ОХУ «Спутник V» вакцинаа НҮБ-д танилцуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

ОХУ «Спутник V» вакцинаа НҮБ-д танилцуулахаар болжээ

ОХУ «Спутник V» вакцинаа НҮБ-д танилцуулахаар болжээ

 

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко НҮБын индэрээс «Спутник V» вакцины онлайн-танилцуулгыг хийх гэж байгаа тухай ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Федор Стржижовский энэ мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Лхагва гарагийн өглөөний 09:30 цагт (Москвагийнцагаар 17:30 цагт) НҮБ-ын Ерөнхий ассемблейн 31-р тусгайхуралдааны хүрээнд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко, Оросын шууд хөрөнгө оруулалтын сан болон ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Н.Ф.Гамалейннэрэмжит Эпидемиологи, микро-биологийн үндэснийсудалгааны төвийн төлөөлөгчдийн оролцоотойгоор«Спутник V»: КОВИД-19-ийн эсрэг вакцин» арга хэмжээболох гэж байгааг тэрээр онцолжээ.

9-р сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийассемблейн хуралд оролцож байхдаа НҮБ-ын ажилчдадтухайн вакциныг сайн дураараа хийлгэхийг санал болгосон.

ОХУ-д коронавирусын эсрэг дотоодын хоёр вакцин бүртгэгдсэн ба нэгийг нь Н.Ф.Гамалейн нэрэмжит төв, нөгөөг нь Роспотребнадзорын бүрэлдэхүүнд багтах«Вектор» вирус судлал, биотехнологийн улсын шинжлэхухааны төв боловсруулсан. Тун удахгүй Оросын ШУА-ийндэргэдэх М.П.Чумаковын нэрэмжит Дархлаа судлалынбэлдмэл судлан боловсруулах Холбооны эрдэмшинжилгээний төвийн бүтээсэн гурав дахь вакциныгбүртгэх магадлал өндөр байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж