Эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппарат хүлээлгэн өглөө | News.MN

Эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппарат хүлээлгэн өглөө

Эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппарат хүлээлгэн өглөө

Эмнэлгүүдэд нэмэлт 175 амьсгалын аппарат хүлээлгэн өглөө
Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна.
Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өглөө.
Хоёр дахь ээлжийн амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгаа амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ дахь элчин сайдын яамнаас 50 амьсгалын аппарат авч байгаа. Энэ удаа нэмэлтээр 175 амьсгалын аппаратыг төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд хүлээлгэн өглөө. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмэгдүүлээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан өгнө. Аймгуудаа хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгохоор ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Улсын Гуравдугаар эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Цар тахлын үед орны нөөц, эрчимт эмчилгээний бэлэн байдлаа хангаж байна. Өнөөдөр БНГУ-ын Драгер брэндийн өндөр хүчин чадалтай, чанартай амьсгалын аппаратаа хүлээн авч байна. Манай УГТЭ цар тахлын үед эрчимт эмчилгээний 50 ор дэлгэн, тусгаарлах эмчлэх 200 ор дэлгэх ёстой байгаа. Эрчимт эмчилгээний бэлтгэл хангагдсан, тусгаарлан эмчлэх 200 орныхоо 20-30 хувьд нь амьсгалын аппаратыг бэлдэнэ” гэлээ.Хавдар Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “ХСҮТ дээр хавдрын өвчлөлтэй хүмүүс дандаа үйлчлүүлдэг учраас эрсдэл хамгийн өндөр байдаг. Манай ХСҮТ 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авч байна. Ингэснээрээ бид Ковид-19 үед хавдартай өвчтөнүүддээ зориулан болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай болон эрчимт эмчилгээний тасгуудаа бүрэн амьсгалын аппаратаар хангаж, нэмж 16 орыг дэлгэхэд бэлэн болсон байгаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж