Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж ажиллаж байна | News.MN

Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж ажиллаж байна

Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж ажиллаж байна

Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед зайнаас үйлчилгээ авах боломжгүй харилцагчдадаа зориулж Улаанбаатар хотод ХААН Банкны 25 салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна.

Одоогийн байдлаар үүдээ нээсэн салбар нэгжүүдэд ачаалал хэвийн, ажил жигдэрсэн байна. Энэ нь ХААН Банкны харилцагчдын ихэнх хувь нь цахимаар үйлчилгээ авдаг болсонтой холбоотой төдийгүй банкны зүгээс сүүлийн жилүүдэд бүрэн цахимжсан банк болох зорилт тавьж, ихээхэн хөрөнгө оруулалт, хүч хөдөлмөр зарцуулсны  үр дүн юм.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө авах болон банкны бусад төрлийн үйлчилгээ авах хүсэлтэй харилцагчид дараах салбар нэгжээс өөрт ойрхон тооцооны төвийг сонгон үйлчлүүлээрэй. Манай салбар нэгжүүд хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн, ажилтнууд болон харилцагчдаа халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч ажиллаж буй.

Мөн бүх төрлийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг цахимаар www.khanbank.comвэбхуудсаар хүлээн авч байна. Харилцагч та хүсэлтээбанканд цахимаар гаргаснаар зээл төлөлт тань хойшлох юм.    

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын  зэргийг сунгасан Архангай аймгийн нэр бүхий сумд, Сэлэнгэ аймгийн зарим салбар нэгж 12-р сарын 10-ны өдрийг дуустал ажиллахгүй. Бусад аймаг сумдын хувьд орон нутгийн онцгой байдлын газраас тухайлан заагаагүй бол ажлын өдрүүдэд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Улаанбаатар хотод 2020.12.10-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд ажиллах тооцооны төвүүд:

Дүүрэг

Ажиллах тооцооны төв

Хаяг



Баянгол

Их хүрээ

БГД 18-р хороо, 4-р хороолол, Энэбишийн өргөн чөлөө 87 тоот

Баруунхүрээ

БГД 8-р хороо, 4-р хороолол, “Лаки март” үйлчилгээний төв

Андууд

БГД 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, “Гангажаргалан” ХХК-ийн байр

Баянгол

БГД 4-р хороо, УБ Платинумоффисын 1 давхар



Баянзүрх

Амгалан тооцооны төв Б заал

БЗД 8-р хороо, Улаанхуаран 1-р гудамж 102а тоот

Баянзүрх

БЗД 4-р хороо, Жоби 72 үйлчилгээний төвийн 1 давхар

Дарь-Эх

БЗД 1-хороо, Сансарын колонкийн зүүн талд “KFC” байрны 2 давхар

Да хүрээ

БЗД 17-р хороо, “Да хүрээ” зах, Эмнэлгийн 29-1

Их цайз

БЗД 22-р хороо, Доржийн гудамж “Кестл плаза” төвийн 1 давхар

Зүүн дөрвөн зам

БЗД 15-р хороо, 13 хороолол, Энхтайваны өргөн чөлөө

Налайх

Налайх

Налайх дүүрэг, 2-р хороо, Дамдины гудамж


Сонгинохайрхан

Өнөр

СХД 13-р хороо, “Өлзийт хайрхан трейд” ХХК-ийн байр

Хархорин

СХД 17-р хороо, Москвагийн гудамж 97/3

Толгойт

СХД 20-р хороо, Хүнсчдийн гудамж, “Гэрэлт цамхаг” 13а байр 1 давхар

Баянхошуу

СХД 9-р хороо, Баруун Баян Уул 1-р гудамж

Сүхбаатар

Сүхбаатар

СБД 1-р хороо, “Алтай бьюлдинг” барилгын 1-р давхар

Зуун-Айл

СБД 10-р хороо, “Тугсан” ХХК-ийн байр

Сентрал Тауэр

СБД 8-р хороо, Сентрал тауэр 503 тоот



Хан-Уул

Яармаг

ХУД 4-р хороо, Сансар супермаркет

Алтаргана

ХУД 3-р хороо, “Алтаргана” хотхон 44-р байр

Нисэх

ХУД 16-р хороо, “Анар” хотхон үйлчилгээний байр

Жаргалант

ХУД 2-р хороо, 19-р хороолол, “Жаргалант” үйлчилгээний төв


Чингэлтэй

Арван долоогийн буудал

ЧД 14-р хороо, “Далайхүү” үйлчилгээний төвийн 1 давхар

Ард төвлөрсөн тооцооны төв

ЧД 1-р хороо, 1-р Дөчин мянгат, 8-9-р байрны дунд

Долоон буудал

ЧД 18-р хороо, “Эмон трейд” ХХК-ийн байр

2020.12.07ы өдөр. Даваа гараг

Олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж