Аргентин: Баячуудаас татвар авч цар тахлын хямралыг давна

Хуучирсан мэдээ: 2020.12.06-нд нийтлэгдсэн

COVID-19

Аргентин: Баячуудаас татвар авч цар тахлын хямралыг давна

Аргентин: Баячуудаас татвар авч цар тахлын хямралыг давна

Аргентины парламент цар тахлын улмаас хямарсан эдийн засгаа аврах зорилгоор баян чинээлэг иргэдээсээ нэг удаа татвар авах хууль баталжээ. Хуулийн төслийг Аргентины парламентын доод танхим 133:115 харьцаатайгаар дэмжсэний дараа Сенат 42:26 харьцаатайгаар баталсан байна.

Ингэснээр тус улсын төсөвт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрөх ажээ. Энэхүү татварт нийт 12 мянга орчим хүн хамрагдах тооцоо гараад байгаа ба 200 сая песо буюу 2,5 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй хүмүүс уг татварыг төлөх юм байна.

Татварын хэмжээ тухайн хүний хөрөнгийн хэмжээнээс хамааран хоёр хувиас эхлэн шатлалтайгаар нэмэгдэх аж. Мөн хөрөнгийн хэмжээг тооцоолохдоо тухайн хүний хилийн чанад дахь хөрөнгийг ч тооцох юм байна. Их хэмжээний хөрөнгөтэйд тооцогдож буй 12 мянган хүний ердөө 380 нь нийт татварын орлогын талаас дээш хувийг бүрдүүлэхээр хэмжээний хөрөнгөтэй хүмүүс аж.

Татвараас бүрдүүлсэн дээрх орлогоор эрүүл мэнд, жижиг дунд бизнесийн салбараа дэмжиж, оюутны тэтгэлэг, байгалийн хийн хайгуулын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.  

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж