Теле хичээлийн үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна          | News.MN

Теле хичээлийн үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна         

Теле хичээлийн үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна         

Теле хичээлийн үр дүнд эцэг, эхчүүд сэтгэл дундуур байна         

Саяхан олон нийтийн сүлжээгээр XI ангийн эрүүл мэндийн хичээлээр үр хөндөх арга зааж буй талаарх шүүмжлэл өрнөсөн. Зарим эцэг эхчүүд “Үүний оронд үр хөндөхийн хор уршиг, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн тухай теле хичээл заагаач ээ” гэдэг санал, гомдлыг хэлж байв.  Энэ мэт сэдэв, агуулгаас гадна теле хичээл хуваарийн дагуу ордоггүй, нэг сэдвийг олон удаа давтдаг, хэт богино хугацаанд үр дүнгүй хичээл зааж байгаад эцэг эх, сурагчид сэтгэл дундуур байна.

Тавдугаар ангийн сурагч Б.Бадралмаа нэгдүгээр ангийн дүүтэй. Айлын том охин. Теле хичээлээ өөрөө бие дааж хийж, хааяа дүүгийнхээ хичээлийг давтуулдаг. Тэрбээр “Хөл хорионы өдрүүдэд теле хичээлээ тогтмол хийж байгаа. Ихэвчлэн өмнө нь орсон хичээлүүдийг заадаг. Шинэ сэдэв заагаагүй. Ангийн багш руугаа гэрийн даалгавраа фэйсбүүк чатаар явуулдаг. Миний хувьд теле хичээлээ хийж амждаг ч дүү маань дөнгөж нэгдүгээр анги учраас хараахан багштайгаа зэрэгцэж, хийж чаддаггүй” гэв.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч, цэцэрлэгийн 260 мянга гаруй хүүхэд гэрээсээ теле хичээлээ 18 сувгаар дамжуулан үзэж буй. Засгийн газрын хуралдаанаар арванхоёрдугаар сарын 1-нээс боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй, цэцэрлэг, сургууль арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл онлайнаар хичээллэж, 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан. Хэдхэн хоногийн дараа сурагчид нэгдүгээр улирлын шалгалтаа өгч, амарна.

Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ теле хичээл хийж буй эсэхийг хянаж, гэрийн даалгаврын хийсэн зургийг нь дарж, багшид тэмдэглүүлнэ. Гэвч интернэтгүй, зурагтгүй айл ч бий.  Ийм шалтгаантай нь даалгавраа багшдаа явуулж чадахгүй хүүхэд цөөнгүй.

Ангийн багш тэр бүрийд хүүхдүүдийн ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдож, хүүхэд болгонтой ярина. Сурагч Б.Бадралмаагийн ээж Л.Болормаа “Теле хичээлийг хэт богино хугацаанд зааж байна. Дунд, ахлах ангийнхан хичээлээ хийж амждаг бол бага ангийн сурагчдын хувьд хүндрэлтэй байна. Том охин маань өөрөө хичээлээ бие даан хийдэг. Харин нэгдүгээр ангид сурч буй хүүгийнхээ хичээлийг дахин интернэтээс давтан үзэж, хийлгэдэг” гэж ярилаа.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир  “Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хичээл өдөрт хоёр цагаар, хичээлийг 15-20 минутаар, 6-9 дүгээр ангийн хичээл нэг өдөрт гурван цагаар мөн адил 15-20 минутаар гарч байна. Харин 10-12 дугаар ангийн хичээл 20-25 минутаар гурван цагаар өдөр болгон хуваарийн дагуу телевизээр гарч байна.

Салбар яаманд теле хичээлтэй холбоотой маш олон санал, гомдол ирж байна. Үүнд, багш нар хичээлээ хурдан зааж байна, хүүхдүүдэд даалгавар өгөхгүй зэрэг асуудлаар ханддаг. Танхимаар нэг цагийн хичээл 40 минутаар ордог. Теле хичээл олон улсын жишиг, сурагчдын анхаарал төвлөрөх насны онцлогт тохируулан  10-25 минутад багтаан шинэ агуулга зааж байгаа” гэдгийг хэлж байв.

“Манай хүүхэд зургадугаар ангийн сурагч. Хөл хорионы үед теле хичээлийг хийж байгаа тохиолдолд арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэл үзэж, судлах ёстой хичээлийн агуулга, сэдвийг заамаар байна. Гэтэл саяхан биологийн хичээл үзэж байхад хавар тавдугаар сард үзэх ёстой хичээлийг зааж байсан. Биологийн багшид нь хэлэхэд “Харин тийм байна. Дөрөвдүгээр улиралд заах ёстой хичээл өнөөдөр орчихлоо. Би бас гайхаад сууж байна” гэсэн. Тэгэхээр тел хичээлийн сэдэв хоорондын уялдааг сайжруулмаар байна” гэдгийг Д.Энхжаргал хэллээ.

Үүнээс гадна хөл хорионы үед сурагчид ганцаардлаас үүдэлтэй донтолтод автах, хичээлээ хангалттай сурахгүй байгаагаас түгшүүр, айдастай болох, сургалтын шинэ хэлбэр болох теле хичээлийн ачааллаас үүдэн стрессдэх зэрэг асуудлыг дагуулах болжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-07 66.181.161.10

za uuchlaarai. nohor bid 2 tsagdaa yumaa. yag unendee ajil geed gertee haragdahgui tsahim hicheeliig ni hajuud ni suugaad hiilgee bj chdahgui. mash ih stresteh yum odoo yah be. dahiad ehellee.

Avatar

зочин 2020-12-07 139.5.216.183

юу заалгах гээд бгаан дуугүй заасан хичээлийг нь хүүхдүүд өөрсдөө хийж бхад Хүүхдийнхээ асуудалд хэт их оролцох гээд бхийн. Хүүхдийн хажууд багшийг нь муулуул хүүхэд юу ч хийх сонирхолгүй болдог . Теле хичээл үзэж бгаа нь их юм Энэ гомдоллоод бгаа хүмүүс өөрсдийн үүргээл мэд хүмүүжил талаас нь. Даалгавар хийлгээд яадгийн Би лав их даалгавар өгүүл багшид нь хэлдэг Хүүхдийг бүү залхаан цээрлүүл. Ээж нь тэгүүл гадаад хэл заал даа өөрөө

Avatar

zochin 2020-12-07 202.5.202.132

Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Дэлхий нийтээр яг адилхан цахим хичээл ингэж л явж байгаа. Шинэ зүйлд суралцаж, дасан зохицох хэрэгтэй. Нийгэм илүү хурд, хүч, хөдөлмөр шаардаж байгааг ойлгох нь чухал шүү.

Avatar

хэхэ 2020-12-07 64.119.16.51

Би бол сэтгэл хангалуун байгаа

Avatar

zochin 2020-12-07 202.9.46.49

uur uuriihuu huuhdiig hariutsaj hicheeliig ni hiilgej chadahgui bagsh nariig dandaa muu helj bhiinmaa ene tsag yed eruul baih ni chuhal bna huuhedteigee tulj ajillaj tusal eej aav naraa

Avatar

/*-*/ 2020-12-07 49.0.212.165

Ёстой үнэн гурилдаж байнаа энэ ТВ хичээл

Avatar

Зочин 2020-12-07 122.201.31.139

Тэгвэл чи нэг заагаач амилсан точиго минь?

Avatar

бөбөөчин 2020-12-07 49.0.212.165

х**, муу aлны aлчуур

Avatar

Зочин 2020-12-07 66.181.187.226

зөв бмчиж сураач хөлдүү төмсөө

Avatar

Зочин 2020-12-07 122.201.31.139

чам шиг юм боовоо саагаад байж бай.өөрөө зааж чадхуу?

Avatar

эмээ 2020-12-07 64.119.19.154

Зайлшгүй танхимаар орох хичээлийг ТВ гээр заамааргүй байна, бусад газар зүй, биологи, түүх , уран зохиолын хичээл бол ТВ заадаг л юм байгаа биз. Ойлгоогүй зүйлээ ТВ гээс асуугаад суухуу? Байдал сайжирхаар хэдхэн танхимын хичээлээ дагнаад явж болно. Байдал хүндрээд бүтэн жил хүүхдүүд гэртээ байвал яах вэ? Төлөвлөгөө , хувилбарууд боловсролын яаманд байна уу?

Avatar

Зочин 2020-12-07 66.181.161.60

10 жилийн багш нар дундаас математик, хими г.м арай илүү толгой ажиллуулдаг шинжлэх ухаан талын хичээлийн багш нар л арай сэтгэлтэй арай илүү хөдөлмөрлөдөг. бусад нь бол шимэгчид. илүү хөдөлмөрлөж байгаа хүнээсээ жишээ авч ажиллахад яадаг бнаа. хамгийн хүнд хүчир ажлыг нэгэндээ үүрүүлчээд дэргэд нь тоох ч үгүй ижил цалин авч байгаадаа ичээсэй.

Avatar

зоч 2020-12-07 66.181.161.60

яг юу заадгийг нь эрхбиш эцэг эх нар нь мэдэж авч, давхар багшийг шалгачихна. манай багш нар ч гэж дээ захын цэвэрлэгч байсан хүүхэн түмний хүүхдэд багшилна гээд байхаар манай боловсрол ямар байх нь маш ойлгомжтой. би л лав 10 жилд хичээл заахад шал дургүй хүрдэг байсан. юм зааж чаддаг багш нар маш ховор. юм зааж чаддаггүй тэнэг юман дээр тэгээд эвшээсээр байгаад хайран цаг хугацаагаа алдаж байгаа юм даа. боловсрол гээч юм улам л хог дээр үсэрсээр.

Avatar

хэхэ 2020-12-07 64.119.16.51

хол очиж мөөрвөл ямар вээ

Avatar

с 2020-12-07 66.181.161.60

яг юу заадгийг нь эрхбиш эцэг эх нар нь мэдэж авч, давхар багшийг шалгачихна. манай багш нар ч гэж дээ захын цэвэрлэгч байсан хүүхэн түмний хүүхдэд багшилна гээд байхаар манай боловсрол ямар байх нь маш ойлгомжтой. би л лав 10 жилд хичээл заахад шал дургүй хүрдэг байсан. юм зааж чаддаг багш нар маш ховор. юм зааж чаддаггүй тэнэг юман дээр тэгээд эвшээсээр байгаад хайран цаг хугацаагаа алдаж байгаа юм даа. боловсрол гээч юм улам л хог дээр үсэрсээр.

Avatar

Zochin 2020-12-07 66.181.185.123

Huuhduud delgetsiin hamaaraltai bolloo

Avatar

зочин 2020-12-07 64.119.16.178

даалгаварын дарамт их, хичээл заах чадвар сул байна. Хэдхэн багш хичээл зааж бусад нь сул цалинтан боллоо. ядаж цалингийн 50 хувийг олгох шийд гаргаж ядарсан хүмүүстээ өгөх арга хэмжээ авахгүй бол өлсгөлөн байх боллоо. хөдөөгийн сургуулийн багш нар юу ч хийхгүй байсаар халамжтан боллоо шүү.

Avatar

h*** 2020-12-07 202.9.46.115

h*** lalruudaa ervvl hvvhdvvd hetegtei yu muuhai aishtai ylgajhartsdag bagsh deervvv zainaas hicheel orhon hamaagui deer maluuudaa zoohon bagsh zaagaal boljil baina maluuudaaa mongolooo orond oruulsan hulgaachuudaalbod

Avatar

ЭМЭЭ 2020-12-07 192.82.69.201

Теле хичээлийн хажуугаар багш нар маш их даалгавраар хүүхдүүдийг дарж байна. Дүн гаргахын тулд бүгд л шалгалт авна гээд баахан материал өгч байна. Гэрээсээ ажил хийж байгаа эцэг эхээсээ ч олон цагаар хүүхдүүд дэлгэцийн өмнө сууж даалгавартайгаа ноцолдож байна.
Багш нар дүнгээ гаргах гэж ингэж хүүхдүүдийг тамалдагаа хэзээ болих юм бол?? Яам, сургуулийн захиргаа энэ их нэмэлт ачааллаар дарж байгаа багш нараа нэг эргэж хармаар юм.

Avatar

Зочин 2020-12-07 122.201.21.196

Ёстой ямар ч агуулгын судалгаа шинжилгээгүй шууд л 10 сарын 1-нээс танхимаар орчихсон хичээлүүдийг заагаад эхэлсэн. Тэр хичээлүүдийг нь журнал дээрээ биччихсэн. Одоо тв хичээл гээд дахин бичих болж бна уу нтр гээд л ойлгомжгүй асуудал их байнаа. Ширээний араас ийм юм хиймээргүй бна даа. Тэгээд тв хичээл үзэж буй хүүхдүүдийн худлаа судалгаа авна.

Avatar

Иргэн 2020-12-07 64.119.17.93

Заах арга, программ, багш нарын чадвар гээд боловсролын салбарт доороос нь, дотроос нь эрс шинэчлэл хэрэгтэй байгааг олж харахгүй байж худлаа кембриж гэж солиорцгоогоод байх юм. Ардчиллын 30 жилд боловсрол алингаа алдсан. Одоо болохоор тэр муудаж, доошоо орсныг нь л тэр чигээр нь үргэлжлүүлж байна. Одоо болоош дээ Цэдэвсүрээн.

Avatar

Irgen 2020-12-07 202.9.40.47

Xuviin surguuliud bol xicheelee nuxuj orox xeregtei oroogui bol tulburuu xungulux yostoi.

Avatar

Хүүхэд дэлгэцээс хамааралтай болж байна Энэ хамгийн муу нь 2020-12-07 66.181.188.246

Теле хичээл яахав дээ оргүйгээс ортой.

Avatar

Зочин 2020-12-07 103.10.21.23

zoomeer hicheel yawah heregtei sh dee taliig ni Heden chanargui content video-nuud Turuu jiliin video hicheeluud bn lee. Saijruuulah heregtei shdee yadaj Programm aguulga zuruud bhad l contentuudaa hudlaa neg ym tawisan bolood l bj bgaa

Avatar

Зочин 2020-12-07 203.91.115.40

хуучин юмаа сонирхолгүй заадаг их даалгавар өгдгөөс хүүхдүүд хийх гэж ядарч дархлаанд нь муу байна

Avatar

Ийм л бна 2020-12-07 192.82.76.43

Теле хичээл ч гэж дээ, өнгөрсөн хуучин юм биш үү.. Ганц гайгүй нь англи хэлний багш бсан. Багш нар заах аргын хувьд нөгөө л ннг мнт хуучинсаг үүэл бодолтойгоор л явуулаад бна даа

Avatar

Иргэн 2020-12-07 64.119.17.93

1-р ангийн хүүхдийн хувьд теле хичээлээс багшийн зааж буй арга барилыг харах юм даа. Харин теле хичээл нь өөрөө уйтгартай, хүүхдийн анхаарлыг татаж, сонирхлыг төрүүлэх өчүүхэн ч сэдэл байхгүй… ингээд яривал их л юм байна. Хүүхдийг сургах биш, эцэг эхэд нь зөвлөгөө өгч байна гэж бодоод л үздэг, харин хичээл гэж бодоход арай л гунигтай. Сургуульд нь зааж байснаас хоцорч явсан. Зураглаач нь муу. Багш юм заагаад ярьж байхад зааж байгаа зүйлийг нь биш багшийг нь л харуулаад байдаг. Ер нь онцгүй.

Avatar

Зочин 2020-12-07 202.126.88.143

Тайван цаг ирэхлээр танхмаар бүх хичээлээ нөхөжзаах хэрэгтэй

Avatar

Badarch taxar 2020-12-07 66.181.180.121

Hajuud ni orilood oriolood surdaggvi yumig zuragtaar yag surna sh de

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-07 66.181.178.14

Теле хичээлийн зорилгыг эцэг, эхчүүд өөрсдөө сайн ойлгохгуй байгаа болов уу. Бүх юмыг сургуульд даатгаад хаядаг сэтгэлгээнээс эцэг, эхчүүд салах хэрэгтэй. Теле хичээл бол хичээлийг нь зөвхөн чиглүүлж өгч байгаа байх. Харин эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийнхээ хичээл, даалгаарт гар бие оролцож, хамт сууж хийлгэх хэрэгтэй. Ядаж 1 цаг гаргаж болно шүүдээ. Түүнээс биш ганц теле хичээлд хамаг юмаа даатгачихаад хөндлөнгөөс хоосон шүүмжлээд сууж байж болохгуй.

Avatar

Зочин 2020-12-07 103.10.21.23

Хажууд нь суугаад хийлгэлгүй яахав. Зарим агуулга контентууд үзсэн хичээлээс нь зөрөөд түрүү жилийн хаврын контентийг энэ жилийн намрын хүүхдүүдэд шахаад байна лээ….. Агуулгын хувьд зөрөөд, ямар ч системгүй гаргаад байгаа……………

Avatar

Зочин 2020-12-07 103.10.21.23

Түрүү жил бол овоо системтэй чанартай байсан Энэ жилийн хүүхдүүд түрүү жилийн хүүхдүүдээс өөр шүү дээ. Үүнийг бодолцож сайжруулах хэрэгтэй. Дандаа түрүү жилийн видеонууд. Өөрчилж сайжруулах хэрэгтэй шүү дээ Энэ жилийнхээ хүүхдүүдийн онцлогт тохируулах хэрэгтэй байсан юм

Avatar

Зочин 2020-12-07 103.10.21.23

Энэ жилийн хүүхдүүд маань 2 жил дамнан теле хичээл гээд хоцрогдолтой байсан. Тэхээр хичээл нь арай удаан явж байсан. Тэгэхэд үзээгүй хичээлийн бататгал гаргаад сууж байх жишээний

Avatar

Зочин 2020-12-07 202.55.188.88

Tiimee, muusain parazituud, turuus halamj nehne, hunii umnuus huuhed gargasiim shig huuhdiin mungu avna, odoo bur amandaa hool halbagaduulj hiilgeh sanaatai, uursduu huuhduudteigee tulj ajilla

Avatar

Bagana 2020-12-07 122.201.21.27

Маш муу.

Avatar

Зочин 2020-12-07 150.129.143.37

Бидний багад л тодорхойлолт цээжлүүлээд л бдг бсн.яг хэвээрээ.цаанаас баталсан агуулга нь тэгж заа гдг гэнэ асуухаар. Хүүхдэд маш сонирхолтой байхаар сэдвийг хүртэл аймаар уйтгартай заадгийг мэдэж авлаа. Химийн урвалыг тэгж аймаар гүнзгийрүүлж заагаад хүүхэд мэдэх ч үгүй.

Avatar

Зочин 2020-12-07 202.70.37.34

Харин ч маш сайн байна лээ. Эцэг эхчүүд бид нар өөрсдөө сайн хамтрач оролцох хэрэгтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж