Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг хөөж явуул гэв

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг хөөж явуул гэв

НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор МАН-ын бүлгээс өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр нэгэн бизнес эрхлэгч “Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нарыг хөөж явуул” гэх үг дайж, бүлгийн даргыг нь сандаргаад авав. Хэлэлцүүлэгт оролцсон дээрх бизнес эрхлэгчийн хувьд тэд МАН-ыг хоёр хуваасан буруутнууд тул ийм хариуцлага тооцох ёстой гэж үзэж буй бололтой.

Харин хэлэлцүүлгийг удирдаж байсан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэдвээс хазайхгүй байхыг сануулж, яриаг нь таслахад тэрээр “Боломж олдсоныг ашиглаж,бодож явснаа хэллээ” хэмээн тодотгоод авсан юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж