Оросын нефть, байгалийн хийн гол олборлогч "Роснефть" компани Карскийн тэнгист байгалийн хийн хоёр шинэ ордыг нээн илрүүллээ.
Эдгээр нь Восточно-Приновоземельский-1, Восточно-Приновоземельский-2 гэсэн нэртэй лиценз бүхий талбайнууд юм. Ордуудыг олборлохын тулд "Роснефть" компани 5400 кв км талбайд сейсмологийн хайгуул хийж, ордуудын инженер-геологийн болон эдийн засгийн үндэслэлүүдийг боловсруулжээ. Эдгээр баримт бичгийг одоо Улсын нөөцийн шинжээчдийн зөвлөл хянаж байгаа бөгөөд хяналтын ажил дууссаны дараа ордуудын нөөцийг албан ёсоор тогтоож, улсын нөөцөд бүртгэх юм.
“Роснефть” компани хайгуулийн ажлаа эхлэх үед тус компани Карскийн тэнгист 1,3 их наяд куб метр нөөцтэй байгалийн хийн орд илрүүлсэн хэмээн мэдэгдэж байсан юм.
Холбоотой мэдээ