Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Цөөнхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч нүцгэн эртэй баригдав

Уламжлалт бус гэрлэлт болон ЛБГТИК+ хүмүүсийн эрхийг эсэргүүцдэг Литвийн хууль тогтоогч цахим хуралдаанд оролцож байхдаа санаандгүй камераа нээхэд ард нь нүцгэн эр хүн явж байгаа нь харагджээ.

Литвийн Шударга ёс намын гишүүн, хууль тогтоогч Петрас Гразулис Сеймийн чуулганы хорооны цахим хурлын бичлэг дээр энэ явдал зэрвэс харагдаад өнгөрнө. Гэвч тэрхэн хооронд Гразулисын ард нүцгэн эрэгтэй хүн ирж зогсоод дэлгэц рүү харж байхыг нь гярхай үзэгчид анзаарч, цахим орчинд шуугиан тарьжээ.

Чуулганы хорооны дарга Витаутас Юозапаитис энэ үйл явдал парламентын нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулж, “Яагаад ажлын цагаар хурал дээр нүцгэн эр хүн харагдав? Мэдээж, энэ хүний хувийн амьдрал байж болох хэдий ч чуулганы хуралдаан дээр ийм асуудал гарсан нь харамсалтай” хэмээн ярьсан байна.

Гразулис эхэндээ нүцгэн эрийг өөрийнхөө хүү хэмээн тайлбарласан ч удалгүй тэс өөр зүйл ярьж эхэлсэн юм. Тэрбээр нүцгэн эрийг үнэн хэрэгтээ Андриус Тапинас хэмээх сэтгүүлч хэмээн танилцуулжээ. Мөн түүний хэлснээр сэтгүүлч Тапинас түүнийг эртнээс мөрдөж, харлуулахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн гэнэ. Бичлэг дээрх эр Тапинастай ямар ч төсгүй байсан ч Гразулус түүнийг бичлэгт зориулж гадаад төрхөө өөрчилсөн хэмээгээд “Тэр намайг хаа сайгүй мөшгиж байна. Энд хүртэл ирсэнд нь ч гайхах зүйл алга” гэжээ.

Гразилус бол Литвийн хамгийн ихээр ЛБГТИК+ хүмүүсийг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай хууль тогтоогч билээ. Тэрбээр 2012 онд “Бүх ижил хүйстнээ сонирхогчид Литвээс явах ёстой” хэмээн ярьж байсан юм.

Энэ үйл явдлаас өмнөхөн буюу дөнгөж өнгөрсөн долоо хоногт Унгарын дэд Ерөнхийлөгч Виктор Орбаны холбоотон, Европарламентын гишүүн Йозеф Шажер хэд хэдэн дипломатч дор хаяж 20 эрчүүдийн секс үдэшлэгт оролцсон гэх шалтгаанаар огцрохоос өөр аргагүйд хүрсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж