Дотооддоо Covid-19-ийн халдвар алдаад нэг сар болох гэж байна. Анхлан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс тав хоногийн, залгуулаад 14 хоногийн хөл хорионы дэглэмийг улс даяар тогтоосон бөгөөд арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэл Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт дахин 10 хоногийн хатуу хөл хориотой байна.
Хязгаарлалтын дэглэм хэзээ цуцлагдахыг тэсч ядан хүлээсэн хүмүүс УОК, НОК болон ЭМЯ-ны өдөр тутмын мэдээллийг чих тавин сонсож сууна.
Өчигдрийн /2020.12.06/ байдлаар дотоодын халдварын тоо 466 хүрсэн бөгөөд хамгийн олон халдвар бүртгэгдсэн нь Сэлэнгэ аймаг-201, нийслэл Улаанбаатар-99 байна. Дотоодын эхний халдварын ойрын хавьтлуудаас эхний хүмүүс эдгэрсэн, Баасангаас Бямба гаригт Улаанбаатар хотод шинэ тохиолдол илрээгүй гэсэн сайн мэдээ байна. Мөн нэг тохиолдлын халдвар тархах хурд буурч байгааг ЭМЯ мэдээлж байна. Ид тархалтын үед Улаанбаатар хот дахь нэг халдвартай хүн дөрөв, Сэлэнгэ аймаг дахь нэг халдвартай хүн найман хүнийг халдварлуулж байсан бол энэ үзүүлэлт хөл хорионы туршид тогтмол буурсаар R утга нь нэг буюу түүнээс доош орох хандлагатай байгааг ЭМЯ мэдээллээ.
Эдгээр эерэг үзүүлэлтийг энэ долоо хоногт барьж чадвал хөл хорионы дэглэмийн зэрэглэлийг дахин авч үзэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ЭМЯ-ны судалгааны баг хийсэн байна.
Улаанбаатар хотын хувьд бүх нийтийн бэлэн байдлын нөхцөлийг сунгасан 10 хоногийн хугацаа энэ долоо хоногийн Баасан гаригийн өглөөний 06.00 цагт дуусгавар болох учиртай. Хэрвээ халдварын нөхцөл байдал одоо байгаагаас дордохгүй бол ирэх Баасан гаригаас дэглэм суларч магадгүй юм. Гэхдээ нөхцөл байдал дордохгүй байх нь хүн бүрийн оролцооноос хамаарна. Амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж, хүн хоорондын зайгаа барьж, онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх энгийн дүрэмтэй.
Монгол ийнхүү дотоодын халдварын цар хүрээг хумихаар тэмцэж байгаа энэ үед дэлхийн улс орнууд цар тахлын эсрэг тэмцлийн дараагийн шат гэж хэлж болох вакцинжуулах ажил руу орж эхэлж байна.
Монголын дотоодын халдварын дамжих гол эх үүсвэр болсон ОХУ нийслэл Москва хотоос вакцинжуулалтын ажлаа Бямба гаригаас эхэллээ. Эхний ээлжинд халдварт өвчинтэй нүүр тулан тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинжуулна, дараа нь боловсролын салбар, төрийн албан хаагчдыг хамруулах дараалал гаргасан бөгөөд Москва хотод эхний ээлжинд хоёр сая тун вакцин хэрэглэнэ.
Өнгөрсөн долоо хоногжингоо ирэх оны төсөвт вакцинд зориулах мөнгийг тусгаагүйг шүүмжилж, Ерөнхийлөгч хориг тавиад ч дийлэлгүй орхисон. Олон улсын байгууллагуудын хөтөлбөрт найдлага тавьсан монголчууд хэзээ вакцинтай болох вэ гэсэн асуултад тодорхой хариулт өгөх хүн одоогоор алга. “Судалж байна” гэсэн ганц хариулттай.
Хоёр сая тун вакцинтай москвачуудад атаархал төрмөөр. Ирэх жилийн хоёр, гуравдугаар сараас сардаа 30 сая тун вакцин үйлдвэрлэнэ хэмээн “Спутник V” вакциныг санхүүжүүлэгч РФПИ сангийн тэргүүн Кирилл Дмитриев өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
Одоогоор дэлхийн хэд хэдэн улс Covid-19-ийн эсрэг вакциныг эргэлтэд оруулахад бэлэн болоод байгаа бөгөөд Монгол Улсын судалж буй вакцин аль зүгээс гаралтай байх эсэх талаар мэдээлэл алга. УИХ-ын гишүүн Д.Ганбатын чуулганы танхимд “Израилийн вакциныг хийлгэмээр байна” гэж хэлснийг дэмжих хүн олон биз.
Ийнхүү дэлхийн зарим улс вакцинжуулалтаа эхэлсэн, зарим нь эхлэх бэлтгэлээ хангаж байгаа нь сайн ч вакцинжуулалт эхэллээ гээд цар тахал өргөс авсан мэт арилахгүйг ДЭМБ мөн уржигдар анхаарууллаа. Вакцинд найдаж, халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байхыг дахин сануулж байна.
ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн улс орнуудад нийт 51 вакциныг туршиж байгаагаас 13 нь л одоогийн байдлаар вакцинжуулалтын эргэлтэд оруулахад бэлэн болж байгаа юм. Эдгээрийн зарим нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардаж байгаа. Дэлхийн улс орнууд ч вакцинаа хадгалах, тээвэрлэх асуудлыг бэлдэж эхлээд байна.
Хойд хөрш ийнхүү ард иргэдээ вакцинжуулаад эхэлсэн бол өмнөд хөрш мөн өөрсдийн хийсэн вакциныг тун удахгүй, он гарахаас өмнө эргэлтэд оруулна хэмээн South China Morning Post Баасан гаригт мэдээллээ.
Тус сонины мэдээлснээр Хятад улс 600 сая тун вакцин бэлдээд байгаа ажээ. Хятад улс вакцины туршилтаа Өмнөд Америк, Ойрхи Дорнод болон Азийн улс орнуудад хийсэн бөгөөд туршилтын гурав дахь шатны үр дүнг холбогдох байгууллагууд нь албан ёсоор хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Хэрэв холбогдох зөвшөөрөл гарангуут үйлдвэрлэлийг эхлэхэд бэлэн байдалд байгааг сонин мэдээлжээ.
Зочин 2020-12-07 202.126.89.220
Бил лав хятад вакцин хийлгэмээрүй байна.
mongol 2020-12-07 193.121.60.135
Biton guai ta l ooroo ochij ter umhii evrie nariinhaa horiig hiilge Delhiig heden zuunaar horlj baigg evrie chamaig l avrah baih Ats mini hudlaa soliorhoo boliDelhii Orosiinhiig demjij bna malaa DEMB gedeg tejeever golognuud l Orosiig demjiheesee aigaad ali ch uchraa olohgui chinii usan teneg tolgoig erguulj bna mal mini
Зочин 2020-12-07 66.181.182.227
Израиль нь байнгын дайны байдалд байдаг орон. Тиймээс ч анагаах ухаан нь дэлхийд тэргүүлэх байр сууринд хүрч хөгжсөн. Бас Израильчууд нэр төрийг маш их эрхэмлэдэг тул, нэр алдар хугарах үйлийг хувь иргэд нь ч энгийн амьдралдаа, бас улс төр, геополитикийн түвшинд ч хийхийг эрс цээрлэдэг. Нөгөөтээгүүр Израильчууд аливаа хиймэл шашин биш, яг жинхэнэ Ертөнцийг Бүтээгч амьд Бурханыг шүтэн биширдэг ба Бурханых нь хуулинд худлаа ярих хүн а**х гэх мэтийг эрс хорьдог, зэргийг бодолцсон юм байлгүй дээ.
Зочин 2020-12-07 192.82.76.15
Алаагүй баавгайн арьсыг хувааж иддэгээ больж үз.
Зочин 2020-12-07 192.82.76.15
Хойд, урьд хөршийн вакциний аль ч баталгаа байхгүй. ДЭМБ одоогоор ямар ч вакцинд баталгаа өгөөгүй байна. Вакцин вакцин гэж хошигрохоо болж үз. Муу хүн дайнд хөөрнө гэгчээр уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлахын үлгэр болох шив дээ. Битгий вакцин гэж хөөрцөглөөд бай. Монголд орж иртэл өдий байна. Улсын төсөвт 47 тэрбум төгрөг суусан байгаа шүү. Мөнгө суугаагүй гэж юу гэж, ямар зорилготой, санаатайгаар унгас алдана вэ? Мөн буцалтгүй тусламжаар аах асуудал ч давхар яригдаад явж байна.
уншигч 2020-12-07 66.181.180.54
Израйлийн Моссад тагнуулын албад дэлхийд номер нэг Моссад аль улсын вакцин илүү байгааг Монголчуудаас илүү маш сайн мэдэж байгаа Иймд израйль ямар вакцин авна Монгол улс дагаж авах нь зөв Харин зарим хүмүүс Израйльчууд орос вакцин авахаар болсон буруу ойлголтой байх шиг байна Израйль орос вакцинаас татгалзсан Шалтгаан нь оросууд туршилтаа бүтэн дуусгаагүй
Зочин 2020-12-07 202.126.89.217
Моссад нэгд байдаг гэж чи болон чамтай нэгддэх хүмүүс л үздэг. Өөрийнхөө opinion-г үнэн юм шиг итгэж, бусдад тулгаж болохгүй. Fact бол шаал өөр зүйл. Жишээ нь, Израиль Спутник вакцины 1.5 сая тунг захиалж, үйлдвэрлэх гэрээ хийх яриа хэлэлцээр эхлүүлэх гэж байгаа мэдэгдэл бол fact. Хэлтэй хүмүүс нь нетээр шалгаад үзэж болно. Харин моссад нэгд байдаг гэж ямар ч албаны сурвалж хэлээгүй. Энэ бол хүмүүсийн уран сэтгэмж.
Зочин 2020-12-07 202.126.89.217
Чи Монголын тагнуул хэдэд жагсдаг вэ гэдгийг хэлж чадахгүй. Гэхдээ санаа бодлоо бол хэлж болно. Харин Монгол хэдэн долларт вакцин авах вэ? 50.7 сая долларт насанд хүрсэн хүн амын 60 хувьд хийх вакцин авна. Энэ бол баримт. Тархиа бага угаалгаж бай, хүүү минь.
Зочин 2020-12-07 66.181.180.54
Моссад шилдэг учраас цөөхөн Израйльчууд 300 сая хүнтэй арабыг ялж олон жил тусгаар тогтнолоо хамгаалж хадгалж өдий хүрлээ Израильчууд Спутник вакцинаа ард түмэндээ тарихгүй оросууд үйлдвэрлэж чадахгүй болоод Израиль өмнөд Солонгос үйлдвэрлэх эрх авсан юмаа
Зочин 2020-12-07 202.21.108.33
Орос үйлдвэрлэх санал тавиагүй. Израилийн Hadassah Medical Center манайд үйлдвэрлээчээ гэсэн санал тавьсан. Харин оросууд 1 тэрбумын захиалгаа Энэтхэг, Аргентин, Хятад, Өмнөд Солонгост хамтарсан үйлдвэр байгуулж шийдэх гэж байгаа.
Б 2020-12-07 59.153.85.124
Израйль шиг бай л даа. Израйль Орос, АНУ гээд 3 газраас вакцин авах гэж байгаа ш дээ. Манайх ч гэсэн 3 газраас аваад хүмүүс нь сонголтоороо хийх хэрэгтэй.
Зочин 2020-12-07 124.158.68.140
ОРОС ГЭХЭЭР Л ЯС НЬ ХАВТАЛЗДАГ БАРУУНЫ ТАРХИ УГААЛТТАЙ ХҮМҮҮС ИХ БОЛЖЭЭ, ЯСНЫГ НЬ БҮҮ МЭД ОРОС Л БОЛ АД ЧӨТГӨР ХАХА, ТЭГЭЭД ТАЙЛБАР ХЭЛЭХ НЬ БААБАРЫН ТОТЬНУУД ХАХА
Зочин 2020-12-07 66.181.180.54
оросын вакцин чинь туршилтаа бүтэн хийгээгүй гэдгээр израйль оросоос вакцин авахаа больсон
Зочин 2020-12-07 202.126.89.217
Чам шиг тэгээд бодолгүй юм хэлчээд хэлсэн ярьснаасаа буцна гэж юу байх вэ дээ. Аль хэдийнээ захиалчихсан шүү, хүү минь.
Зочин 2020-12-07 202.126.90.138
Израиль Оросоос вакцин авах гэж байгаа. Тэгэхээр Орос вакцин авъя гэсэн санаа юм байна.
Зочин 2020-12-07 66.181.180.54
Юун солиороод байгаан израйль оросоос авахаа больсон
Зочин 2020-12-07 64.119.25.84
Аль ч улс орон эхний ээлжинд өөрийн орны иргэдээ вакцинжуулж, эрүү мэндийг нь хамгаалахыг илүүд үздэг.ӨӨрсдөө юу ч хийж чадахгүй байж бусдын бүтээлийг сайн муу гэж маргалдах, хэрэлдэх нь тэнэгийн тэнэгүүдийн санаа.
Зочин 2020-12-07 66.181.187.228
Баруун зүүнийхэн гол биш монгол хүнд аль улсых нь сайнаар нөлөөлөхийг л анхаарах нь чухал магадгүй голсон юм голд орж шилсэн юм шил хазаж мэднэ
Иргэн 2020-12-07 192.82.76.17
Бидон бас вакцин мэднээ??? Сонин л юм.
Иргэн 2020-12-07 64.119.25.202
Оном сангийнхан вакцин хийсэн гээд бай ан уу
Зочин 2020-12-07 64.119.16.124
"Хэрэв холбогдох зөвшөөрөл гарангуут үйлдвэрлэлийг эхлэхэд бэлэн байдалд байгааг сонин мэдээлжээ" – ???
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛ 2020-12-07 59.153.114.84
Бидон ганбат израйльдаа очиж вакцинаа шаалгуул л даа , олон юм донгосоод байлгүй согтуу царайлчаад.
Зочин 2020-12-07 66.181.171.26
Израйль вакцин гаргаагүй ш дээ ОХУлсаас 5 сая тун авья гэж ЕС Натьянаху нь ПУТИНгаас хүссэн байгаа
Хотын уугуул иргэн 2020-12-07 66.181.178.14
Орос вакцинаар бид 70 жил тариулаад ирсэн. Худлаа гэвэл, баруун гарныхаа мөрний булчин дээр байгаа жижиг сорвийг нэг хараарай. Наадах чинь орос вакцины сорви. Өдий хүртэл энх тунх байгааг гэрчлэх үүнээс өөр ямар нотолгоо хэрэгтэй байна.
Зочин 2020-12-07 147.135.36.175
Сүрьеэгийн вакцин хэл байна уу. Үйлдвэрлэсэн улс нь Унгар, Орос сүүлд зүүн Герман гээд янз бүр. Анх гаргасан улс нь Англи шүү.Одоо бол анх гаргасан асуудал яригдаж байна даа хө.
аааа 2020-12-07 150.129.141.12
Оросын Холбооны улсын үйлдтэрлэсэн вакциныг авъя аа гэж хэлээд байгаа юм биш үү? Тэрнээс хаана гарсан талаар хэлээгүй бна.
Зочин 2020-12-07 66.181.187.228
Анх хаана гарсан нь чухал биш үр дүн нь чухал
Зочин 2020-12-07 54.37.73.107
Саяхнаас өөрсдөдөө хийгээд эхэлсэн байна лээ Оросууд. Тэрнээс 3-р шатны үр дүн гараагүй байхад зарлачихсан болохоор ДЭМБ зөвшөөрөл өгөөгүй. тэгээд хүмүүс хаширлаад л байгаа байх. Орос хүн чинь европ хүн. Хятад чинь ази хүн Монгол хүнд тохирох нь аль дээр бол гэж бодож байж ч болох л юм. Зөв талаас нь бодоцгоох хэрэгтэй байх
Зочин 2020-12-07 202.131.243.186
Хятад вакцин нь дээр дээ. Анх халдвар гарсан, эмчилсэн гээд туршлага их энэ талын хөгжил нь Оросоос хол тасарсан. Хүн олонтой тул 3 сая тун илүүчлэх амархан. Бүх юманд Орос ах сайн гэсэн 20-р зууны ойлголтоо болих хэрэгтэй. Хятад гээл харааж загнаад байсан Орсоос л халдчихлаа шүү дээ. Гэтэл 1 ч өвчтэй хятад орж ирээгүй, урд явж, сурч, амьдарч байсан 1 ч Монгол халдвар аваагүй. Уханы 31 хүртэл халдвар аваагүй биз дээ.
Иргэн 2020-12-07 66.181.190.11
Хятад улсаас авбал нэгд ойрхон, хоёрт 30000 хонины оронд үнэгүй 3 сая вакцин өгөх ч юм билүү. Хятад улсын эмнэлэг сайн
Зочин 2020-12-07 202.179.21.220
Hyatad baraa chanar muu!!! Unnegui bol buuur muuu
ялгаатай асуудлыг хольж ойлгож болохгүй 2020-12-07 64.119.26.3
Xятад байхгүй юм гэж байхгүй.Сайн нь бий,тааруухан ч бий. 56 мужидхөгжилаараа янз янз л байгаа биз.Бид сайныг нь өөрсөдөө зориулж авдаг,тааруныг арилжаандаа зориул авдаг.Нийгмийн масс түүнийг авна.Тэр хэрээр л хятадын барааг үнэлдэг . Эмнэлгүүд нь ч ялгаалгаагүй манайхан хамгийн захын эмнэлгийг сонгодог сайнтай муутай байхыг үгүйсгэхгүй ч бид мөнгө санхүү, хэлний бэрхшээл,хямар шинжилгээ өгөх зэрэг мэлээлэл олж авах чадвар гээд олон шалгаанаар сайн чанартай эмнэлгийг үйлчигээг авч чадагдагүй
үзэл бодол 2020-12-07 64.119.26.3
Хэд хэдэн улсаас манай улс вакцин аваад алийг нь та хийлгэх вэ гэвэл би хятадынхаас хийлгэнэ .Ер нь ханиадны эмүүд маш сайн. Тухайн ханидадаа тохирох эмийг олж ууж чавал маш хурдан эргээдэг .хятадын вакин сонгох нэг шалтгаан.2-т Анх дэгдэж эхлэх үеээс л вирусын генийг кодын дарааллыг тогтоож асар олон судалгааг хийсэн.3-т янз бүрийн орон газар янз бүрийн хүмүүс дээр туршилтууд хийсэн. Хятадууд өөрсөдөө дээрээ гадаад явах хүн, хил гааль,эмнэлэг гээд эрсдэлтэй бүлгийн хийсэн.Гэж нөлөө гараагүй
Zochin 2020-12-07 43.242.243.58
orosiin vaccine l avch bolohgui shuu, gadaad ulsad turshilt hiij hondlongiin hianalt hiij batalgaajaaagui, uls toriin shahaltaar yaruu sandruu hiisen ed, tus bolohoosoo iluu hor ch bolj medne. Herev orosoos vaccine olj irvel hiilgeh hun oldohguil bolov uu.
Зочин 2020-12-07 66.181.171.26
Би хамгийн түрүүнд нь хийлгэнэ
🤣 2020-12-07 202.21.108.209
👏👏👍
Зочин 2020-12-07 66.181.171.26
Би хамгийн түрүүнд хийлгэнэ
Иргэн 2020-12-07 202.9.40.191
Мөнхсайхан сайдын ахалсан багийн судалгаа тархвар зүйн үндэслэлтэй, товч, тодорхой судалгаа болсон бна лээ.
УОК хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулаад 1 д.хоног үргэжлүүлвэл коронагийн халдвар тархах эрсдэл ТЭГ рүү дөхнө. Иргэд бид жаахан л тэвчвэл бусадтай харьцуулахад диваажинд байгаа юм шиг шинэ жил ээ коронагүй сайхан баярлах блно. Эс чадвал нэг л гунигтай шинэ жил болох нь тодорхой. ТА бүхэн УОК шийдвэрийг дагаад Гэртээ бай, маскаа зүү, хүн хооондын зайгаа барь. ууг нь хялбархан!!!
БГД-ийн иргэн Баяраа 2020-12-07 202.9.46.208
Үнэн үнэн.
Зочин 2020-12-07 202.126.89.220
Би Мөнхсайхан сайдын хийлгэсэн вакциныг хийлгэнэ.