Аймгийн Засаг дарга нар тамгаа гардан, ажилдаа орсноор албаны автомашинаа шинэчилж унах яриа өдөөх болов. Засаг даргад өрсөлдөх болохоороо “Илжиг унаад ч болов ажлаа амжуулна” гэх амлалт өгсөн хэрнээ албан тушаалд очихоороо шинэ машин авч унахгүй л бол ажил урагшлахгүй тухай ярих.
Covid-19 цар тахлын нөлөөгөөр экспорт буурч, аж ахуй нэгжүүд тэг зогсолт хийн, төсвийн орлого нь хэдэн их наядаар тасрах аюул нүүрлэсэн ч аймгийн удирдлагуудад хамаагүй бололтой. Хурдан шинэ он гарч, шинэ машин худалдан авах төсөвтэй залгахын хүслэн болцгоож байна. Удахгүй араас нь төрийн өмчит компанийн захирлууд автомашинаа шинэчлэхээр дугаарлах биз.
Уг нь хот дотор л гол төлөв холхидог дарга нарт шатахуун ихээр “иддэг” жип машины хэрэг байхгүй ч төрийн өмчит компанийн захирлууд нь аймгийн Засаг дарга нарын зиндаанаас доош орохгүй гэж томорцгоогоод жижиг тэрэг унадаггүй. Тэр нь ч хувьд нь унацтай тусдаг шиг байгаа юм. Учир юу вэ гэвэл төсвөөс 200 сая төгрөг зарцуулж худалдан авсан автомашиныг хоёр жил унасныхаа дараа тавхан сая төгрөгөөр хувьдаа авсан явдал гарсан тухай саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хөндөж байв. Автомашины зах дээр “Prius-10” ч ийм үнээр зарагддаггүй. Гэтэл төсвийн мөнгө уйлах биш гэсэн шиг төрийн өмчит компанийн захирал 200 сая төгрөгийн үнэтэй автомашиныг хэд дахин ханшийг нь унагаж 5 сая төгрөгөөр хувьдаа авсан.
Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын ерөнхий газрын хяналт, шалгалтын хаагуур нь сугараад гарчихдаг юм, түмний хөрөнгөөр төрийн өмчит компанийн захирал нь “тоглож” суухад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь ч юу хийж суудаг юм, бүр нэг удирдлагагүй, хяналтгүй болчихсон.
УИХ-аар жил бүр ирэх оны төсөв хэлэлцэх бүрийд эдийн засагчид автомашины парк шинэчлэлт зэрэг асуудлыг эргэн харж, үр ашиггүй зардлыг бууруулах шаардлагатайг зөвлөж, цөөнхийн бүлэг нь асуудал хөнддөг ч Сангийн сайд нь гэдийж, УИХ-дахь олонхийн бүлгийн гишүүд нь төсвөө хамгаалдагаас хурган дарга нарын энэ мэт “тансаг” хэрэглээг хумих аргагүй болсон жишээ цөөнгүй бий.
Жишээ татвал, 2018 онд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар авто машины парк шинэчлэлд 350 сая төгрөг суулгаж байсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж 320 сая төгрөгийн үнэтэй жип машин худалдан авч, нийслэл дотор давхиж байв. Үнэндээ бол экс сайд орон нутагт ажилладаггүй, хамгийн холдоо Дотоод хэргийн их сургууль, гэртээ хүрэх бол Нүхт рүү л явдаг нэгэн.
Гэвч тэрбээр “Аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарах ёстой гэдэг юмыг тусгай албад хэлээд байгаа юм” гэж Lexus-570 авч унасан шалтгаанаа тайлбарлаж байв.
Бас болоогүй, “Манай яам бүх албан газартаа аудитын шалгалт хийсэн. Аудитын шалгалтаар үргүй зардал гаргасан ажил илрээгүй” гэж татвар төлөгчдийн мөнгөөр тансаг машин худалдан авч унасан нь шалгалтаар ч торолгүй гарсан тухай ярьсан удаатай.
Нөгөө талдаа төрийнхний албаны, төслийн шугамаар хэрэгжүүлдэг автомашины худалдаа мөнгө тонших арга нь болсон юм биш байгаа гэх харыг дагуулах болоод удаж буй.
Тухайлбал, нийслэлээс өнгөрсөн намар сургуулийн сурагчдад зориулсан 52 суудалтай “Донфен” үйлдвэрийн дизель хөдөлгүүртэй автобус нэг бүрийн үнэ нь 130 мянга орчим ам.доллараар нийлүүлэгдсэн гэдгийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч асан Б.Отгонсүх мэдээлсэн бол Хятадын “Алибаба” онлайн худалдааны сайтад уг автобус нь 43-45 мянган ам.долларын үнэтэй байсан нь асуудал дагуулж, үнийн зөрүү болох 85 мянган ам.долларын зөрүү хаачив гэх эрэлд гаргасан.
Эцэстээ таван автобусны 425 мянган ам.долларын зөрүүний учир олдоогүй. Тендерт ялсан компани нь “Бидний оруулж ирсэн сургуулийн автобус нь С зэрэглэлийх бол зураг дээрх харьцуулсан автобус нь B зэрэглэл юм” гэж тайлбарлаж байв.
Жил бүр байгаль орчны байцаагч нарыг унаажуулах, цагдаа нарыг унаажуулах гээд Сүхбаатарын талбайд 40, 50-иар нь автомашин эгнүүлж байгаад гардуулдаг.
Хэчнээн төгрөгөөр худалдан авсан, үнэ нь зах зээлд худалдаалагдаж байгаа ижил төрлийн автомашинтай ойролцоо тусч байгаа юу гэдэгт хяналт тавьдаг газар цөөн.
Мөн хэдэн жилийн дараа парк шинэчлэлт хийж байгаа вэ гэдэг мэдээлэл нь ч бүрхэг.
Хөшигийн хөндийд шинэ нисэх буудал барих нэрийн дор хэт өндөр үнэтэй автомашин худалдан авсныг төслийн нэгжийн захирал нь хувьдаа ашиглаж байна гэхчлэн дуулиан дэгдсэн ч тэгсгээд намжсан.
Аж ахуй нэгжүүддээ татварын хөнгөлөлт үзүүлье гэхээр “Мөнгө байхгүй, улсын төсөв өөрөө Covid-19 цар тахалд нэрвэгдсэн” гэх зовлонг Сангийн сайд нь тоочих хэрнээ татвар төлөгчдийн мөнгө энэ мэтчлэн үр ашиггүй зардалд “урсаж” байгаад анхаарал хандуулдаггүй нь сонин.
Одоо Засаг дарга нарын автомашинаа шинэчлэх шуналд нь хяналт тавъя, төрийн өмчит компанийн захирлуудын мөн дураараа дургидаг асуудлыг хууль хяналтынхан нь шалгаж, хохирлыг нь буцаан барагдуулъя.
Ер нь төрд албаны машин унадаг олон хүн бий. Хэдэн мянгаар яригдах биз.
Автомашиныг зөвхөн албаны хэрэгцээнд ашигладаггүй, хувийн хэрэгцээндээ давхар ашигладаг.
Цар тахал дэгдсэнээс нийтээрээ бүсээ чангалахаас аргагүй болж буй нөхцөлд автомашиных нь тос, шатахуун тослох материалынх нь нормыг багасгасан ч буруудахгүй л болов уу. Төрийн өмчит компани нь ашиггүй ажиллаж, өр зээл тавин төсөвт дараа болох хэрнээ захирал нь том машин унаж давхих нь туйлдсан дээр улам л туйлдуулна.
Цаашдаа эдийн засаг хүндэрвэл төр өөрт байгаа хэдэн мянган автомашиндаа үнэлгээ тогтоогоод зарвал овоо л хэдэн тэрбум төгрөг цугларч, нэмэр болох байх. Ямартай ч эхний ээлжинд шинээр автомашин худалдан авахыг нь хязгаарлах шаардлага байна.
Г.ХОРОЛ
Зочин 2020-12-07 202.126.89.193
Болдог бол онгоц унах санаатай !манай дээдэс!!
иргэн Чулуунаатар... 2020-12-07 202.21.109.37
Цагаадгийн академи ….Батлан хамгаалахыних сургуульд "багшлах" нэрээр сул цалин авдаг…цэргийн тэтгэвэр… энгийн тэтгэвэр… зочин професссор гээд "цалин "мөнгө улсаас авдаг…. " бас оюутан авдаг залуус ..охид -оос курсийн ажил.. дипломын ажил гээд ….. мөнгө сэм кармалдаг … олон "өвгөчүүлийг" нэр устай нь ярих юм ..тэднийг халаад залуу ..шижгэр эрдэмтэдийг ажилуулаач ээ..
Зочин 2020-12-07 64.119.24.253
Мэнгэт сайдад машин бэлэглэсэн амгаланбаяр дарга маань тэтгэвэртээ гарсан боловч дахин цагдаагийн академид дэд даргаар томилогдсон шүү. Монголын ард түмэн энэ 2 хүнд их л өртэй бололтой шүү, идэж ууж ханаагүй л байна, нас нь бол аль хэдийн 65 хүрсээн
Зочин 2020-12-07 202.179.24.164
иймэрхүү юмыг шууд хасах ёстой харин сургууль сойл цуглах бол хүүхдүүд чинь хоол цайны мөнгөгүй болсныг сануулья
Зочин 2020-12-07 66.181.161.91
Er ni unetei mashin avch unadag ene baidal hezee duusah yum boldoo? Ulun yaduu ussun humuusiin setgel hezee ch hanahgui, tiimees shuud huuliar l horiglomoor bna.
hulduu jalganii buhchuud 2020-12-07 103.26.193.242
uher turhtei ortsnii arhichid b**s dolooj zereg nemehdee hoid tsuliin bogino uhaantai zerleg zangaa ulam ilchilj mashin luivardahaas bish uudtei iom garq
Манай тагнуулынхан мундаг 2020-12-07 66.181.186.250
Өөрийгөө монголын хамгийн шударга хүн гэж ярьдаг Ц.Нямдорж Хууль зүйн яамны сайд болонгуутаа ШШГЕГ-ын дарга Увсын гаралтай Амгаланбаярыг дарамталж 380 сая ₮-өөр шинэ 570 авч унаж галзуурсан. Шүүмжлэлд өртөнгүүтээ шинэ машин авахгүй гээд байхад Амгаланбаяр надад хүчээр өгч унуулсан гэх маягийн юм хээв нэг ярьж байсан шүү дээ. Хятадын тагнуул мэнгэтийг хэзээ барьж шалгах вэ???
D 2020-12-07 59.153.85.124
Нямдорж боль гэж хэлээгүй, аваад ирэхэд нь баярлаад унасан байх. Гол санаачилж гүйцэтгэсэн улсууд нь бол Амгаланбаатар тэргүүтэй пялдагуудын хийсэн ажил. Нямдорж гэж нэг юм энэ төрөөс зайлахгүй юмаа
Ж 2020-12-07 66.181.161.42
Ичиж үхмээр хүн хогнууд
Өвгөн 2020-12-07 49.0.212.165
Эд нар чинь 200 саяар Ланд юмуу 570 авахуулаад албанд 2 жил унасан болоод өөртөө 5 саяар актлаад авчдаг гээ биз дээ? Мань мэт харц ардууд тэгэхэд тэднийг насаараа дэмжиж сонгож гаргаж ирчихээд эргээд харахад насандаа ганц хуучин сэмэрсэн шар Аксент ч авч үзээгүй хорвоог барж байна, ямарав дээ маний үеийн хоцрогдсон ардуудаа?
Нямдорж 2020-12-07 122.201.31.139
Та нар цаашаа шүү.?
Зочин 2020-12-07 122.201.31.142
ХӨДӨӨНИЙ МАЛЧИН ШИГ ТӨМӨР ХӨЛӨГЧ ГЭХШИГ ИХ ӨХӨӨРДӨЖ БАЙНАДАА МАЛУУД
шударга иргэн 2020-12-07 202.126.89.66
Нэг сайхан Нямка нүүрт 500н саяаар аваад уначихвал ч хүн болсны хэрэг бүтлээ дарга нар минь ккк.
шударга иргэн 2020-12-07 202.126.89.66
Одоо Нямдоржийн 570 хуучирсаан. 5н сая төгрөгөөр хувьдаа аваа биз. Одоо дахиад шинийг нь 500н саяаар авч унацгаана биз.
Зочин 2020-12-07 66.181.183.90
570 унахгүй юм бол дарга хийсний хэрэг юу байна?
Зочин 2020-12-07 66.181.161.17
Английн ерөнхий сайд Борис Жонсон саяхан Ерөнхий сайдын ажлаа өгье миний цалин өрхийн зарлагтай ч хүрэхгүй байна хүүхэдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйд хүрч байна,миний хуучин ажил маань өрхийн зарлагаа нөхөөд цаана нь хуримтлал үүсгээд асар ашигтай байсан гэж парламенттай санал оруулсан гэдэг Гэтэл манайд аль ч намаас дарга болсон нөхөдүүд……
Зочин 2020-12-07 66.181.161.114
Английн дээд шүүхийн ерөнхий шүүгч албандаа (жолоочгүй өөрөө машинаа барьдаг) Приус машин унадаг юм билээ, Монголд ирээд яамны хэлтсийн дарга Ланд круйзер 200 автомашин албандаа унахбг хараад Баян орны Шүүхийн дарга Приус унаж байхад, Дэлхийн хамгийн ядуу орны яамны хэлтсийн дарга хамгийн үнэтэй том жип унахыг хараад сэтгэлгээний ядууралд дэндүү орчихсон гэж харьцуулж харсан, Тархины тураал аа гэж
АРЧААГҮЙ ОДООГИЙН ТӨР 2020-12-07 139.5.216.76
Хот суурин газар төрийн тусгай алба, тусгай чиг үүргээс бусад тээврийн хэрэгсэл 1.5-аас доош мотортой эсвэл гибрид цахилгаан, хийн хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлтэй байна гээд иймхэн зохицуулж журамлачихаж чадахгүй.
Зочин 2020-12-07 202.9.46.160
Монголд цадаж үзсэн хүн дарга болдог ч болоосой. Их идвэл мөнх амьдардаг яаж бодож олсон байнаа.
Иргэн Амгалант 2020-12-07 150.129.143.109
Төсвийн мөнгө битгий Ард түмэн нь дөжрөөд "УЙЛАХАА"байж дээ
123456 2020-12-07 49.0.212.165
Нямдоржоор тэр нэг хуучин LX-570-ыг 320 саяаар авч унаж улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүл хэрэгтэй
Зочин 2020-12-07 64.119.20.2
anod bank tom zeel gargana ..
Зочин 2020-12-07 64.119.20.2
anhaa mashini chenk dampuursan bailaa. odoo buyanaa ah hamgin tom chenk tomor zam haryat gedin.
Зочин 2020-12-07 64.119.20.2
mingaa zailaad nasanhuu erdenebat tehnik zahiin nuuts zahiral bolson shuu.
Зочин 2020-12-07 192.82.69.89
land cruiser chin evderdeggui mashin. umnuh darga nariihan mashiniig unuulah heregtei.
зочин 2020-12-07 64.119.25.104
Манайхад шийдвэртэй арга хэмжээ авдгүй хаацайлаад өнгөрдөг учираас бүр даварчихсан тэр тэгсэн би ингэнэ гэдэг логик суучихсан иймэрхүү үрэлгэн байдлаар бид хөгжихгүй байхаа
Иргэн 2020-12-07 192.82.76.17
Новшийн дарганцарууд 4- хөн жил Ланд Жип унаж үзэх гэж олон зуун тэрбум төгрөг зарах юм даа. Алтан шаахай өмссөн ч алцан майга нь хэвээрээ гэдэг шиг та нар ямар байсан түүгээрээ л үлдэнэ ш дээ.
ZOCHIN 2020-12-07 103.111.68.3
Zundaa unalagnii mori ovoldoo unalagnii temee ogvol taarana.
Зочин 2020-12-07 103.111.68.3
Zundaa 1unalagnii mori ovoldoo 1unalagnii temeenii bolgovol taarana.
Зочин 2020-12-07 202.179.21.218
Өмнөговь аймгийн Засаг дарга наранбаатар өнгөрсөн 4 жилд 8,3 турбум төгрөгөөр машин авсан. Товч.мн нэвртрүүлэг хийсэн. Юу ч болоогүй л таг чиг өнгөрсөн.
Зочин 2020-12-07 192.82.72.124
ЮМ ҮЗЭЭГҮЙ ӨЛӨН ЮМНУУД ТӨРД ИХЭЭР ШУРГАЛДАГЫН ЖИШЭЭ
Иргэн 2020-12-07 202.126.89.9
Зүгээр л орвонгоор нь өөрчлөхгүй бол худлаа…Баттулга хүрэлсүх гээд харж бгаа биздээ. Юу гэж сайхан ярьж байлаа. Бүгдийг нь үхлийн муугаар үхэж далд ор гэж харааж байна. Өвчин тусна уу осолд орно уу хамаагүй. Монголоо л аварч үлдэх минь…
Зочин 2020-12-07 192.82.67.72
Ихэнхдээ авгай хүүхдээ зөөх байхдаа
Зочин 2020-12-07 66.181.161.21
Энэ анхаарах ёстой асуудал. Цалингаа авч байгаа хүмүүс чинь мөнгөөрөө машин аваад унаж болно. Бусад бүх газар тэгдэг шүү дээ.
Зочин 2020-12-07 192.82.70.137
Юм үзээгүй оркууд төрд шургалсаны гай.Холливуд маягийн тансаглалыг дууриаж байгаа нь тэр дээ!Тэр чинь зөвхөн уран сайхны кино гэдгийг ухаардаггүй энэ болхи сэтгэхүйтэнгүүдийг яаядаа мал бол заазанд явуулчихсан.
Зочин 2020-12-07 202.126.90.120
Даргын зардал, эрх мэдлийг хумивал дарга болох сонирхол нь алга болж бүгд зугатааж алга болно,хэдэн хэнхэгтэй хөгшчүүл,сайн залуучуул үлдэнэ.
.. 2020-12-07 202.126.90.120
Архитай тэмцээд үр дүн алга.Энэ хөл хорионы үед архичин,донтолттой тэмцвэл үр дүн гарахаар байна.засаг дарга нар гэж бөөн албан тушаалын донтой,намаас өөр юм чадахгүй малууд.
зочин 2020-12-07 139.5.219.186
Халдлагад дарга хүн өртөж гэж дуулдаагүй, хүүхдүүд, эмэгтэйчүүд, дарга биш иргэд л өдөрт хэдэн арваараа өртөж, бие эрэмдэг болдог, амь алддаг. Сайд, парламентийн гишүүд нь хүртэл ажилдаа хувийн унаа, унадаг дугуй, автобусаар явж, үүрэгт ажилдаа бол албаны унаа хэрэглэх нь олон оронд тогтсон, уламжилсан ёс юм билээ. Манайд яахаараа дарга хүн ядаж хөдөө ой тэмдэглэх, овоо тахих, наадам үзэх, нутагтаа золгох гээд алба аминых нь танигдахгүй "ажил"- д албаны машин, жолооч хэрэглэдэг юм бол?
Шимэгчид 2020-12-07 192.82.76.43
Шимэгчид
Sugar 2020-12-07 202.9.46.27
Ч.ХҮРЭЛБААТАР ХОТГОР ШАНАГАЫН УУРХАЙГ ЗАРСАН МӨНГӨӨ ГАРГААЧ.
Зочин 2020-12-07 103.26.195.101
Төрийн хурган дарга хийдэг найзууд орой архи ууж шоудахдаа ч жолоочоо гадаа машинтай нь хүлээлгээл сууж байдаг. Жолоочийг тийм хувийн жаргалдаа цаг наргүй ажиллуулж, албаны автомашин бензин тосыг дэмий үрдэгийг одоо болиулах хэрэгтэйшдээ
Зочин 2020-12-07 103.26.195.101
Хамгийн түрүүнд танах төсөв энэ шүү дээ. Өмнөх дарга нар нь л муу машин унаж байсан байв гэж, ёстой тийм юм байхгүй. Дахиад 5 жил ч парк шинэчлэл бараг хихйгүй байсан ч яадгийн ер нь
zochin 2020-12-07 139.5.216.247
ХУУЧИН: Засгийн бааз гэж байсан даа. Тэрийг дахиж байгуулаад :Унааны захиалга авсан хүнд тэдэн цагт тийм ажлын хүрээнд ийт унаа захиаллаа тэдэн цагт аваад эдэн цагт ирлээ гээд лимитий нь хянаад явах боломж байна. Төсвийн мөнгийг хэн дуртай нь дураараа үрж болохгүй. Ажилдаа ирэхдээ өөрсдийн болон нийтийн унаагаар ирэх хэрэгтэй.Улс орон өртэй байна. Хуримтлалыг дарга сайд нар өөрсдөө эхлүүл.!!
zochin 2020-12-07 139.5.216.247
Ингэж зохицуулж чадвал:илүү зарцуулах түлш+жолоочийн цалин+ замын ачаалад бөөгнөрөл үүсэхгүй,хяналттай байж хэмнэж чадна.Үүнийг сайн дэмжээд өгөөрэй.
Зочин 2020-12-07 23.106.249.54
Нымка нүүрт гэж дуулаагүй юу ккк Даргууд оовтоороо авдгын
Л.Лхагва 2020-12-07 202.9.47.9
ШИНЭ ДАРА ШИНЭ ТЭРЭГ Л УНАЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ УУ.
132 000 доллар, 45000 долларын зөрүүний учрыг олооч 2020-12-07 192.82.67.124
БҮГД хулгайч, төрд ажиллаж ашиг олох л ганц зорилоготонгууд олон байна. ЯАГААД тэр үнэтэй автобусны учрыг олохгүй байгаа юм вэ? ХУВААЛЦААД дуугүй сууна уу?
Зочин 2020-12-07 202.126.90.146
С зэрэглэлийн автобус В-гээс муу баймаар юм
Үнэн ш дээ 2020-12-07 139.5.219.53
Нуль хулгай