Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өчигдөр (2020.12.05) 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарч, нийт 4072 рейс гүйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Багануур-Улаанбаатар чиглэлийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэжээ.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ өнөөдөр (2020.12.06) 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ, замын хөдөлгөөний аюулгүй байдал болон зорчилтод авто тээврийн хяналтын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ