Татвар төлөгчдийн мөнгийг идвэл дарга болно

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

Татвар төлөгчдийн мөнгийг идвэл дарга болно

Татвар төлөгчдийн мөнгийг идвэл дарга болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Шүүхийн багц хуулийн шинэчлэлтээр байр сууриа илэрхийлэхдээ татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намын гишүүн торгуулаад өнгөрдөг, тавь жархан мянган төгрөгийн хэрэгт холбогдсон энгийн иргэн нь шоронд тарчилж байдаг увайгүй байдлыг онцолж, МАН-ын дарга нарын алагчилсан хандлагыг олон нийтийн өмнө буруутгасан.

Өнгөрсөн парламентаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын гишүүд, албан тушаалтнууд олон бий. Тэдний заримд нь шүүхээс торгох ял оноосон бол зарим нь ямар ч ял шийтгэлгүй эсрэгээрээ албан тушаалаар шагнуулж буй нь Ерөнхийлөгчийн шүүмжлээд буй алагчлал нь юм.

УИХ-ын сонгуулийн үеэр МАН-ынхан хүчээ нэтгэж, улсаа хөгжүүлнэ гэж амлаж байсан ч сонгуулийн дараа ЖДҮХС-гийн мөнгийг шамшигдуулсан хүмүүсээ хүчээ нэгтгэн двэшүүлж байгаад олон нийт ч бухимдалтай хандаж байна.

Тухайлбал, өнгөрсөн парламентаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос УИХ-д тавьж байсан дөрвөн хүний нэг бол УИХ-ын гишүүн асан Л.Энхболд. Тэрбээр төрсөн охин Э.Мандухайнхаа нэр дээр бүртгэлтэй “Мийт Экспорт Интернэшнл” компаниар дамжуулан нэг тэрбум 300 сая төгрөгийн зээл ЖДҮХС-аас авсан, авсан зээлээ зориулалтын бусаар ашиглаж, өр зээлээ дарсан, банк бусаар дамжуулан мөнгө угаасан гэх хэргээр шалгуулж байсан. Энэ талаар Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “Л.Энхболд нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй” гэсэн тайлбар өгч байлаа.

Хэрэг хуучирдаггүй гэдэг. ЖДҮ бол баримт нотолгоотой хэрэг. Ерөнхийлөгчийн хэлснээр, татвар төлөгчийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь зувчуулсан эрх баригч намынхан ял шийтгэл авах нь бүү хэл Л.Энхболд “Эрдэнэс Монгол” компанийн дэд даргаар очихоор яригдаж байна. Гэтэл 50 мянган төгрөг хулгайлсан, эсвэл гар утас олсон иргэн Зөрчлийн хуулиар нь шоронд сууж буйд Ерөнхийлөгч уурлаж, шударга ёсыг тогтооно гэж амаа цууртал ярьсан МАН-ынхнаас ам асуух нь зөв биз.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж