Пол Погба: Хурдан ядарч, амархан амьсгаа давхцдаг болчихсон

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Пол Погба: Хурдан ядарч, амархан амьсгаа давхцдаг болчихсон

Пол Погба: Хурдан ядарч, амархан амьсгаа давхцдаг болчихсон

Английн Манчестер Юнайтед болон Францын шигшээ багийн од тоглогч Пол Погба өнгөрөгч наймдугаар сард Covid-19-ийн халдвар авч, шинэ улирлын эхний хэдэн тоглолтыг өнжсөн билээ. Өдгөө 27 настай тэрбээр өчигдөр/2020.12.07/ Вест Хэм багийн эсрэг гараанд гарч тоглон нэг гоол оруулсан юм. Тоглолтын дараа Пол Погба Covid-19 биед нь хэрхэн нөлөөлсөн талаар ярьжээ.

Тэрбээр “Тайлбарлахад хэцүү юм. Та нар ч ойлгохгүй л байх. Бэлтгэл дээр ч би фитнессийн дасгалжуулагчдаа бие маань хачин байгааг хэлсэн. Яг л би биш юм шиг. Хурдан ядарч, амархан амьсгаа давхцдаг болчихсон байсан. Улирлын эхний тоглолтод би бүр гүйж ч чадаагүй. Хичээж байсан ч чадаагүй. Дасгалжуулагчтай энэ талаар ярихад ‘Гараанд гараад тоглоод үз, юу болохыг харъя’ гэсэн. Гэхдээ л би маш хурдан амьсгаадаж байсан. Эргэн хэвийн формдоо орж, биеийн байдлаа сайжруулахын тулд их хугацаа зарцууллаа. Багийнхантайгаа эргэн нэгдэж, гоол оруулж багтаа туслах сайхан байлаа. Багт ч чухал байсан биз. Үнэхээр баяртай байна. Улирлын эхлэлтэй харьцуулахад үнэхээр ялгаа мэдрэгдэж байна. Тоглолтын хэмнэлээ олж чадсан нь сайн хэрэг. Тоглолтыг удирдаж, бөмбөг бүрт хүрч, бөмбөгний төлөө тэмцэж чадна гэдгээ дахин мэдэрлээ. Энэ бол би. Энэ л багт минь тустай. Би бол багийн тоглогч. Баг ялж байх нь л чухал. Ийм учраас л би энд ирсэн, ийм учраас л би амжилттай тоглохыг хүсч байна” хэмээжээ.

Манчестер Юнайтед Премьер лигийн аравдугаар тойргийн хүрээнд Вест Хэм багийн талбайд зочлон тоглож, 3-1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Одоогоор тэд хүснэгтийн тавдугаарт байранд 19 оноотой бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж