Нийтийн байранд гал гарч, 35 түрээслэгч орох оронгүй болжээ | News.MN

Нийтийн байранд гал гарч, 35 түрээслэгч орох оронгүй болжээ

Нийтийн байранд гал гарч, 35 түрээслэгч орох оронгүй болжээ

Нийтийн байранд гал гарч, 35 түрээслэгч орох оронгүй болжээ

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны 6-3 тоотод оршин суудаг, иргэн Б-гийн нийтийн орон сууцны зориулалтаар ашиглаж байсан барилга өчигдөр (2020.12.05) 23:00 цагийн орчимд шатжээ. Тодруулбал, 15х26 хэмжээтэй, мансардтай, хоёр давхар, 17 айлын нийтийн байр болон 10х19 хэмжээтэй мансардан дээвэртэй хоёр давхар байшингийн дээвэр, дотор талын хэсэг галд шатсан байна. Галын улмаас нийтийн байранд түрээсээр амьдарч байсан 19 өрхийн 35 иргэн тухайн байранд амьдрах боломжгүй болжээ.

Өнөөдөр (2020.12.06) Баянзүрх дүүргийн Онцгой Комисс шуурхай хуралдаж, эдгээр иргэдийн нийгмийн асуудалд яаралтай анхаарах шийдвэр гаргав. Мөн байр нь галд шатсан иргэн Б болон түрээслэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна.

Хурлын үеэр тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх "Цар тахлын хөл хорио тогтоосон болон өвлийн хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа энэ цаг үед галд гэр нь шатсан нэг ч иргэн гудамжинд даарч хөрч, өлсөх зэрэг нийгмийн асуудалд орж болохгүй. Орон гэргүй болж, өмссөн хувцастайгаа үлдсэн 35 иргэнийг орон нутаг нь бүрэн хяналтдаа авч ажиллана. Нөхцөл байдал хүнд байгаа долоон хүүхэдтэй таван өрхийг нэн яаралтай зочид буудалд байрлуулах ажлыг зохион байгуулъя. Цаашид энэ асуудалд дүүргээс ажлын хэсэг гаргаж, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтарч, дээрх иргэдийн нийгмийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх нь зүйтэй" гэсэн үүрэг, чиглэл өгөв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-06 107.77.161.32

Даатгалгүй байсан юм уу….?

Avatar

/*-*/ 2020-12-06 49.0.212.165

Нийтийн байр гэхээрээ орон сууц гэж битгий ойлгоорой,гэр хорооллын айлын хашаанд байдаг паалкан байшин шүү дээ, хөдөөнөөс ирсэн иргэд хөлсөөр суудаг ус түлээгээ барьдаг нүхэн жорлонд хүндэрдэг шавар байшин, ямар юмных нь даатгал маатгал, хэзээ Монголд тийм даатгал үнэт цаас хөрөнгө оруулалтын сан ман, хөрөнгийн зах зээл байсын,

Avatar

Зочин 2020-12-06 107.77.161.32

Өө уучлаарай…тэглээ ч гэсэн Гал түймрийн даатгал гэж нэг юм баймаар л юм даа

Avatar

Зочин 2020-12-06 202.21.98.238

OVOODOO, HUND HETSUU UYED NEG CH GESEN HUN SHIG SETGEJ BODDOG NEGJIIN UDIRDLAGA TURD BGAA L YUM BN…!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж