Цар тахлын үеэр авлига авсан сайдыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Цар тахлын үеэр авлига авсан сайдыг баривчилжээ

Цар тахлын үеэр авлига авсан сайдыг баривчилжээ

Индонезийн Нийгмийн хамгааллын сайд Жулиари Батубара цар тахлын үед иргэдэд хүнсний тусламж олгох хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрчлэгчдээс их хэмжээний авлига авсан нь батлагджээ.

Тус улсын Авлигатай тэмцэх албаныхан түүний гэрт нэгжлэг хийхэд цүнхэнд хадгалсан 14.5 тэрбум рупи  буюу нэг сая орчим ам.доллартай тэмцэх хэмжээний бэлэн мөнгийг илрүүлсэн байна. Нийт долоон цүнх, гурван үүргэвч болон хэд хэдэн дугтуй бүхий бэлэн мөнгийг тэр гэртээ хадгалж байжээ.

Тэрбээр өөрөө авлига авснаа хүлээсэн бөгөөд сайдаас гадна өөр дөрвөн хүнийг баривчлан шалгаж байгаа аж. Шүүх түүний гэм буруутайг тогтоовол тэрбээр нэг тэрбум рупигийн торгууль, 20 хүртэл жил шоронд хоригдох ял авах юм байна.

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Засгийн газрын сайд нартаа авлигаас хол байхыг анхааруулж, хэрэв авлига авсан нь илэрвэл хатуу шийтгэл хүлээж байгааг сануулжээ.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж