Орос-Хятадын худалдааны эргэлт 2019 оны түвшнээс буурахгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.07-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын худалдааны эргэлт 2019 оны түвшнээс буурахгүй

Орос-Хятадын худалдааны эргэлт 2019 оны түвшнээс буурахгүй

Covid-19 халдварын улмаас цар тахлын нөхцөл аль аль улсад нь үүсч, эдийн засгийн хурд саарсан ч ОХУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 2019 оны түвшнээсээ буурахгүй хэмээн ОХУ-БНХАУ-ын Худалдааны танхимын ерөнхийлөгч, Хятадын China Chengtong International Investment Co., Ltd компанийн ерөнхий захирал Жоу Лицюнь "Спутник" радиод өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Цар тахал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тодорхой саад бэрхшээл учруулсаныг Жоу Лицюнь хэллээ. “Тухайлбал, иргэдийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, ложистикийн үнэ тариф нэмэгдсэн, ачаа эргэлт удааширсан, мөнгөн урсгал удааширсан зэрэг бэрхшээл учирлаа. Хэдий тийм ч хоёр улсын харилцаанд тогтсон үндсэн гурван хүчин зүйл өөрчлөгдсөнгүй. Нэгд, улс төрийн харилцан итгэлцсэн харилцаа, хоёрт, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн харилцаа, аль аль зах зээл нь хэн хэндээ эрэлттэй байх гэсэн гурван хүчин зүйл өөрчлөгдсөнгүй. Тиймээс БНХАУ, ОХУ-ын худалдаа, эдийн засгийн харилцаа урт хугацаандаа хөгжин дэвших хандлага хадгалагдсаар байна. Ялангуяа эрчим хүчний эх үүсвэрийн салбарт хамтран ажиллах хүрээ улам тэлж байна. Мөн худалдааны харилцаа улам бүр цахимжиж байна. Инновац, био-эм зүй зэрэг хамтын ажиллагааны шинэ шинэ салбар, чиглэлүүд бий болж байна” хэмээн тэр хэллээ.

БНХАУ-ын Гаалийн байгууллагын статистикаар 2020 оны эхний арван сарын байдлаар ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт 88 тэрбум 195 сая ам.долларт хүрсэн нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 2,3 хувь өссөн дүн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж