Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав | News.MN

Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Уламжлалт бус гэрлэлт болон ЛБГТИК+ хүмүүсийн эрхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч цахим хуралдаанд оролцож байхдаа санаандгүй камераа нээхэд ард нь нүцгэн эр хүн явж байгаа нь харагджээ.

Литвийн Шударга ёс намын гишүүн, хууль тогтоогч Петрас Гразулис Сеймийн чуулганы хорооны цахим хурлын бичлэг дээр энэ явдал зэрвэс харагдаад өнгөрнө. Гэвч тэрхэн хооронд Гразулисын ард нүцгэн эрэгтэй хүн ирж зогсоод дэлгэц рүү харж байхыг нь гярхай үзэгчид анзаарч, цахим орчинд шуугиан тарьжээ.

Чуулганы хорооны дарга Витаутас Юозапаитис энэ үйл явдал парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж, “Яагаад ажлын цагаар хурал дээр нүцгэн эр хүн харагдав? Мэдээж, энэ хүний хувийн амьдрал байж болох хэдий ч чуулганы хуралдаан дээр ийм асуудал гарсан нь харамсалтай” хэмээн ярьсан байна.

Гразулис эхэндээ нүцгэн эрийг өөрийнхөө хүү хэмээн тайлбарласан ч удалгүй тэс өөр зүйл ярьж эхэлсэн юм. Тэрбээр нүцгэн эрийг үнэн хэрэгтээ Андриус Тапинас хэмээх сэтгүүлч хэмээн танилцуулжээ. Мөн түүний хэлснээр сэтгүүлч Тапинас түүнийг эртнээс мөрдөж, харлуулахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн гэнэ. Бичлэг дээрх эр Тапинастай ямар ч төсгүй байсан ч Гразулус түүнийг бичлэгт зориулж гадаад төрхөө өөрчилсөн хэмээгээд “Тэр намайг хаа сайгүй мөшгиж байна. Энд хүртэл ирсэнд нь ч гайхах зүйл алга” гэжээ.

Гразилус бол Литвийн хамгийн ихээр ЛБГТИК+ хүмүүсийг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай хууль тогтоогч билээ. Тэрбээр 2012 онд “Бүх ижил хүйстнээ сонирхогчид Литвээс явах ёстой” хэмээн ярьж байсан юм.

Энэ үйл явдлаас өмнөхөн буюу дөнгөж өнгөрсөн долоо хоногт Унгарын дэд Ерөнхийлөгч Виктор Орбаны холбоотон, Европарламентын гишүүн Йозеф Шажер хэд хэдэн дипломатч дор хаяж 20 эрчүүдийн секс үдэшлэгт оролцсон гэх шалтгаанаар огцрохоос өөр аргагүйд хүрсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол сонгогч 2020-12-07 203.23.49.216

Гонконг, Тайвань, Макао, Хятадыг хятад хүмүүс удирдаж байна. Тэд хөгжиж байна. Монголчууд бид хятад, х***а гэж тэднийг муулаад юу хожиж байна. Дотооддоо бие биенээ мөлжиж ард түмний амьдрал доошилж, татварын мөнгө 370 тэрбумаар нь идсэнүүд нь ялаас 40 хөн сая төгрөг төлж мултраад ичиж үхмээр юм даа.

Avatar

Монгол сонгогч 2020-12-07 203.23.49.216

МУ ын Төрийн бэлэг тэмдгийн тухай хуулинд зөвхөн Төрийн хэмжээний гашуудлын үед Төрийн далбааг хагас буулгахаар заасан. Гэтэл Цэргийн дүрмэнд өдөр бүр өглөөд мандуулж, оройд буулгаж байхаар заасан. Дүрмийг МУЕ баталсан. Энэ зөрчлийг МУ ын Үндсэн хуулийн цэц засуулж чадах болов уу. БХ ын сайд Н.Энхболд, МУЕ Баттулга хариу өгдөггүй. Уг нь 30 хоногт хариу өгөх ёстой л баймаар…

Avatar

Зочин 2020-12-07 66.181.180.54

манайд ялгаагүй оросыг шүүмжилсэн хүнийг хятадыг эрлийзээр доромжилдог оросыг дэмжигч гэх хүмүүс үнэндээ хятадын эрлийзүүд байдаг

Avatar

/*-*/ 2020-12-07 49.0.212.165

Орос Xятад 2 чинь одоо нэг тал болсон, ялгаагүй л улаантнууд бус уу. Манай Монголын төрийн далбаа чинь "2 аварга том улаантны дунд хавчуулагдсан Чингисийн хөх Монголын ёс төдий ширгэж буй өчүүхэн бага балга ус" гэсэн утга билэгдэлтэй болчоод 30 жил өнгөрч байна

Avatar

Зочин 2020-12-07 66.181.187.228

таны бодлоор тэгээд ямар далбаа байх гэж солиотой юм уу

Avatar

/*-*/ 2020-12-07 49.0.212.165

Нилдээ тэнгэрийн хөх өнгөтэй, дундаа маш өчүүхэн жижигхэн улаан толботой байвал зохилтой мэт

Avatar

Зочин 2020-12-07 139.5.218.25

30 bus 90 garui jil .

Avatar

ulaan zalaat mongol hvn shuu bid. 2020-12-07 64.119.23.110

bi ooriigoo ulaan zalaat mongol hvn gej boddog bolohoos bishees h** mongol gej bodoj bgaagui dee. hezee mongol h** mongol bolchihvoo doo. esen taij 1460 ond bhaa hyatadiin 0.5 say hvntei armiig darj ezen haaniig olzolood l bvh mongol tuurgtand ulaan zalaa hiih tushaaj bilee.mandan badarhiin gal ulaan ongo shuu.odoo halhuud malgain zalaagaa, hailmaguud buriaduud malgain oroidoo ulaan tsarigaa hiideg dee.yamarch h** mongoliig medehgui.harin h** tvregvvd l gej bii.ted nariin ongo doo.

Avatar

/*-*/ 2020-12-07 49.0.212.165

Чингис хаан 1206 онд эсгий туургатан олон овог аймгуудыг нэгэн тугийн дор хураан захираад улсын нэрийг Хөх Монгол улс хэмээн нэрлэсэн билээ. Д.Нацагдоржийн олон зохиолд Хөх Монгол гэсэн үг гардаг нь учиртай. Улаан Монгол гэчихвэл Зөвлөлтийн коминтерний байгуулсан БНМАУ л байх даа

Avatar

Зочин 2020-12-07 64.119.24.253

Хулгайч хүн л хулгайчийг бариарай гэж чанга дуугаар хашхирдаг гэж үнэн үг шүү, бас хэн их чалчина тэр хүн юу ч мэдэхгүй байх нь олонтаа гэж байдаг

Avatar

Зочин 2020-12-07 107.77.161.32

Өөртөө таалагдаагүй болгоныг Х.ужаа гэж харааж зүхдэг гарууд өөрсдөө ихэвчлэн х.ужаа байдаг байх….

Avatar

Зочин 2020-12-07 139.5.218.25

Vnen vnen!

Avatar

Зочин 2020-12-07 64.119.23.110

heden hurliiz saihan b** halj bna daa..

Avatar

123456 2020-12-07 49.0.212.165

Танай намын дарга асан Мие.Энхболд шиг хурлийзууд уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж