Баавгайтай тулалдаж, нохойгоо аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Баавгайтай тулалдаж, нохойгоо аварчээ

Баавгайтай тулалдаж, нохойгоо аварчээ

АНУ-ын иргэн Калеб Бенхам өөрийн хайртай Бадди нохойгоо баавгайн дайралтаас аварсан байна. Невада мужийн Грасс Валлей хотын иргэн Калеб Бенхам Талархлын баярын өмнөх өдөр гэртээ байхдаа Бадди нохойнхоо тоглож буй газар ормоос архирах чимээ сонсчээ. Гүйж явахдаа тэрбээр баавгайн аманд нохойных нь толгой гацсан байгааг олж харсан аж.

Хэдэн жилийн өмнө, гөлөг байхад нь амьтан хамгаалах байрнаас үрчилж авсан хамгийн сайн “найз”-аа Бенхам араатны идэш болгохыг хүсээгүй байна. Тэрбээр CBS Sacramento-д “Үнэнийг хэлэхэд миний бодож байсан цорын ганц зүйл бол ‘хүүхдээ л аврах’ байсан” хэмээн ярьжээ.

Бенхам зэрлэг амьтантай тулалдаад ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байна. Сакраменто гаралтай тэрбээр гэрийн тэжээвэр амьтнаа хамгаалж араатантай тулалдсан тухай ярихдаа “Би шууд гүйж очоод, баавгайг мөргөж, багалзуурдаад, Баддиг амнаасаа унагатал нүүр, нүдгүй цохиж эхэлсэн" гэжээ. Бадди нүд орчимдоо гүн шарх авч, толгой нь бүхэлдээ шүдний ул мөртэй болж, уруул нь цоорсон байжээ.

Гэрийнх нь ойролцоох малын эмнэлэг Covid-19-ийн тохиолдол бүртгэгдсэний улмаас хаагдсан тул Бенхам хайртай нохойгоо алдах вий хэмээн ихэд айсан байна. Азаар түүний ээж Лоде нэгэн мал эмнэлгийн газар ажиллаж буйг олж мэдэн, тусламж хүсчээ. Баддид гурван цагийн турш хагалгаа хийж, толгойд нь оёдол тавин, чихэнд нь шингэн гадагшлуулах гуурс тавьсан байна.

Бенхам “Би гурван цаг хагасын турш цонхоор ширтэж хүлээсэн. Бадди тэвчээртэй байсны хүчинд одоо маш хурдан эдгэрч байна” хэмээн ярьжээ.

Баддид халдсан баавгай тус газарт хэд хэдэн удаа эргэж ирсэн байна. Энэ талаар Бенхам ярихдаа "Баавгай булаалгасан хоолоо буцаан авахаар ирээд байх шиг санагдаж байна" хэмээн ярьжээ. Тэрбээр араатныг хэрхэн зайлуулах аргаа олохгүй байгаа ч зөв зүйл хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Бенхам "Хэрэв таны хүүхэд ийм байдалд орсон бол та юу хийх байсан бэ? Энэ бол миний хүүхэд. Би нохойныхоо төлөө үхэхэд ч бэлэн" хэмээн ярьжээ.

Түүний эгч Кателин мал эмнэлэгт хийсэн мэс заслын төлбөрийг төлөх зорилгоор “A Go Fund Me” хандивын аян эхлүүлснээс хойш одоогийн байдлаар 2278 ам.доллар цуглараад буй юм байна. Тэрбээр “Хэдийгээр Бадди амьд ч маш олон оёдол тавиулж, толгойдоо “бэхэлгээ”-тэй байна. Тэр Калебын хувьд түүний ертөнц, хамгийн сайн найз нь юм" гэж хэлжээ.

Хойд Америкт баавгай хүн рүү дайрах тохиолдол тун ховор гардаг байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж