АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулиани Сovid-19-ийн халдвар авсан тухай Трамп өөрийн твитерээрээ дамжуулан мэдэгджээ. Жулиани өчигдөр /2020.12.06/ Вашингтон дахь Жоржтауны их сургуулийн эмнэлэгт хэвтсэн байна.
Өмнө нь Нью Йорк хотын захирагчаар ажиллаж байсан 76 настай Жулиани нь ерөнхийлөгчийн сонгууль будилаантай болсон талаар шүүх дээр тэмцэж байсан гол хүн юм.
Трамп энэ талаар “Нью Йорк хотын түүхэн дэх хамгийн шилдэг захирагч, АНУ-ын түүхэнд болсон хамгийн луйвартай сонгуулийг илчлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан Руди Жулиани хятад вирусийн халдвар авсан нь тогтоогдлоо” хэмээн жиргэжээ.
Трампын ойрын хүрээллийн олон хүн Сovid-19-ийн халдвар аваад байгаа билээ. Тухайлбал, түүний хоёр хүү, тэргүүн хатагтай Меланиа болон Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг Цагаан ордны хэд хэдэн албан хаагч халдвар авсан юм. Түүнчлэн цар тахлыг үл ойшоож байсан Трамп өөрөө ч уг өвчнийг тусаад эдгэрсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ