Д.Батбаярыг гүтгэсэн гэж Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Д.Батбаярыг гүтгэсэн гэж Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноожээ

Д.Батбаярыг гүтгэсэн гэж Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноожээ

НЭМЭЛТ: 

УИХ-ын гишүүн асан, кёкүшюзан Д.Батбаярыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр шүүхээс Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноосон байна. Шүүх хурлаас гаргасан шийдвэрийн талаар кёкүшюзан Д.Батбаяр "УИХ-ын сонгуулийн өмнө намайг олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн мэдээллүүд цацагдсан. Гүтгэлгийг цацахдаа намайг 32 сая ам.долларын залилан хийсэн гэж мэдээлсэн. Миний хувьд шүүх байгууллагад гомдол гаргасан. Хуулийн байгууллага гомдлыг маань удаан хугацаанд шалгасан ч Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх дээр хурал хоёр хоног үргэлжилж, сая  шийдвэрээ гаргалаа. Миний бие энэ хэргийн хохирогчоор оролцсон. Шүүхийн байгууллагаас өнөөдөр намайг гүтгэсэн гэх Ц.Алтанцагт дөрвөн жилийн ял оноосон. Ц.Алтанцаг гэх хүн бичлэг цацахдаа миний олон удаагийн яриаг авч, эвлүүлсэн байсныг хуулийн байгууллага шалгаж, тогтоосон” гэв.

Кёкүшюзан Д.Батбаяр шүүх хуралд хохирогчоор оролцож байна

УИХ-ын гишүүн асан, кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.12.07/ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд болж байна. Ингэхдээ Д.Батбаяр хохирогчийн хувиар шүүх хуралд оролцож буй ажээ.

Учир нь Ц.Алтанцаг нь кёкүшюзан Д.Батбаярт холбогдох бичлэг олон нийтэд цацсан. Харин гомдол гаргагчийн зүгээс тус бичлэгээр гүтгэсэн хэмээн үзэж,  Ц.Алтанцагийг шүүхэд өгсөн аж.

Кекүшюзан Д.Батбаяр 2009-2014 оны хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн, 32.7 тэрбум төгрөгийн залилан үйлдсэн гэх дуулианд нэр холбогдож ирсэн билээ.

 

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж