УБТЗ Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болжээ | News.MN

УБТЗ Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болжээ

УБТЗ Хятад-Европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болжээ


“Улаанбаатар төмөр з
ам” ХНН-ийн сүүлийн жилүүдэд гаргасан үсрэнгүй амжилтуудын нэг бол Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тээврийн хэмжээг эрс нэмэгдүүлж чадсан явдал юм.

Сүүлийн жилүүдэд Хятад-Европ, Хятад-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжихийн хэрээр эдгээр тив, улс орнуудын хооронд төмөр замаар тээвэрлэх бараа урсгалын хэмжээ хурдацтай нэмэгдэж байна. Учир нь Хятадын далайн боомтуудаас усан онгоцоор Европын боомтуудад хүрэхэд дунджаар 30-50 хоног зарцуулдаг бол төмөр замаар ердөө 12-15 хоногийн хугацаанд Европын худалдааны гол хотуудад хүрэх боломжтой юм.
Ази-Европын хооронд урсан өнгөрч байгаа энэ их ачааны урсгалыг цаг алдалгүй өөрийн улсын коридор руу татаж чадахгүй бол манай улсын зүүн баруун талаар тойрон өнгөрдөг Орос, Казахстанаар дамжин өнгөрөх  байв. Энэ нь эдийн засгийн шууд утгаараа валютын урсгалыг татаж, өөрийн улсад шингээх асуудал байсан юм. Дамжин өнгөрөх транзит тээвэр нь төлбөр нь валютаар тооцогддог хамгийн ашигтай тээврийн төрөл юм.

Энэ асуудалд УБТЗ онцгой анхаарч шаргуу ажилласны үр дүнд манай улсын нутгаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний хэмжээ сүүлийнжилүүдэд эрчимтэй нэмэгдсээр байна. УБТЗ өөрийн коридорын давуу ашигтай талуудыг хятад, европ болон бусад орны ачаа илгэээгч нарт таниулах ажлыг сайтар зохион байгуулснаас гадна тээх нэвтрүүлэх хүчин чадлаа өсгөх, чингэлэг тээврийг зохион байгуулах технологи ажиллагааг сайжруулах бэлтгэл ажлуудаа хангасан байна. Ийнхүү шаргуу ажилласны үр дүнд өнөөдөр Европ-Ази тивийн хооронд  аялах маршрутыг 3-аас 10 хүртэл нэмэгдүүлж, Финлянд, Чех, Польш, Унгар, Герман, Беларуссь, Итали, Австри, Украйн, Голланд улсаадаас ачааг тэгш сондгой чиглэлд аялуулж байна. Мөн ОХУ-БНХАУ-ын 3 мужийн чингэлгийн галт тэргийг дамжин өнгөрүүлэх үйлчилгээг үзүүлж байсан бол өнөөдөр 7 муж болж өссөн байна.


Эдгээр ажлын  үр дүнд 2013 онд Монгол Улсын нутгаар
жилдээ 10 хүрэхгүй чингэлгийн буухиа галт тэрэг дамжин өнгөрч  байсан бол жил тутам тасралтгүй өсөн нэмэгдсээр өнөөдөр бүтэн жил хүрэхгүй хугацаанд 2124 дахь чингэлгийн буухиа галт тэргийг “УБТЗ” ХНН дамжин өнгөрүүллээ.

Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоон үзүүлэлт:

         Он

Нийт дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэг

     2015 онд

      73

     2016 онд

     167

     2017 онд

      539

     2018 онд

      855

     2019 онд

      1454

     2020.12.03.

      2124

2020 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН нь Орос, Казахстаны өндөр хүчин чадалтай коридоруудтай өрсөлдөж, хамгийн өндөр өсөлттэй коридороор тооцогдож байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн энэхүү амжилт нь тус нийгэмлэг бүс нутаг, олон улсын тээвэр, логистикийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг батлаад зогсохгүй хятад-европыг холбосон хуурай замын коридорууд дотроо хүчтэй өрсөлдөгч болж, нэр хүнд нь өссөөр байгааг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж