АН-ын ҮБХ хуралдаж, намын Их хурлыг зарлана

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ хуралдаж, намын Их хурлыг зарлана

АН-ын ҮБХ хуралдаж, намын Их хурлыг зарлана

АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ ээлжит хуралдаанаа энэ сарын 20-ны үеэр хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны хуралдаан энэ сарын 17-ны үеэр хуралдаж, хэд, хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн гол асуудал нь Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх, мөн Их хурлынхаа товыг гаргах юм байна. Улмаар Их хурлаа энэ сардаа багтаан хуралдуулж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө батлуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсний дараа нь намын даргаа тодруулах юм.

АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийг О.Алтангэрэл ахалж байгаа бөгөөд өнөөдөр /2020.12.07/ дүрмийн төслөө АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд гардуулан өгчээ.

Шинээр боловсруулсан дүрэмдээ ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлнэ гэж намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар явуулахаар тусгасан.

Дүрмийн өөрчлөлтөө гишүүдийнхээ дунд анхнаасаа сайн хэлэлцэж байж батлуулахгүй бол дахиад намын эв нэгдэлгүй асуудал үүснэ гэсэн болгоомжлол ч гишүүдийнх нь дунд байна. Өмнө нь бүх гишүүд дундаасаа намын даргаа сонгож байсан бол энэ удаад Их хурлаас намын даргаа сонгох нэртэй боловч голлон ҮБХ-ны хуралдаанаар шийдвэрлэхээр болж байгаа нь учир дутагдалтай гэдгийг АН-ын зарим гишүүн шүүмжилж байна.

АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМД:

НАМЫН ИХ ХУРАЛ

  • Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд намын их хурал,ҮБХ-ноос өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-гаас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын Дарга, ҮБХ, ДХХ, ДоСХ-ны гишүүд, намын дэргэдэх байгууллага тус бүрийн 10 хүртэлх тооны төлөөлөл томилогдоно.

ИХ ХУРАЛ НЬ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭНЭ. Үүнд:

  • Намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, бусад журам мөрийн хөтөлбөр батлах;
  • ҮБХ-ны саналд үндэслэн намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн, нууц санал хураалтаар шийдвэрлэх;
  • ҮБХ-ны бүрэлдэхүүнийг батлах;
  • ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 9 нэр дэвшигчдийгДХХ-ны гишүүнээр батална; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батална. ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмбэлэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
  • Намын Даргыг сонгон батлах;
  • Үзэл баримтлал, Үндсэн дүрмийн зөвлөлийг байгуулах;

НАМЫН ДАРГА

  • Ардчилсан Намын Дарга нь Намын тэргүүн бөгөөд Үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.
  • Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.
  • Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн болҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.
  • Намын Их Хурлаас намын даргыг 4 жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.
  • УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд Намын Даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно
  • Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр 5-аас доошгүй жил ажилласан байна.
  • Намын Даргыг дараах үндэслэлээрҮБХ-ны хурлаар чөлөөлж намын даргын сонгуулийг явуулах ҮБХ-ны хурал, намын Их хурлыг товлон зарлана. Энэ тохиолдолд намын дараагийн Дарга сонгогдох хүртэл ҮБХ-оос Намын Даргын эрх, үүргийг аль нэг дэд даргад шилжүүлнэ. Үүнд:
  • АН нь УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал аваагүй;
  • Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • Намын Даргын хавсарч үл болох албан тушаалд сонгогдсон, томилогдсон;
  • Эрүүл мэндийн шалтгаан.
  • ҮБХ-ны нийт гишүүдийн олонхийн саналаар огцруулах асуудлыг зөвхөн дараах шалтгаануудын аль нэгийг баримтлан намын их хуралд өргөн мэдүүлснийг намын их хурал хүлээн авч огцруулах шийдвэр гаргана. Үүнд:
  • Санхүүгийн зөрчил гаргасан
  • Намын дүрэм зөрчсөн нь ДХХ-ны шийдвэрээр тогтоогдсон
  • Үзэл баримтлалын эсрэг үл ажиллагаа явуулсан
  • ҮБХ-ны нийт гишүүдийн 3/1- ээс доошгүй хувь нь намын дарга чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзэж гарын үсэг зурж, ҮБХ хуралд оролцсон гишүүдийн ердийн олонх дэмжсэн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж