"Face" бааранд архи, пиво худалдаж байсныг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

"Face" бааранд архи, пиво худалдаж байсныг илрүүлжээ

"Face" бааранд архи, пиво худалдаж байсныг илрүүлжээ

Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд согтууруулах ундаа худалдаж байсан зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хяналт шалгалт явуулахад тус дүүргийн нэгдүгээр хороонд “Subaru Forester”, “Prius-30” маркийн машинтай иргэн архи пиво зэрэг согтууруулах ундаа иргэдэд худалдаж буй зөрчлийг илрүүлжээ. Уг хяналт шалгалтаар "Face" бааранд согтууруулах ундаа худалдан борлуулж, иргэдэд үйлчилж байсан зөрчлийг мөн илрүүлсэн байна.

Хорио цээрийн дэглэм үргэлжилж буй энэ өдрүүдэд ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгааг албаныхан анхаарууллаа.  Иймд иргэд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж болон нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг дагаж мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Хотын дарга мэдээлэл өгөхдөө “Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж