Мужийн захирагчаас сонгуулийн дүнг хүчингүй болгохыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Мужийн захирагчаас сонгуулийн дүнг хүчингүй болгохыг хүсчээ

Мужийн захирагчаас сонгуулийн дүнг хүчингүй болгохыг хүсчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн гол тойргуудын нэг Жоржиа муж улсын захирагч Брайн Кемп рүү утсаар ярьж, сонгуулийн үр дүнг хүчингүй болгохыг хүссэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тэрбээр Брайн Кемпийг тусгай хурал зарлаж, өөрийн мужийн хууль тогтоогч нараа ятгаж, гарын үсэггүй саналын хуудсуудыг шалгаж, сонгуулийн үр дүнг хүчингүй болгож өгөхийг хүссэн аж.

Хариуд нь Брайн Кемп өөрт нь ийм эрх мэдэл байхгүйг мэдэгдээд, Трампын хүсэлтээс татгалзсан байна. Одоогоор Цагаан ордон энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Дональд Трампын хувьд сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба сонгууль будиантай болсон гэж үзээд, зарим томоохон тойргууд дээр шүүхийн зарга үүсгээд байгаа билээ. Тэрбээр дээрх мэдээллийн дараа твиттертээ “Хэрэв Жоржиа мужийн захирагч болон Төрийн нарийн бичгийн дарга нар гарын үсэг баталгаажуулалтыг шалгахыг зөвшөөрчихвөл би энэ мужид маш хялбархан ялах болно. Тэд яагаад үүнийг зөвшөөрөхгүй байна вэ” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж