Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

Хэрэгтнүүдийн зургаар гацуураа чимсэн цагдаа нар шүүмжлэлд өртөв

АНУ-ын Алабама мужийн цагдаагийн хэлтэс ажлынхаа гацуур модыг гэмт хэрэгтнүүдийн зургаар чимэглэсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Тус цагдаагийн хэлтэс нь Пүрэв гариг (2020.12.03)-т албан ёсны цахим хуудас дээрээ хэрэгтнүүдийн зургаар чимсэн гацуур модныхоо зургийг “Хулгайчид” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Гэтэл энэ нь иргэдийн зүгээс маш их шүүмжлэлд өртөж, улмаар "Хүний эрх зөрчиж байна" хэмээн цагдаагийн байгууллагыг буруутгажээ.

Үүний дараа тус хэлтсийн ажилтан “Энэ жил ямар олон хүн гэмт хэрэг үйлдсэнийг харуулах зорилгоор ингэж гацуураа чимсэн” хэмээн тайлбарласан ч цахим сүлжээ хэрэглэгчид үүнийг байж боломгүй зүйл гэж үзэж байна.

Мөн хүний эрхийн байгууллагууд Алабама мужийн цагдаагийн хэлтсийнхний дээрх үйлдлийг “харгис” үйлдэл хэмээн буруутгажээ. Алабама мужийн Хүний эрхийн холбооноос "Эдгээр хэрэгтнүүдийн ихэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, хар тамхины хамааралтай хүмүүс. Тиймээс тэдэнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй болохоос хэн нэгний доог тохуу, дээрэлхэл хэрэггүй" хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна. Цагдаагийн хэлтэс фэйсбүүк постоо удалгүй устгасан бөгөөд 7900 гаруй хүн сэтгэгдлээ үлдээж амжжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж