189.165

AN nam sunutugei

Avatar

Зочин 2020-12-07 192.82.69.224

UIH dangaaraa orj solikhgui bol, AN bolon ebe ta nariin tomilson shuugch nar yaaj ter yaltanguudiig urshuuj gargaj bgaag ard tumen kharaad, kharaaj zukhej suuna. AN iin gishuud ta nar yaaj iim buzar bulaig umuurchuud bi mongol geed yarij suuj chadaj bna!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж