Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв | News.MN

Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

АНУ-ын Алабама мужийн цагдаагийн хэлтэс ажлынхаа гацуур модыг гэмт хэрэгтнүүдийн зургаар чимэглэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Тус цагдаагийн хэлтэс нь Пүрэв гариг (2020.12.03)-т албан ёсны цахим хуудас дээрээ хэрэгтнүүдийн зургаар чимсэн гацуур модныхоо зургийг “Хулгайчид” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Гэтэл энэ нь иргэдийн зүгээс маш их шүүмжлэлд өртөж, улмаар "Хүний эрх зөрчиж байна" хэмээн цагдаагийн байгууллагыг буруутгажээ.

Үүний дараа тус хэлтсийн ажилтан “Энэ жил ямар олон хүн гэмт хэрэг үйлдсэнийг харуулах зорилгоор ингэж гацуураа чимсэн” хэмээн тайлбарласан ч цахим сүлжээ хэрэглэгчид үүнийг байж боломгүй зүйл гэж үзэж байна.

Мөн хүний эрхийн байгууллагууд Алабама мужийн цагдаагийн хэлтсийнхний дээрх үйлдлийг “харгис” үйлдэл хэмээн буруутгажээ. Алабама мужийн Хүний эрхийн холбооноос "Эдгээр хэрэгтнүүдийн ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, хар тамхины хамааралтай хүмүүс. Тиймээс тэдэнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй болохоос хэн нэгний доог тохуу, дээрэлхэл хэрэггүй" хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. Цагдаагийн хэлтэс фэйсбүүк постоо удалгүй устгасан бөгөөд 7900 гаруй хүн сэтгэгдлээ үлдээж амжжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-06 67.8.224.52

Minii bodloor xunii erx gedeg ni xuniig undes ugsaagaar yalgawarlan gaduurxaxgui baix ni chuxal gej boddog

Avatar

/*-*/ 2020-12-06 49.0.212.165

Хүн хүнээ дарлахгүй, ядуу, албан тушаалгүй, арчаагүй муу заяанд төрсөн зэргээр гадуурхахгүй нөхцөлд хүний эрх яригдана

Avatar

jjj 2020-12-06 64.119.17.153

huurhin. olon hun ilruulsen gej harj bn. surtein

Avatar

бөбөөчин 2020-12-06 49.0.212.165

Энэ чинь харин зөв бус уу. Жидүүчид, оффшорчид, тендерчид, концессчид, авилгачид, 60 тэрбумын албан тушаалын наймаачдын зургаар ёолкоо чимэх хэрэгтэй

Avatar

зочин 2020-12-06 66.181.191.41

Америк цагдаа нар элдэвтэй улс юмаа. Билэг дэмбэрэлгүй гэдэг нь.
Хуучин оноо ингэж үдэж болохгүй шд. Нэг хар арьстныг өвдөглөсөөр байгаад амьсгал
хураалгасныг бас санаж байнаа.

Avatar

Зочин 2020-12-06 103.212.118.9

orosuud l iim hachin uildel hiideg umsan, oros tsagaachuud teden dund baisan bh oo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж