Европын холбооны төлөөлөгчидтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.15-нд нийтлэгдсэн

Европын холбооны төлөөлөгчидтэй уулзжээ

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Европын холбооны Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын газрын дарга Андрей Дионис, Бээжин дэх суурин төлөөлөгч Жероме Лепентер нарыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Ноён Андрей Дионис уулзалтынхаа эхэнд “Бидний айлчлал Монгол Улстай эрүүл мэнд, хүнсний чиглэлээр ажиллах, хамтын ажиллагаагаа сайжруулахад чиглэж байгаа юм. Түүнчлэн Европын холбоо Монгол Улстай хүнс, эрүүл мэндийн салбарт экспорт импортын чиглэлээр хамтарч ажиллахад МХЕГ чухал үүрэг оролцоотой байдаг”-ийг онцлон тэмдэглэсэн байна.

МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж “Европын холбооны өндөр хэмжээний зочид ирж, хүнсний асуудлыг хөндөн ярилцаж, бидний ажилтай танилцаж байгаад баяртай байна. Монгол Улс Европын холбооны харилцаа өндөр түвшинд гарч байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ үйл ажиллагааг дэмжихэд МХЕГ идэвхтэй оролцоход бэлэн. МХЕГ төрийн болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн” гэдгээ мэдэгдлээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс манайд мэдээлэв.

А.ЯЛГУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж