Халдвар гарсан 6 аймаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Халдвар гарсан 6 аймаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Халдвар гарсан 6 аймаг руу зорчих хөдөлгөөнийг нээлээ

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Covid-19 халдвар бүртгэгдсэн Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь, Орхон аймгийн хөдөлгөөнийг өнөөдрөөс /2020.12.06/ эхлэн нээлээ.

Мөн стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээх юм.

Covid-19 халдвар батлагдсан нийт тохиолдол Орхонд  24, Дархан-Уулд 45, Говьсүмбэрт 4, Архангайд 3, Сэлэнгэд 201, Дорноговьд 28  тохиолдол тус, тус батлагдаад байна.

Халдвар хамгааллын хатуу дэглэм дор PCR шинжилгээний хариуг үндэслэн өнгөрсөн бямба гаригаас эхлэн иргэдийн бүртгэлийг эхлүүлжээ. Халдвар гарсан аймгууд руу зорчих хөдөлгөөн нээх  шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд хот хоорондын тээвэр өнөөдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх бөгөөд 19001234 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж