Хятад саран дээр төрийн далбаагаа мандуулсан 2 дахь улс болов

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Хятад саран дээр төрийн далбаагаа мандуулсан 2 дахь улс болов

Хятад саран дээр төрийн далбаагаа мандуулсан 2 дахь улс болов

Хятад улс саран дээр төрийн далбаагаа мандуулсан хоёр дахь улс болж түүхэнд бичигджээ. Сарнаас дээж авахаар хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд, энэ сарын 3-нд дэлхий рүү буцсан юм.

Тус улсын Үндэсний сансар судлалын байгууллага Хятадын төрийн далбаа сарны гадаргууд суурилагдсан байгааг харуулсан гэрэл зургийг олон нийтэд цацжээ. Энэхүү гэрэл зургийг “Chang’e-5” хөлөг сарнаас хөөрөхөөсөө өмнө авсан байна.

Үүнээс өмнө 51 жилийн өмнө буюу 1969 онд АНУ-ын “Apollo 11” хөлгийн баг саран дээр газардахдаа төрийн далбаагаа сарны гадаргуу дээр зоож байсан юм.

Хятадын “Chang’e-5” хөлөг нь сарны 2 кг орчим хөрсийг энэ сарын дундуур ӨМӨЗО-ы нутаг дэвсгэрт газардуулахаар төлөвлөж байгаа билээ. Энэ төлөвлөгөө бүтвэл Хятад улс нь сарнаас дэлхийд дээж авчирсан гурав дахь улс болж, АНУ, ЗХУ-ын дараа түүхэнд бичигдэх юм.

Хятад улс 1970 онд анхны хиймэл дагуулаа сансарт хөөргөж, 2003 онд анхны сансрын нисгэгчээ тойрог замд илгээн, 2019 оны нэгдүгээр сард саран дээр өөрийн станцаа буулгасан билээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж