Гал унтраах шинэ машинтай болно

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Гал унтраах шинэ машинтай болно

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри Улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Австри Улсын "Розенбаур Интернейшнл Аг" компаниас Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон, захиалгаар нийлүүлэгдэж байгаа аврах, гал унтраах тусгай ажиллагаатай машинуудыг маргааш хүлээлгэн өгөх ажээ. Нийслэлд 16 автомашин, дагалдах хэрэгслийн хамт өгөх гэнэ. Мөн  2015 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Номин трейдинг” ХХК-ийн нийлүүлсэн 4,6 тэрбум төгрөгийн өртөгтэй БНСУ-д үйлдвэрлэгдсэн гал унтраах тусгай зориулалтын 12 автомашин, нийт 28 автомашиныг 21 аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын харьяа Мэргэжил дээшлүүлэх давтан сургалтын төв, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэст хуваарилжээ.

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хүч хэрэгсэл, автомашин техник тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн жилүүдэд онцгой нэмэгджээ.  Өнгөрсөн онд л гэхэд Онцгой байдлын салбарт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  орчин үеийн автомашин, техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдсэн  байна.

 

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж